Connect with us

Нийгэм

Г.Нэргүй: Газар хөдлөлтийн давтамж өнгөрсөн онтой харьцуулахад огцом өссөн

Нийтэлсэн

-

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй сүүлийн үед давтамж нь нэмэгдэж, олон нийтийг түгшээгээд байгаа газар хөдлөлтийн талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо улам ихсэж байгаа тоо баримт байна. Энэ талаар манай улсад судалгаа хийсэн байсан уу?

-2013 онд Японы Жайка олон улсын байгууллага ОБЕГ-тай хамтран Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшигийн эсрдэлд үнэлгээ хийсэн. Энэ эрсдэлийн үнэлгээгээр 6,6-7,6 магниутын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 22-50 орчим хувь нь нурж, 30-60 орчим хүн гэмтэж бэртэх, амь насаа алдах аюул дагуулна гэсэн үнэлгээ гарсан байгаа. Газар хөдлөлт боллоо гэхэд зөвхөн барилга байшин нураад хүний амь нас хохироод зогсохгүй. Дагалдаад дулааны цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарч цахилгаан болон дулаан түгээлтийн саатал үүсэх магадлалтай. Та бүхэн 1995 оны 1-р сарын 17-ны өдөр Японы Кобе хотноо болж байсан газар хөдлөлтийн зургийг харж байсан байх. Гүүрнүүд сууриараа уначихсан, дэд бүтэц нь сүйрчихсэн байсан. Үүнтэй адилхан түүнээс ч дор хохирол манай улсад учрах магадлал байгаа. Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдлөлт болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 орчмоор өссөн үзүүлэлттэй байна.

-Нийслэлд ашиглалтад орсон болон баригдаж буй барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

– Монгол Улсын хэмжээнд 125015 ширхэг барилга байгууламж байдаг. Үүний 108464 барилга нь нийслэлд байдаг. 108464 барилгын 1010 барилга 1970 оноос өмнө баригдсан. Хамгийн аюул нь эдгээр барилгууд дотор орон сууцны барилга 349, сургууль 29, эмнэлэг 30, цэцэрлэг 56 ширхэг байна. Гол аюул нь үүнд байна. Үүнийг мэдсээр байж, 2008 онд БНХАУ-ын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас сургууль дээрээ хичээлээ хийж байгаад 10 мянга гаруй хүн дарагдаж нас барсантай адилхан нөхцөл байдал үүсэхийг та нар ч, төр засаг ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуучин барилгуудыг нураах ёстой. 1950-1970 онд баригдсан тоосон барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд шууд нурна. 1965-1990 онд баригдсан мэргэжлийн хэллэгээр угсармал барилгууд муудсан байгаа болохоор тодорхой хэмжээний эвдрэл сүйрэл үүсэх магадлалтай. 2000 оноос хойш баригдсан олон давхар барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байгаа.

-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

– Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2018 онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин ирэх 2019 онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг сургаж дадлагажуулах зэрэг чиглэлээр 40 гаруй ажил хийхээр болсон байгаа.

-Улаанбаатар газар хөдлөлтийн хэр идэвхитэй бүсэд байдаг вэ?

-2005 оноос Улаанбаатар орчим газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй өссөн. Энэ идэвхжил одоо хүртэл буураагүй. 2005 оноос өмнө жилдээ 100-200 удаагийн газар хөдлөлт бичигддэг байсан бол үүнээс хойш хамгийн оргил үедээ 2300 хүрсэн. Урьд нь Улаанбаатарын ойр орчимд хүчтэй газар хөдөлж байсан зургаан голомтыг тогтоосон.Энэхүү голомтуудыг яаж тогтоох вэ гэвэл хүчтэй газар хөдлөлтөөр газрын гадаргууд томоохон хэмжээний цууралт үүсдэг. Жишээ нь Говь-Алтайд газар хөдлөхөд 8 м хүртэл газар зөрж шилжсэн байдаг. Босоогоор бол 3 м хүрсэн шилжсэн. Энэ нь хүчтэй газар хөдлөлт нь газарт заавал нэг ул мөр үлдээдэг гэсэн үг. Өмнө нь үүссэн зургаан хагарал нь 2005 оноос дахиад идэвхжээд эхэлсэн. Газар хөдлөлтийн идэвхжилт нь хагарлын дагуу тогтмол явагддаг шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орох өөрөөр хэлбэл чөлөөт хөдөлгөөн нь саарч эхэлбэл эвдрэл эрчимтэй ядагдаж байдагтай холбоотой. Дэлхийн радиус нь 6400 км үүнээс хайлмаг хэсэг буюу манти нь 2800 гаруй км-ийн зузаантай. Гадуурх чулуулаг мандал нь 30-70 км-ийн зузаантай. Энэ өндөгний хальс шиг нимгэн давхарга нь харьцангуй шингэн хэсэг дээр байнгын хөдөлгөөнд оршидог. Хөвж явахдаа нимгэн давхарга нь урьд нь хагарсан, цуурсан байдаг. Тэр цууралын дагуу байнгын газрын шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг.

-Улаанбаатарт яг хэдийд газар хөдлөхийг урьдчилж мэдэх боломж бий юу?

-Энэ нь өөр сэдэв болно. Газар хөдлөлт гэдгийг илүү өргөн хүрээгээр ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Дэлхий өөрөө урьдны газар хөдлөлтөөр энд тэндээ цуурчихсан байдаг. Тэр цууралтын дагуу байнга газар хөдлөлт, хөдөлгөөн шилжилт явагдаж байдаг. Хэзээ шилжилт хөдөлгөөн явагдахаа больж, хөдөлгөөн хийж чадахаа больхоор барьцалдсан хатуу биеэ эвдээд эхэлнэ. Царцас мандал, уул нуруудаа эвдээд эхэлнэ. Чөлөөтэй хөдөлж байснаа хөдөлж чадахаа болин эвдрэлүүд үүсч, түүнээс тархсан долгион нь газрын гадарга дээр мэдрэгдэж байгаа үйл явцыг л газар хөдлөлт гээд байгаа юм. Хөдөлгөөн хаана явагдаж байна, хаана хоригдож байна тэр хэсэгт газар хөдлөлт идэвхтэй байдаг. Газар хөдлөлт тэдийд болно гэсэн урьдчилж хэлэх боломж байгаа л байх. Гэхдээ өнөөдрийн шинжлэх ухааны түвшин хүрээгүй байна. Нарийн судалгаа хийх боломж байхгүй. Маш өндөр өртөг гарна. Дэлхийн бүх мөнгийг нийлүүлж байж Монголыг бүрхсэн нэг метр, метрийн зайтай багаж тавьчих юм бол яахав магадгүй тэдийд газар хөдлөх юм байна аа гэж хэлж магадгүй.

Т.Гэрэл

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим