Эдийн засаг
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэнэ
Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт өнгөрөгч 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 95 хувьтай байна. Энэхүү чадавхжуулах бодлого 2021 он хүртэл үе шаттай хэрэгжих бөгөөд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай нийт 226 ББСБ байна.
Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 3 дугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өсөөд байна. Мөн нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрчээ. Сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктаар буурсан дүнтэй байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарт ажиллагсдын тоо чадавхжуулах бодлогын үр дүнд 30.8 хувиар өсчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад20 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр3 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ