Connect with us

Нийгэм

О.Цагаанзам:Монголоо “Бумбын орон” болгож, иргэдээ жаргаая гэвэл тууль судал Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзамтай ярилцлаа.

Нийтэлсэн

-

-Та сайн явж ирэв үү, Монголд ямар ажлаар ирэв?

-Элэг нэгт монгол ахан дүүсийнхээ  амар мэндийг айлтгая.

Монголдоо очихсон гэж байнга санах юм, Харин ирэх  бүрт нэг юм үгүйлэгддэг нь Соёлын яам,Түүхийн яам юм даа. Монголд  ийм яам байхгүй нь харамсалтай.

– Монгол монголоороо байх нэг зүйл бол яах аргагүй хэл, соёл, түүх. Та хэр судалж байна?

-Би туульч хүн, 30 гаруй жил судалгаа хийсэн. Жангар туулиа хайлсаар ирсэн, одоо ч орхиогүй л явна. Монгол ёс заншил агуу юм шүү. Монгол ёс дэлхийг удирддаг, тийм заяатай юм. Тиймээс монголчууд  түүх, соёлдоо тулж босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод байдаг, ард түмэн улам ядуураад байдаг. Ингэж болохгүй.Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлахад Монголд маш их боломж бий. Тэрийг ярихад одоо цагт хүн итгэхгүй байх л даа.

-Тэр үнэн,  бид  итгэлээ алдаж гээчихсэн. Тэгээд  ядуу байна яана гэж зовоод байдаг. Тэгэхээр бид  юу хийх ёстой вэ?

-Миний бодлоор тэр гажгийг засах ёстой. Дэлхийд тарсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Бурхан Халдун л гэхэд баруун Монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн үг. Сансар огторгуйгаас нэг зүйл  бууж ирдэг, түүнээс хүч авдаг гэсэн утгатай. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөхүүл ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Яагаад ингэж чадав. Үүнийг дэлхийн олон судлаач судалж, нууцыг тайлаагүй л байгаа. Чингис хаан сансраас, харь гаригийнхнаас  мэдээлэл авдаг байсан байна. Телевиз, сонин байхгүй тэр үед зөв, буруу юу вэ, сайхан муухай юу вэ гэдгийг заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх вэ гэхэд  бүгд туульд байсан. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. Монголчууд туульдаа бүхнийг шингээж, түүгээрээ явж ирсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн тайлж л чадвал туульд бүх юм бий. Тууль монголчуудын үзэл суртал байсан. Дэлхийг тойрч явахад Монголыг хайрладаг хүн олон бий. Хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс ч байна. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх чухал.  Чингис Богдын сургаалиа ч эргэж харах ёстой.

-Тухайлбал?

-Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь гэж Чингис Богд сургасан байдаг. Би бодохдоо  түүх соёл, ёс заншил, Чингис хааны сургаалиасаа ишилж, монголчууд сэрж босох цаг болсон гэсэн санааг л хэлээд байгаа юм шүү дээ. Тэр чинь үзэл суртал. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх хэрэгтэй. Яах вэ гэвэл, нэг суманд байгаа 10 айл нийлээд аравт болно. Тэр дотроос  шалгарсан чадварлаг нэгийгээ аравтын дарга болгож, 10 аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их хурлын гишүүнээ гаргана. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ дотроосоо гаргаж ирж байна шүү дээ, энэ Чингис хааны сургааль. Тэр хүмүүс гадагшаа оффшорт мөнгөө гаргахгүй. Амархан байгаа биз. Энэ монголчуудын ёсонд, цусанд, сэтгэлд байгаа. Гагцхүү тэр нь унтчихаж, түүнийгээ сэрээж өөдөө дээшээ босох  хэрэгтэй. Соёл, түүхийн чиглэлд маш их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно. Үүнийг би Жангар туулиар дамжуулж ярьж байгаа юм шүү дээ.Жангар бол дээр үеийн мартагдсан шашин, манай  үзэл суртал. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургааль,эхлэл тэр дотор байгаа.Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Тувачуудтай ч  үүгээрээ  ойртож нөхөрлөсөн. Бид Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм дээр очиж тоглож байлаа.Хөөмэй, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу. Цаашлаад дэлхийг сэрээх дуу. Тэгж явбал монголоо дэлхийд гайхуулна, алдаршуулна. Гагцхүү эрх баригчид, Засгийн газар нь тэрийг бий болгох хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна шүү дээ. Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булагт   хувийн академи барьж өгсөн байх жишээтэй. Хөөмэй, хархирааг гэхэд л манайх гээд ЮНЕСКО-гоор батлуулчихсан. Хөөмэй, хархирааг уг нь  тэд өмчилж  болохгүй  шүү дээ, соёл байсан газартаа, байрандаа байх ёстой юм.  Одоо Чингис хаан судлалыг БНХАУ хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх л даа. Тэгвэл монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Будда бие хүн байсан гэдэг шиг… ингэж болноо доо.

-Та түүх, соёлоор хүмүүсийг хөглөж сэрээх тухай ярилаа. Таны  дуулсан “…Гашуун булгийн усаар гараа угаагаад суулаа. Гараа угаагаад суухад минь гаргасан ээж минь санагдана…” гэсэн сэтгэл сэмлэсэн үг бүхий “Ээж минь” гэдэг дууг ч  гэсэн эрт сэрсэн дуу  болов уу?

– Дууг хүмүүс тууль шиг хүлээж авч чадахгүй.Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай.

-“Ээж минь” дууг сонсоход   цаанаа зовлон шаналал мэдрэгдэх шиг санагддаг?

-Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй. Сайхан дуугаа дуулж яваарай  гэсэн утгаар л дуулсан. Би дуучин хүн биш шүү, миний мэргэжил атомын цахигаан станцын инженер. Москвад их сургууль төгссөн. Багадаа сургуульд сурч, цэрэгт явсан. Германд цэрэгт очсон, генералууд бүгд үлд гэдэг байлаа. 22  минутад нисч гарах үзүүлэлтийг 18 минтутад хийдэг цэрэг явсан. Монголчууд бүгд ийм шаламгай,чадварлаг даа. Миний бага, залуу нас иймэрхүү явсан. Ингэж явтал хүнд бас харагддаг юм байдаг, харагдахгүй юм ч  байна. 27-28 настайдаа гишгэсэн мөрөө эргэж харахад тийм ч сайн сайхан санагдаагүй. Хүнд ядрах, сэтгэл зовох  үе ч байна. Тийм л хэцүү үед ээжээ санаж, “Ээж минь” гээд дуулаад явсан.Тэр бас нэг учир байна. Дуу намайг сансарт нисгэсэн. Олон газар орноор дуугаа дуулаад явсан.

-Таны өвгөд дээдэс ямар хүмүүс байв. Жангар туулийг танд өвлүүлсэн үү?

-Түрүүнд хэлсэн дээ, ээж минь зовж би уйлаад явж байхад “Болгоомжтой хүний ээж уйлдаггүй” гэдэг цэцэн  үг бодогдсон. Бас тэр үед  манай тэнд  “Жангар тууль” гэж эрдэмтдийн том хурал болсон. Тухайн үед манайд туульч хүн үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн долгио үүссэн юм. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би Жангар тууль хайлж зүүдэлсэнээ мартдаггүй. Түүнээс өмнө  бараг 16 настайгаас тууль хайлж байх ёстой атал би завсарт нь жаахан зовоод  33 настай туультайгаа золгосон нь тэр юм даа. Одоо би нас сүүдэр 60 хүрч байна.

-Та Монгол Улсын иргэн болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Таны тэр бодол  одоо өөрчлөгдсөн үү, эсвэл?  

-Дээхнэ үед тийм хүсэлт тавьж байсан.Миний бодоход  гадаадад  байгаа монголчууддаа хоёр иргэншлийг шийдээд өгчихмөөр. Тэд нутгаа хаяж гарч чадахгүй шүү дээ. Манай байгаа нутаг Монголын нутаг шүү. Тэгэхээр тэндээ л байна. Хоёр иргэншлийг шийдвэл бид эндээ ирнэ. Та нар бол хамгийн хүчтэй шилдэг  хүмүүсийг татна. Халимагаас бол Цагаанзамд иргэншил өгч болно, тэр улсад байгаа тэрэнд өгч болно гээд  нэр усыг нь гаргаж шийднэ гэсэн үг. Герман, Англи, Америк, Голланд, Аричуудаас монгол гаралтай, Монголд  хайртай, элэгтэй хүмүүс ирнэ. Монгол хүчирхэг болно. Хөл дээрээ босно. Иргэншил бол эрх чөлөө юм.  Монгол дэлхийтэй холбоотой байх ёстой. Гол нь монголчууд шинэ үзэл сурталтай болох ёстой. Тэр нь Жангар уу, Чингис хаан уу. Бас  ёс зүйгээ дээдэлж, дэвжиж дээшилж, хөл дээрээ босох ёстой.

– Цагаанзам гэдэг монгол нэрийг танд хэн өгсөн бэ?

-Сибирийн хүнд хэцүү  амьдрал дунд бид хоёр нэртэй байсан. Германы дайнд бүх эрчүүдийг нь дайнд туугаад явуулчихсан. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг Урал, Сахарт ачиж аваачаад цацсан. Олон хүн тэнд  үхсэн. 1952 онд зөвшөөрөл авч манайхан нутаг тэмцэн нүүж  явах замд би мэндэлж, эмээ минь билэгшээж  Цагаанзам гэж нэр өгсөн. Аавын эгч орос нэр өгсөн, тэр нь Лениний нэр л дээ Владимир гэж. Поспорт маань тэр нэрээр явдаг. Овог  Харуу, харуул гэсэн утгатай монгол үг ч  Оросоор Харуев гээд биччихсэн түүгээрээ яваа.

-Танай гэр бүл одоо Халимагийн нийслэл Элстэй хотод амьдарч байна уу?

-Тиймээ. Бид эндээс гарч тэнд очоод 409 жил  амьдарч байна даа. Хоёр эмээ, нагац эгч маань орос хэл мэддэг. Эмээ маань орос хэл мэддэггүй байсан, нас сүүдэр 103 хүрээд бурхан болсон. Би эх, эцгээс дөрвүүл. Манайх гурван хүүхэдтэй.

-Одоо Халимагт хэдэн монгол хүн амьдарч байна, бүгд  монгол хэл мэдэх үү?

-Халимагт монгол гаралтай 100 гаруй мянган хүн бий. 40 хувь нь монгол хэлээ мэднэ.

 

 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим