Дэлхий дахинд
Өдөрт нүүрээ давтан будах нь арьсанд халтай
Жингээ хасах гэж буй хүнд 5:2 харьцаа буюу долоо хоногийн тав хоногт нь хүссэнээрээ идэж, хоёр хоногт нь жин хасах хоол хүнс хэрэглэхийг Их Британийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ хоёр хоногт таны хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээ 500-600 хооронд байх ёстой бөгөөд тухайн хоёр өдрийг хооронд нь зайтай, нэг дор давхардуулахгүй байлгах хэрэгтэй гэнэ.
Тэгвэл энэ зарчмыг гоо сайхан, арьс арчилгаандаа ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Ингэж хооллосноор таны гоо сайханд ч мөн тустай гэжээ.
Түүнчлэн долоо хоногийн хоёр өдөрт нь нүүрэндээ огт будаг түрхэхгүй байснаар сарын дараа та маш эрүүл, залуухан харагдана гэж Их Британийн мэргэжилтнүүд зөвлөжээ.
Доктор Эшогийн зөвлөснөөр гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг парабен хэмээх бодис нь арьсны нүхэнд хуримтлагдан, хамгийн гүн давхрага руу нэвтэрч, арьсны уян хатан чанарыг хангадаг коллаген, эластиныг гэмтээдэг гэнэ. Улмаар арьс хөгширч, унжин, үрчлээ үүсдэг байна. Түүнчлэн будаг арилгагч бүтээгдэхүүнүүд арьс хуурайшуулдаг сөрөг талтай тул чийгшүүлэгч хэрэглэж байхыг зөвлөжээ.
Саяхан явуулсан судалгаагаар британи бүсгүйчүүдийн гуравны хоёр нь долоо хоногийн долоон өдөр нь буддаг байна. Тэдний гуравны нэг хувь нь долоо хоногт доод тал нь нэг удаа будагтайгаа унтдаг бол зарим нь бүтэн 24 цаг будагтайгаа явдаг тухайгаа хэлжээ.