Connect with us

Нийгэм

Монголын 2018 оны онцлох үйл явдал

Нийтэлсэн

-

1.Оройтсон ч онцгой өнтэй зун ба говьд хээрийн түймэр гарсан нь

Энэ жил хавартаа гандуу бороо хургүй өнжлөө.  Улсын наадам хүртэл говь хээрийн бүс нутаг байтугай  хангайн аймгуудын ихэнхэд  зуншлага  оройтсон,  газрын гарц тааруу байв. Нар буцаж наадам өндөрлөснөөс хойш Монгол Улсын нийт нутгаар  бороо хур элбэгшив.

Өмнөговь аймгийн  нутагт  хамгийн сүүлд 1960-аад оны эхээр ийм сайхан  зун болж билээ хэмээн өвгөд нотолж байв. Тус аймгийн Улаан нуурын  талбай урьд хожид байгаагүйгээр тэлснээс гадна хонхойсон бүхэн ус хотойсон газар бүхэн нь  ногоотой зун болсон бол Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт  энэ намар  тал хээрийн түймэр гарчээ. Говь нутагт анх удаа тал хээрийн түймэр гарсан нь энэ бөгөөд эндээс ямархан зун болсныг анзаарч болмоор.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өнгөрсөн зуны их бороо улс орны дэд бүтцэд таагүй нөлөөлж, үер усны гэмшиг хэдэнтээ тохиолдов. Тодруулбал, нийт 19 аймгийн 46 байрлалд 195 км урт автозам, замын байгууламжид эвдрэл үүссэн. Мөн Баян-Өлгий аймгийн 800 гаруй айл усанд автаж, 4,000 орчим иргэн орон гэргүй болсон гамшиг нүүрлэв.

2.МАН-д цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав

Эрх баригч хүчний дунд гарсан хагарал туйлдаа хүрч, эцэстээ энэ нь төрийн ажлыг гацаасан нь Монголын улс төрд урьд өмнө байгаагүй явдал болов. ЖДҮ дээр дөрөөлөн  Д.Хаянхярваа тэргүүтэй М.Энхболдыг дэмжигч бүлгийнхэн Засгийн газраа огцруулахаар УИХ-аар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй.  Үүний хариуд М.Энхболдыг УИХ-ын даргаас  огцруулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж, У.Хүрэлсүхийг дэмжсэн 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй бойкот  зарлаад буй.  Эдүгээ парламентын үйл ажиллагаа 4 дэх долоо хоногтоо гацаад байна. Энэ нь эцэстээ иргэний хөдөлгөөнүүдийн идэвхийг сэргээж, монголчуудыг хөхөө өвлийн хүйтнээр улстөржих шалтгаан болж байна.

МАН олонхийн бүлэгт үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхээр Бага хурлаа хуралдуулсан ч  зорилгоо биелүүлж чадсангүй.

 3.Экс Ерөнхий сайдуудад нүүрлэсэн барцад буюу АТГ-ын торонд орсон “акулууд”

2018 он баривчилгаа олонтой байлаа. АТГ-ыг дандаа “жараахай”-ны хойноос хөөцөлддөг гэж шүүмжилдэг. Гэтэл энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр ч эрхмийг АТГ-аас баривчилж хэсэг хугацаанд  цагдан хорьж шалгав. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр,  Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. Тавдугаар сард экс сайдуудын хэргийг хэлэлцэж хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарын бие муудан эмнэлэгт шилжүүлж, зургадугаар сарын таванд мөн хоёуланг нь батлан даалтад гарган, хилийн хориг тавин сулласан юм.

Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хожим нь  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дубайд  далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт тэднийг шалгаж байгаа юм.

  1. Улсын төсөв ашигтай гарав

Улирч буй онд улсын эдийн засагт эерэг нөлөөлөл их байж, төлөвлөсөн хэмжээний өсөлтийг хангав. Тухайлбал, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг энэ онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамаглав.

2017 оны Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч аз тохиож  энэ онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтийн үе таарснаар төсвийн орлогын гүйцэтгэлээр 9.035 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 1.8 их наядаар давж,  266 тэрбум төрөгийн ашигтай гараад байна. Төсөв сүүлийн зургаан жилд анх удаа ийнхүү эерэг гарахад татварын орлого маш том нөлөө үзүүлжээ. 2018 оны ийм өөдрөг дүн дээрээ дөрөөлж 2019 оны төсвийн орлогыг  ихээхэн нэмэгдүүлж төлөвлөсөн бөгөөд зарлагыг мөн нэмэгдүүлж, төсвийн алдагдал  1.9 их наяд төгрөг байхаар УИХ батлаад байгаа юм.

5.Нефть боловсруулах үйлдвэрийн  дэд бүтцийн ажил эхлэв

Улирч буй онд Монгол Улсад эхэлсэн онцлох бүтээн байгуулалт бол олон жилийн турш яригдсан нефть боловсруулах үйлвэрийн шавыг  тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байв. БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавив.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс  хойшхи хугацаанд цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 35 хувьтай явж байгаа.  Үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр жилд Монгол Улсын хэрэглэдэг нэг сая гаруй тонн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж, валютын гарах урсгалыг  20 орчим хувиар бууруулах юм. Үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байх бөгөөд евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

6.ЖДҮ хэмээх  өөд нь хаясан чулуу

Энэ жилийн улс төрийн хэллэгт ЖДҮ, ЖДҮ-чин гэх  үг идэвхтэй хэрэглэгдэж эхэллээ.  У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ХХААХҮ-ийн яамны харъяанд байдаг  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулжээ. Гэтэл шалгалтын дүн эргээд Засгийн газраа боомилж, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болов.  Учир нь тус сангаас Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож салбарын сайд болон тус сангийн дарга цэргүүдийг  хуулийн байгууллагын хаалга татах шалтгаан болов.

ЖДҮ-ийн асуудал  эцэстээ улс төрийн түймрийг дэгдээх гол сэдэв болж, Засгийн газрыг огцруулах асуудалд хүртэл хүчээ авсан билээ. Одоогоор ЖДҮ-гийн асуудлаар Б.Батзориг, Я.Содбаатар нарын хоёр ч сайд, мөн төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг  огцруулаад байна. Цаашид Прокурорын байгууллага мөн асуудлаар хэд хэдэн гишүүдийг шалгана гэсэн мэдээлэл байна. ЖДҮ-гийн асуудал сөхөдснөөр Засгийн газрын харъяа сангуудад шалгалт оруулаад байгаа юм.

7.Төрийн яаманд хүний амь бүрэлгэв

Монгол төрийн түүхэнд ийм явдал болж байсан нь бараг үгүй байх. Улирч буй оны хамгийн харамсалтай хэрэг бол төрийн яамны хариуцлагатай ажилтнууд нэгнийхээ аминд хүрсэн явдал байв. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг наймдугаар сард гарсан билээ. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд шилжүүлээд байна.

Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа ч  энэ явдал төрийн албаны түвшинд сахилга хариуцлага ямар хэмжээнд хүртлээ унасан, нам дагаж албан тушаал хүртэж явдаг  албан тушаалтнуудын ёс зүйн доройтолын гунигтай  жишээ  болж байна.

8.Засгийн газар хүний хулгайд сэрдэгдэв

Энэ оны  долоодугаар сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийтийн төдийгүй олон улсын анхаарлыг татсан үйл явдал байлаа.

Туркийн талаас  Вэйсел Акчайг террорист бүлэглэлийг санхүүжүүлэгч гэж үзэн удаа дараа авах хүсэлтээ манайд тавьж байсан,  мөн тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц Монголд газардсан нь энэ хэрэг явдалд Засгийн газар оролцсон байж магадгүй гэх хар сэрийг  нийтэд төрүүлсэн юм.  Хэрэв  үүнийг Монголын талаас хамтран зохион байгуулсан бол энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болох учиртай байв.

Гэвч тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт Монголоос буцаж, Вэйсел Акчай шөнийн 01:40 цагт Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирснээр Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг орон гэдгээ нотолсон юм.

Харин Вэйсел Акчайд Монголын хуулийн байгууллагаас  тавиад байсан хилийн хоригийн хугацаа дууссан учир тэрбээр саяхан Хонг Конгийг зорьжээ.

9.Нийтийг хамарсан эрчим хүчний тэг зогсолт

Зүгээр л нэг хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэн нийслэл хот хөдөөтэйгээ эрчим хүчний тэг зогсолтод өртсөн нь онцлох хариуцлаггүй явдлын нэг болов. Тодруулбал,  өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр 09.40 цагийн үед “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарч, нийслэл болон таван аймагт тог тасрав. НИйтдээ  бүтэн 14 цаг тог цахилгаангүй байсан  энэхүү аваарын гол буруутан нь технологийн горим зөрчиж, сэлгэн залгалтыг буруу хийсэн диспетчерийн алдаа болж үлдсэн юм.

Салбарын сайдын өгсөн мэдээллээс үзвэл энэ осол хувь хүний хариуцлага, мэргэжлийн чадвар муу байдлаас шалтгаалсан бөгөөд  хэргийн эзэнээр  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компани нэрлэгдсэн. Тэдний  буруутай үйлдэлд хариуцлага тооцож,  станцын  зарим удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн юм.

  1. Нийслэлийн анхны давхар зам буюу Яармагийн гүүр

2018 онд Нийслэлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт бол Яармагийн шинэ гүүр  юм. Төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авав.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан. Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн: М.Нэргүй

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим