Нийгэм
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа ордонд болно

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд үүссэн маргаан нэг мөр цэгцэрч, Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаагаа явуулхаар болсон. МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Харин Бөхийн өргөөг нээж, бөхөө, үзэгчээ авахад бэлэн болоогүй байгаа аж.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг энэ удаад Буянт-Ухаа цогцолборт хийхээр тов нь эрт гарч билетээ зарсан. Харин Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд болох магадлалтай.
МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ жилийн арванхоёрдугаар сарын 29-ний барилдааныг Нисэхэд байрлах Спортын ордонд зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай тохиролцчихсон. Ер нь олон үзэгчтэй томоохон барилдаануудыг тэнд зохион байгуулах тохиолдол байж болно” хэмээн хэлж байсан юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.