Нийгэм
Хан-Уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн 500 сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа

Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна. Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж, тодорхой хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн ногоон танхимтай танилцсан юм. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн Эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очир хүүхдүүдэд Захиргаа, Иргэн, Эрүүгийн хэргийн ялгаа болон ногоон танхимд шүүх хурал хэрхэн явагддаг талаар тайлбарлаж өглөө.
Тэрбээр “Захиргааны хэргийн онцлог нь нэг талд нь заавал төр буюу төрийн байгууллага байна. Заавал нэг талд нь төр, нөгөө талд нь иргэн аж ахуй нэгж байгууллага буюу та нар ч байж болно. Харин Иргэний шүүх гэдэг нь та нарт ойрхон жишээ авч тайлбарлахад танай ангийн Батаа Цэцгээд мөнгө зээлээд Цэцгээ нь мөнгөө өгөхгүй тохиолдолд Иргэний шүүхээр явна. Харин Эрүүгийн шүүх нь хэн нэгэн этгээд таныг зодох дээрэмдсэн бол зөвхөн Эрүүгийн шүүхээр явна. Та нарыг 18 насанд хүрэхээр иргэдийн төлөөлөгчдөөр шүүхэд жил бүр дүүрэг, хороо бүрээс санамсаргүй байдлаар сонгодог. Тэр хүмүүс шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглана. Шүүхийн гурван индэрийн дунд суух шүүгч хурлыг даргална. Хоёр талд нь тухайн бүрэлдэхүүн орсон шүүгч сууна. Шүүгч нарын урд нарийн бичиг суудаг. Шүүх хуралдааны бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлдөг. Энэ танхим бол Монгол Улсдаа жишиг болсон танхим” гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очироос цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдрийн өдөрлөгийн ач холбогдол нь юу вэ?
Дүүргийн засаг даргаас 2018 онд өсвөр үеийн хүүхдүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар ажил зохион байгуулсан. Нийгэм эдийн засгийн зорилтдоо тусгаад явж байна. Үүний хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдыг сар бүр дүүргийн Эрүү,Иргэн, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулаад шүүх хуралдаанд оролцуулдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны аравдугаар сургуулийн ахлах ангийн 20 сурагчийг захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг болж байна. Эдгээр хүүхдүүд ангийнхаа бусад хүүхдүүдэд энд үзэж харж мэдсэн зүйлүүдээ ярина түгээнэ гэж бодож байна. Энэ ажлын хүрээнд 2018 онд ерөнхий боловсролын 16 сургуулийн 500 гаруй сурагчид хамрагдсан. Ялангуяа Эрүүгийн шүүх хуралдаанууд болон танхай, хулгайн нээлттэй шүүх хуралдаанд оролцуулж ажилласан.Ингэхдээ 18 нас хүрсэн хүүхдүүдийг шүүх хуралдааны үйл явцтай биечлэн танилцуулсан. Өөрсдийнх нь үеийн хүүхдүүд нүдэн дээр нь ялын тогтоол уншуулахыг харахаар тэд практик хичээлээс илүү чухал зүйлийг ойлгож авдаг.
-Цаашид 2019 онд хийгдэх үү?
– Өсвөр насны хүүхдүүд танхай хулгай зэрэгт өртөх магадлал өндөртэй. Гэмт хэрэг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Ихэвчлэн төгсөх ангийн хүүхдүүд ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцдаг учраас цаашдаа уламжлал болгон хийх төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг зарим дүүргүүд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их сайшаалтай хүлээн авч, үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүссэн хүсэлтүүд их ирсэн үр дүнтэй ажил болон явагдаж байна.
Хүүхдүүдэд шүүхийн мэдээллийг танилцуулан хөтөч хийж яваа Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодруулахад
-Хүүхдүүд Монгол Улсад хоёрхон байдаг жишиг танхим буюу ногоон танхимтай танилцаад явж байна. Энэ танхимын талаар мэдээлэл өгөөч
-Ногоон танхимыг шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор профессор Н.Лүндэндорж гуай Унгар Улсад явж байхдаа анх хараад Монгол Улсдаа ийм танхимтай болох юмсан гэж бодож явсан гэдэг. Ногоон танхим өнгөрсөн жил нээлтээ хийсэн. Ногоон өнгө өөрөө эко өнгө. Шүүх хуралдааны хүнд өнгөнөөс илүү тайвшрал өгдөг өнгө. Энэ том танхим багтаамж ихтэй учраас шүүх хуралдаанд ажиглагчаар суух иргэд олон байдаг. Ногоон танхимд Монгол Улсын бүх шүүхүүд хүсэлтээ тавиад шүүх хуралдаан хийх боломжтой.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийнх нь насны хүүхдүүд хулгай хар тамхитай холбогдсон хэргүүд дээр л хүүхдүүдийг оруулж харуулдаг. Шүүх хуралдаанаас гараад хүүхдүүд өөрсдөө гэмт хэргийн холбогдогч болох, хэн нэгэн найздаа тусалж байна гэж бодоод буруу хэрэгт холбогдох, энэ олон төрлийн асуудлыг хүүхдүүд бодитоор шүүх хуралдаанд суух үед өөрсдөдөө дүгнэлт хийдэг. Үеийнх нь хүүхдүүд алдаж онож байгааг нүдээр хараад өөртөө дүгнэлт хийдэг. Энэ нь их чухал ач холбогдолтой ажлыг санаачлан хамтран зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.
Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуулийн Түүх нийгмийн багш Ц.Чимгээ “Өмнө нь нийгмийн ухааны хичээл дээр захиргааны хэргийн шүүх ингэж явагддаг гээд л 40-80 минутын хооронд хүүхдүүдэд тайлбарлаад онолын түвшинд заадаг байсан. Харин өнөөдөр хүүхдүүдэд шүүх үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар илүү практик талдаа харлаа. Маш чухал өдөрлөг боллоо” гэв.
Тус сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Энхжин “Нийгмийн хичээл дээр захиргааны эрх зүй ордог. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг хичээл энэ жилээс ахлах ангийн сурагчдад орж эхэлсэн. Би өмгөөлөгч болно гэсэн зорилтыг өөртөө тавьсан. Өнөөдөр захиргааны хэргийн шүүхийн талаар мэдээлэлтэй боллоо. Олон ч танхимуудаар орж харсан. Онолын хичээлээс илүү практик тал дээр өөрөө харж үзэх нь илүү ойр байна. Шүүгчийн сандал дээр суусан. Их сайхан байсан. Ногоон танхимыг ийм гоё гэж төсөөлөөгүй. Зурагтаар шүүх танхимуудыг харахаар жижигхэн өрөөнүүд л байдаг”
Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий. Тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч бусад дүүргүүд хэрэгжүүлж байгааг энд онцлон хэлэе.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.