Нийгэм
Бяцхан үрстэйгээ амарч болох эх үрсийн амралт сувилалын газрууд

Өхөөрдөм бяцхан үрсээ хотын утаанаас хол байгалийн цэвэр агаарт амраахаар төлөвлөж байна уу? Бид танд эх үрсийн амралт сувиллын газруудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
1. Хайрын бэлэг
“Хайрын билэг”-2 амралт сувиллын газар нь уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой.
Утас: 70130099, 95113030, 99020596, 99148791
2. АГАР эх нялхсын сувилал
Цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг эх нялхсын амралт юм.
Утас: 99188461, 96678878, 88087973
3. Baby сувилал
Тус сувилал нь 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх нярайн амралт сувилал юм. Хэрэв та 0-2 насны хүүхэдтэй бол манай люкс өрөө (хоногийн 80000₮, 70000₮) болон энгийн өрөө (хоногийн 60000₮)-нүүдээс сонголтоо хийж захиалах боломжтой.
Утас: 94492474, 89982475
4. Энхжаргалант хүүхдийн амралт
Тус эх хүүхдийн агаар амралт нь 11 өрөөтэй, хусан ойн захад, гадаа хүүхдийн тоглоомын талбай элстэй. Хүүхдэд өглөө бүр наран шарлага тосон бариатай, орой бүр ясны шөл, хар цай, давстай усанд ээлжилж оруулдаг.
Утас: 95831810, 96041810

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.