Нийгэм
МАН-ын гишүүд АН-ын гишүүнийг гэрт нь хөнөөжээ

Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн.
Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Бид энэ балмад явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хэвлэлийн бага хурал хийж байна.
Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргасан.
Уг мэдэгдэлд “Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэсэн байгаа” гэлээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-МАН-ын гишүүд хүний амьд явах эрхэд халдаж байна гэлээ. Монголд санаатай, санамсаргүй байдлаар олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Гарч байгаа гэмт хэрэг болгон МАН-ын гишүүдтэй холбоотой юм уу. Үүнийг яаж тогтоосон юм бэ. Та 2008 оны долоодугаар сарын 1-нд сөрөг үр дагавар авчрах үйл явдалд оролцож явсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
О.Магнай: -Долоодугаар сарын 1-нд сонгуулийн дүнгээ луйвардуулсан ард түмэн боссон. Би хамгийн урд нь явсан. Хойно нь зогсоогүй. Эрх баригчид шөнө нь таван хүнийг буудаж алсан. Би алаагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийг буудаж ална гэдэг байж боломжгүй зүйл. Тэр дунд хүчээр аваачсан хүн нэг ч байхгүй. Энэ удаагийн хэргийг 10 жилийн өмнөх явдалтай харьцуулж байна. Энэ бол өөр асуудал.
-Булган аймагт гарсан хүн амины хэргийг эрх баригчидтай, улс төрчидтэй холбох учир шалтгаан нь юу юм бэ?
Ц.Туваан: -АН өөрийн 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад бүх асуудалд нь анхаарал хандуулдаг. Намын гишүүн маань бусдын гарч балмадаар амиа алдчихаад байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Хүний амь хөнөөсөн нөхдүүд нь өнөөдрийн эрх барьж байгаа намынхан. Мэдээж цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр шийдсэний дараа бид дахин мэдээлэл хийнэ.
ikon.mn

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.