Нийгэм
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн-140” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хурал СТӨ-ний 303 тоот буюу ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байранд эхэлнэ.
10.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “Үнэт, ховор ном, гар бичмэлийн үзэсгэлэн, семинар-2018” болно. Семинар манай улсад буй үнэт, ховор ном, гар бичмэлүүдийн нэгдсэн судалгааг хийх, каталогижуулах, олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Монгол улсад зохиомол хээлтүүлгийн технологи үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурал Хөдөө аж ахуйн их сургуулийн захиргааны байрны хурлын танхимд болно.
11.00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21-р дүгээр хуралдаан болно. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэх тухай
2. Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай
3. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
11.30-12.30 цагт Соёлын төв өргөөнд Онцгой байдлын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болНо.
11.40 цагт Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон, медаль гардуулна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.