Нийгэм
Зам тээврийн ослоос болж хоёр хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 1 хүний амь нас хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авсан ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэн ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол5, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, Сүхбаатар дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт “Aqua” маркийн автомашин “Tiida”, “Camry”, “Aerocity” автомашинууд болон автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цагаан хаалга” гэх газар асфальтан замд “Pruis” маркийн автомашин онхолдож 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд осол хэргийн шалтгаан нөхцлийг үзвэл орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас замын хажуу, далан руу онхолдох хэлбэрээр дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.
Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл хоорондын зай барихгүй байх нь урд яваа автомашины араас мөргөх болон бусад осол гаргах эрсдлийг нэмэгдүүлдэг. Ихэнх оронд нэг секундэд өмнөх автомашинаа гүйцэж түрүүлж амжихгүй зайг “Хэт ойр” гэж үздэг бөгөөд суурингийн гадна замд өмнөх авто машинаа гүйцэхэд 3 секунд шаардах зайг барих нь зохистой юм.
Мөн цагдаагийн байгууллагаас гудамж змад хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3700 зөрчил үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.