Нийгэм
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Төрийн одон, медаль гардууллаа.
Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2018.12.28/ Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээлээ.
ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.