Эдийн засаг
НӨАТ-ын буцаалтын 10 хувийг банк авахгүй

“НӨАТ-ын буцаан олголтоос банк 10 хувийн шимтгэл авах гэрээ байгуулагдсан байна” гэсэн мэдээлэл сошиал орчинд цацагдсаны араас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу жиргэхдээ “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Занданбат-д үүрэг болгосон байгаа” гэж мэдэгдэв.
Тэгвэл Сангийн сайдын хэлсэнчлэн хууль зөрчсөн гэрээний агуулгыг харахад иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө банкнаас урьдчилж авах асуудлыг зохицуулсан чиглэлтэй харагдаж байгаа юм. Харин сошиал орчинд хөврөөд буй иргэдийн сэтгэгдлийг харахад буцаалтын мөнгөө арилжааны банкуудаар дамжуулж авахдаа, 10 хувийн шимтгэлийг банкинд төлөх юм байна гэсэн ойлголттой олон хүн байна.
Сануулахад, оны өмнө анх “Голомт” банкны зүгээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө 2019 он гарахыг хүлээлгүй, хүссэн үедээ буцаан авах боломжтой гэсэн мэдээллийг нийтэд өгсөн. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг “Голомт” банкны Social pay аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломж бүрдлээ гэж мэдэгдсэн.
“Голомт” банк ийм мэдээллийг иргэдэд өгсний араас “Хас” банк мөн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг хүүгүй зээлээр иргэдэд олгож эхэлсэн талаар мэдээлсэн. “Голомт”, “Хас” банкуудаар дамжуулан НӨАТ-ын буцаалтын мөнгөө урьдчилан авсан хүмүүсээс тухайн банкууд шимтгэл авсан байгаа юм. Жишээлбэл, Иргэн Чимгээ НӨАТ-ын буцаан олголтдоо тэнцэх 200 мянган төгрөгийг “Голомт” банкнаас урьдчилан зээлж авахад 5 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байгаа юм. Иргэдийн буцаан олголтод дүйх мөнгөний хэмжээний хэмжээнээс хамаарч энэ мэтээр шимтгэл бодогдсон байна.
Нэр бүхий банкууд НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд урьдчилан зээл хэлбэрээр өгөхийн тулд Татварын ерөнхий газар болон “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-тай “НӨАТ-ын буцаалтад тулгуурласан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах” гэрээг байгуулсан байна. Уг гэрээ нь хууль зөрчсөн гэж Сангийн сайд мэдэгдсэн тул хуулийн тодорхой үндэслэлүүдийн талаар холбогдох мэдээллүүд тодорхой болох ёстой.
Нэг зүйлийг тодотгоход, гэрээ хууль зөрчсөн тухай асуудалтай холбоотойгоор хариуцлагын тухай яригдаж таарна. Гэхдээ нөгөө талд иргэдийн НӨАТ-ын буцаан олголтоос шууд хүчээр 10 хувийг татаж авах тухай асуудал энд байхгүй. НӨАТ-ын буцаан олголтоо зээлээр урьдчилан авах эсэх нь тухайн иргэний өөрийн сонголтын асуудал болохыг мөн хэлэх хэрэгтэй юм.
Сошиалаар энэ талаар хэлж ярьж буй иргэдийн олонх нь НӨАТ-ын буцаан олголтын 10 хувиа банкинд алдах нь гэсэн ойлголттой байгаа тул ийн тодотгож байна.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм56 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Улс төр2 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Нийгэм40 минут өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Улс төр2 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ