Нийгэм
Нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт ажил олгогчдыг мөлхүүлэх нь

Ч. Чулуун
Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ сараас 0.5 хувиар нэмж буй. Хуульд зааснаар энэхүү нэмэгдлийг ажил олгогч болон ажилтнаас авах юм. Тодруулбал, Нийгмийн даатгалын санд энэ сараас эхлэн ажил олгогч 12.5-14.5 хувь, ажилтан 11.5 хувийн шимтгэл төлж эхэлнэ гэсэн үг. Гэвч амьдрал дээр дээрх өөрчлөлт ажил олгогч хийгээд ажилтан хоёрт нэг талаар дарамт болж мэдэхээр байна. Төрийн албан хаагчид болон төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдын тухайд бүхий л зардал төрөөс, төрийн сангаас хамааралтай тул тэдэнд ашигтай. Яагаад гэвэл тэтгэвэрт гарах үед аль болох өндөр төлөлттэй байх аваас авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ. Харин ажлын байр шинээр бий болгож, тэр хэрээр нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа аж ахуй нэгжийн хувьд 12,5-14,5 хувийн шимтгэл хаалгаа барихад түлхэц болж мэдэхээр байна. Дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байхаар тогтсон нь нэрмээс болох нь ээ. Үнэн хэрэгтээ ажил олгогчдоос авах татварын хэмжээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн амьдрал сайжирдаг бол алга ташин хүлээж авалтай. Гэвч “монгол заншлаар” татварын хэмжээ нэмэгдлээ түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 10 хувиар нэмэгддэг нь нууц биш. Өнөөдөр гэхэд л махны үнэ 30 хувь нэмэгдэж, үхрийн цул мах кг нь 10 мянга 500 болсон. Ганц мах ч биш, он гарсаар хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 10-15 хувь нэмэгдсэн. Хэдхэн хоногийн дараа цагаан сар болно. Гурилын үнэ нэмэгдсэн гээд хэвийн боовны үнэ ч талийж өгөх байх. Малчид ч холоос тээж авчирсан гээд сүү, цагаан идээнийхээ үнийг бас л нэмж орхино. Энэ мэтээр юмны үнэ тэнгэрт хадна. Импортлогчид бараа бүтээгдэхүүнийхээ үнэ нэмсэн шалтгааныг валютын ханшийн хэт хөөрөгдөлтэй холбон тайлбарлаж буй. Тэгээд ч Монгол Улс үйлдвэрлэгч орон болж чадаагүйн дээр хязгаарлагдмал зах зээлтэй. Дотоодын зах зээл дээр хэдхэн тооны хүнсний үйлдвэрийг эс тооцвол үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо мянга лав хүрэхгүй. Ажиллаж байгаа хэд нь бор хоног, шар өдрийг аргацаахаас цаашгүй. Дээр нь улирлын чанартай барилгын хэдэн компанийг нэрлэж болно. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгой, Таван толгой ХК-иас бусад нь өвлийн улиралд сул зогсдог. Нөгөөтэйгүүр,Нийгмийн даатгалын сангийн мөнгө өөр зүйлд зарцуулагдаж, улс төрийн намуудын гарын салаагаар урсч одсоны горыг аж ахуйн нэгжүүд үүрэх нь байж боломгүй зүйл санагдана. Статистикт дурдагдсанаар 2017 онд 1420 жижиг аж ахуйн нэгж хаалгаа барьсан байх юм. Ирэх жилийн өдийд нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтаас болж энэ дайны аж ахуйн нэгж хаалгаа барьсан байхад гайхах зүйл алга. Эх барьж буй МАН-д татвараа нэмэхээс өөрөөр улсынхаа эдийн засгийг барих арга олдохгүй байгаа нь харамсалтай.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.