Нийгэм
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөлт дуусч байгаа гэв

Олон нийтийн сүлжээгээр тарж буй ташаа мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
-Сүүлийн үед цахим орчинд олны анхаарал татахуйц гарчигтай “Шуурхай” гэсэн эхлэлтэй худал мэдээллүүд тархаж байна. Мэдээллүүдийг шуурхай шалгахад бүртгэгдээгүй, хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон. Ийм мэдээлэл тараагчдын цаад зорилго нь хортой программ ашиглан уг мэдээлэл рүү дарж орсон иргэдийн админ нэр, нууц үгийг хуулбарлан авах юм. Иргэн таны мэдээлэл гэмт этгээдийн мэдэлд очих эрсдэлтэй гэсэн үг хэмээсэн юм. Мөн “Автобус осолдож, 30 хүн нас барлаа” гэх мэдээллийг албан ёсоор үгүйсгэлээ.
Сүүлийн үед MNTM шоуны оролцогч, талийгаач Чамин-Эрдэнийн хэргийн талаар худал мэдээлэл тарааж байна. Энэ талаар өмнө нь мэдээлэл өгч байсан. Хавтаст хэрэгт авсан эд материал, нотлох баримт алга болсон юм байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор дуусах шатандаа явж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжтой болно гэлээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй ташаа мэдээллүүд:

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.