Connect with us

Нийгэм

Эрүүл хөрсгүй, цэвэр усгүй болох цаг ойртсоор л

Нийтэлсэн

-

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон бий. Эдгээр ийн заримыг нь нийслэлийн удирдлагууд шийдвэрлэж, заримыг нь шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ аль ч цаг үед шийдэж чадаагүй өнөөдрийг хүрсэн асуудал бол агаар болон хөрсний бохирдол юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой  талаар амтай болгон ярьдаг ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг өнөөдрийн бодит байдлаас харж болно. Агаарын бохирдлыг гэхэд өвлийн улиралд эрчимтэй яриад нэг хэсэгтээ чимээгүй болдог. Харин хөрсний бохирдлын талаар тэр бүр хэлэлцээд байдаггүй ч яалт ч үгүй  шийдвэрлэх асуудлын эхэнд эрэмбэлэгдээд буй. Хөрсийг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллынхны нүхэн жорлон, бохир усаа гудамж, талбайд асгах, ил задгай талбайд автомашин угаах зэрэг юм.  Тодруулбал, айл өрхийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт муу, бохир ус зайлуулах шугам хангалтгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зүй бус үйлдлээс болж  хөрс ихээхэн бохирдоод байгаа билээ.  Тиймээс хөрс бохирдуулж буй олон хүчин зүйлийг цувралаар хүргэх болно. Энэ удаад бид хөрс болон ундны усыг зүй зохисгүй хэрэглэж байгааг онцолсон юм.

Хүйтнийг үл ажран автомашин угаагчид зам даган зогсч, алчуураараа далалдаг уламжлал тогтоод олон жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд явган хүний зам дээр савтай ус байрлуулж, мотороор шүршин автомашин угаадаг юм. Харамсалтай нь тэдний энэхүү үйлдэл автозамын эвдрэл, хөрсний бохирдолд сөргөөр нөлөөлдөг. Хүйтний улиралд мөс болон тогтож хүний амь насанд ч аюул учруулахад хүрээд байна.  Үүнийгээ тэд өөрсдөө мэддэг, холбогдох байгууллагынхан шаардлага тавьдаг ч өдийг хүртэл цэгцрээгүй л байна. Харин ч хүрээгээ тэлж, бохир усаа ил задгай талбайд асгаж, ургасаар л байна. Тухайлбал, алчуураар даллагсадын цуваа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын зам дагуу, мөн Баянбүрдийн аюулгүйн тойргоос Цагаан байр, 32-ын уулзвар хүртэл үргэлжилнэ. Тиймээс юун түрүүнд ил задгай талбайд автомашин угааж буй иргэдтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэдний ярьж буйгаар автомашин угаалгын үйлчилгээ эрхлэхэд  хэн нэгнээс тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй,  бас амьдралаа залгуулахын тулд ийм ажил хийж буй талаар учирлав.  Автомашиныг жижиг, томоос нь шалтгаалан харилцан адилгүй үнэтэй угаадаг бөгөөд зарим нь аяга таваг угаагч шингэнээр усаа хөөсрүүлдэг аж. Автомашин угаасан ус нь ховил үүсгэн зам, гудамж, талбай руу урсаж, явган хүн явахад хүндрэлтэй болжээ. Үүнийг гэр хорооллынхон сайн мэднэ.
Хөрс өөрөө цэвэрших чанартай ч нийслэлийн хувьд ийм боломжгүй

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаарах 50 гаруй цэгээс жил бүрийн тав, аравдугаар сард дээж авч, шинжилгээ хийлгэг хөрсний бохирдлын төвшинг тогтоодог байна. Тус судалгаагаар Зуун айл орчимд хром, хар тугалга, никель, Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт орчим бактер, мөөгөнцөр их хэмжээтэй харин Нарантуул захын орчим аммоний азот 50 дахин их гарчээ. Хөрс хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр бохирддог ч өөрөө цэвэрших чанартай аж. Гэхдээ энэ нь бохирдлын хэмжээ, ямар төрлийн зүйлээр бохирдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг бол нийслэлийн хувьд өөрөө цэвэрших хэмжээнээс давсан гэдгийг холбогдох мэрэгжилтэн тодотгов. Тэрбээр бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног хадгалагдаг, мөн эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг гэдгийг сануулав.  Иймд угаадас, хогоо ил задгай, гудамж, талбайд асгахгүй,  нүхэн жорлон гаргахаас татгалзах, автомашин ил задгай угаахгүй, ус зайлуулах зориулалтын шугамтай байхыг зөвлөв.
           Т.Эрдэнэболор: Автомашин угаалгын газруудын стандартыг  шинэчилж,                                                                  мөрдүүлэх ёстой
Ил задгай талбайд автомашин угааж буй иргэн, аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байгаа талаар тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболороос тодрууллаа.  
-Ил задгай талбайд автомашин угааснаар байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Автозамын эвдрэл болон хөрсний бохирдолд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тухайн газарт үргэлж автомашин цуглардаг учраас тэр орчинд утааны бохирдол үүсч хүхрийн хүчил, нүүрсний хий ялгардаг. Түүнчлэн хар тугалга зэрэг хүнд металл бий болдог учраас хорт хавдар үүсгэх аюултай. Тортог, тоосонцор нь хүний амьсгалын замд сөрөг нөлөөтэй.
-Танайхаас автомашин угаалгын газруудад шалгалт хийдэг байх. Тухайлбал, ямар зөрчил илэрсэн бэ?
-Эдгээр газарт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Өнгөрсөн оны шалгалтаар цахилгааны утасны холболтыг ил задгай хийснээс галын аюул гарах нөхцөлийг бүрдүүлж, автозамын зорчих хэсэг болон зогсоол, ногоон байгууламж, зүлэг талбайг бохирдуулан, хөрсний эвдрэл үүсгэж байгааг тогтоосон.  Энэ мэт зөрчил ихэвчлэн гэр хороолол дунд болон зам дагуу үйл ажиллагаа явуулж буй автомашин угаалгын газруудад илэрч байна. Үүнээс гадна дийлэнх нь байгаль орчны үнэлгээ хийдэггүй зөрчил илэрсэн. Тухайн үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг тогтоож, сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлийг бууруулах төлөвлөгөөг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл хөрс, агаар бохирдуулж байгаа бол бууруулах арга хэмжээ авна гэсэн үг. Утаа хаяж байвал янданд шүүлтүүр тавих, хөрс бохирдуулбал бохирыг нэвтрүүлэхгүйн тулд хатуу хучилт тавих, дуу шуугиан ихтэй бол хаалт тавих зэргээр үнэлгээг тусгаж өгөх ёстой. Мөн автомашин угаалгын газруудын гол зөрчил нь маш их хэмжээний цэвэр ус ашиглаж байгаа явдал.
-Энэ асуудалд хэрхэн хяналт тавьж,  ямар шаардлага хүргүүлж байна вэ?
-Саарал ус ашиглах шаардлага тавьдаг. Тодруулбал,  ашигласан усаа тунгаагаад, дараа нь цэвэршүүлж үйл ажиллагаандаа хэрэглэх ёстой.Энэ талаар Автомашины угаалгын газрын үйл ажиллагаа явуулах  ерөнхий шаардлага, стандартад тусгасан байдаг. Үүнийг тэд огт мөрдөгдөхгүй байна.
-Ил задгай талбайд автомашин угааж буй газруудыг хэрхэн цэгцлэх ёстой гэж харж байна вэ? 
-Дээр дурдсан стандартыг 2003 онд баталсан юм билээ. Эхний ээлжид үүнийг  шинэчилж, сайжруулж тэр дагуу үйл аижллагаа явуулах шаардлагыг хатуу тавих  хэрэгтэй. Ингэхдээ байгаль, орчин талаас нь тухайн газруудыг бохироо гадагш урсгахгүй байх талаар тодорхой тусгах нь зүйтэй. Хоёрдугаарт,  ус цэвэршүүлэх овор багатай, хямд үнэтэй технологийг Монголд нэвтрүүлэх шаардлагатай.
               

                 Автомашиныг цэвэр усаар угааж буй нь хэтийдсэн хэрэглээ

Автомашин угаагчидтай холбоотой бас нэгэн асуудал нь ундны буюу цэвэр усыг ашиглаж буй  явдал юм. Улаанбаатар хотын хэмжээнд автомашин угаалгын 170 газар үйл ажиллагаа явуулж байна. Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын 400 мянга  гаруй автомашиныг нэг удаа угаахад 16 сая литр цэвэр ус шаардлагатай. Тэгвэл саарал усны технологийг автомашин угаалгын газрууд хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ тоог 9-10 сая литрээр багасгах боломжтой аж. Манай улсын цэвэр усны нөөц багасч буй өнөө үед бохироо зайлуулахаас эхлэн бүх цэвэр ус ашиглах нь хэтийдсэн хэрэглээ юм. Тодруулбал, Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган шоо метр байдгаас ашиглах боломжит нөөц нь 253.7 мянган шоо метр. Тиймээс нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын болон цэвэршүүлсэн буюу саарал усыг ашиглах, зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тиймээс ил задгай талбайд автомашин угаалгын үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажиллах орчин нөхцөлийг өөрчлөх, саарал ус ашиглах шаардлагыг дүүргийн болон нийслэлийн удирдлагууд тавьдаг байна.
                                    Саарал ус ашиглах шаардлагатайг сануулав
Нөгөө талаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф автомашин угаалгын газарт литр тутамд нэг төгрөг 50 мөнгө бол бохир усны үйлчилгээний тариф шоо метр тутамд 1700 төгрөг байна. Иймд цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдолд хариуцлага тооцож, таслан зогсоох шаардлагатайг нийслэлийн Байгаль орчны газраас мэдэгдлээ.

Түүнчлэн автомашин угаалгын газрууд гүний буюу цэвэр ус ашиглаж байгаа нь ундны усны хэрэглээнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг учраас тэдэнд саарал ус ашиглах шаардлагатайг сануулсан юм. Зарим газар энэхүү шаардлагыг хүлээн авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа талаар ч дурдлаа.  “Мөн хэн илүү бохирдуулна тэр хэмжээгээр илүү төлбөр төлдөг байх зарчмаар бохирдуулагчийн төлөх хэмжээг тогтоох хэрэгтэй. Байгаль орчноо хамгаална гэдэг техник, технологио шинэчлэхийг хэлээд байгаа юм” гэж ярьлаа.  Иймд үйл ажиллагаандаа саарал болон цэвэр ус ашигладаг автомашин угаалгын газруудаар орсон юм. Автомашин угаалгын газрууд цэвэр ус ашиглаж байгаа нь хөрөнгө мөнгө, саарал усны тухай эрх зүйн зохицуулалт байдагүй,  мөн хэрхэн ямар аргаар саарал ус ашиглах талаар мэдлэг хомс байдаг аж. Тоног төхөөрөмж нь өндөр үнэтэй учир зарим нь авч чаддаггүй байна. Тухайлбал, “Солонгын долоо” автомашин угаалгын менежер Б.Эрдэнэбаяр “Одоогоор бохир ус  цэвэршүүлэх технологийг 20-30 мянган ам.доллараар худалдаалж байна. Ийм хэмжээний мөнгийг шууд гаргах боломжгүй урчаас цэвэр ус ашигладаг.  Уг нь саарал ус ашиглах бодол байв ч олон шалтгааны улмаас нэвтрүүлж чадаагүй. Хэрэв өртөг багатай, ашиглахад хялбар технологи байвал ашиглахад бэлэн” гэсэн юм.  “Khangai car wash” автомашин угаалгын газрын захирал Л.Золжаргал “Өндөр үнэтэй технологи нэвтрүүлбэл угаалгынхаа үнийг нэмэх шаардлагатай болно. Тэгвэл автомашинаа угаалгах хүн олдохгүй. Тэр тусмаа гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй угаалгын газруудад эрсдэлтэй. Сард усны төлбөрт 300-400 мянган төгрөг өгдөг.  Хэрэв саарал ус ашиглавал усны төлбөр ч хоёр дахин буурна гэсэн тооцоо бий” гэсэн юм. Бохир ус цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээд гурван жил болж буй “Eco car wash” автомашин угаалгын газраар орлоо. Тус газрын менежер Я.Пүрэвдорж “Машин угаасан усаа эргүүлээд хэрэглэж байгаа болохоор цэвэр ус огт ашиглахгүй байгаа. Машин угаасан ус дөрвөн худгаар дамжиж нүүрсэн шүүлтүүрээр шүүгдээд дахин ашиглах боломжтой болдог. 70-80 хувьтай цэвэрлэдэг. Америк технологи учраас багагүй үнэтэй. Гэхдээ үүнээс илүү хямд зардлаар усаа цэвэршүүлж дахин ашиглах боломж бий” гэлээ.
Ил задгай талбай, зам дагуу алчуур даллан зогсогч автомашин угааж буй хүмүүст саарал ус ашиглах шаардлага тавих нь хэтийдсэн хэрэг байж болох юм. Гэхдээ  ядаж хөрс бохирдуулахгүй, бохир усаа гадагш урсгахгүй, цэвэр усыг ариг гамтай шаардлага тавьж, зөрчил гаргаж буйд нь хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол эрүүл хөрсгүй, цэвэр усгүй болох нь.

С. Анирлан

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим