24 баримт
Ийм гишүүн байдаг юм уу
УИХ-д энэ тодотголд хамрагдах гишүүн нэлээд хэд бий. Тэдний нэг нь О.Батнасан. Энэ эрхмийн талаар сураг тавих аваас “уулзаж байгаагүй, нэрийг нь дуулсанаас цаашгүй” гэх хүн олон таарав. Харин мэргэжил нэгт нэгэн танил маань “ Хуралдаа суудаггүй шахуу нөхөр. Тасалсан өдрийнхөө тоогоор зургаад цохиж явсан шүү” гэх нь тэр. Ингээд бодохоор түүнийг зөвхөн ховдчууд л, тойргийнх нь хэд л зүс мэддэг юм биш үү. “24 баримт” булан “УИХ-д бүртгэлтэй ч юм шиг, бүртгэлгүй ч байж мэдэх О.Батнасан гэх УИХ-ын гишүүний 24 баримтыг хүргэж байна.
О.Батнасан гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үе үе тасалж орхидог нь түүний багийн хүмүүжилтэй холбоотой байж мэднэ. Дунд сургуулийн сурагч байхдаа сав л хийвэл хичээлээ пялчихдаг нөхөр байж. Өөрөө ч бага насныхаа тухай “Аавын зураг сургуулийн хананд хадаатай. Гэрийн даалгавар хийхгүй ирэх, тасалж самбарын өмнө зогсох тоолонд багш нар маань “Эрдэмтний хүү ийм байх ч гэж дээ” хэмээн дурссан байдаг. Энэ эрхмийг намынх нь нөхдүүд С.Бямбацогтын хүн гэцгээдэг. NEWS.mn сайтад өгүүлснээр бол С.Бямбацогт гишүүн андынхаа нэрийг УИХ-д дэвшүүлэх гэж оготны нүхээр орж гарч, хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан тойргоо түүнд бэлэглэх дээрээ тулж байж, сугандаа хавчуулан байж зүтгэсээр Монголын төрийг түшилцэх эрхийг өвөртлүүлжээ. О.Батнасангийн өрсөлдөгчид шаггүй нөхдүүд байсан. АН-аас УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү П.Хангал, Д.Кёкүшюзан Батбаяр /АН/, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал ,Ховд аймгийн Засаг даргын орлогч асан У.Батзаяа /МАХН/, аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа /МАН/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Я.Төмөрбаатар/МАХН/ нар байв Улс төрд хожуу хөл тавьсан ч, анх удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялсан хоншоортой эр. Ялалт байгуулахад нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тус их байсан тухай яриа бий. Улс төрийн талаар “А” ч үгүй түүнийг С.Бямбацогт гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа зөвлөхөөрөө авч, ажиллуулснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх квоттой ч болсон аж. Харин 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж даагаа нэхэхэд МАН-аас нэр дэвшсэн О.Батнасантай нэг тойрогт таарсан. Сонгогчид “О.Батнасан Ш.Адьшааг бардаг болов уу, яадаг бол” гэцгээн ярьж байсан ч ялж, сайд С.Бямбацогт ч хэлсэндээ хүрч, чаджээ. Ингэж чихрийн худалдаачнаас хууль тогтоогч болжээ. Баримт 3.
Баримт 15.
Баримт 16.
Баримт 18.
Баримт 22.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.