Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

24 баримт

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн талаархи 24 баримтыг уншигч танд хүргэж байна

Нийтэлсэн

-

“УБТЗ” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа, Дэд сайд Б.Цогтгэрэл нар хамтран, ашиглалтын хугацаа дууссан, металл лоом болох шахсан, ОХУ-д ашиглагдаад 25 жил болчихсон “Төмрийн сэг”-ийг нэг бүрийг нь 9-10 мянган ам.доллараар оруулж ирж, дундаас нь мөнгө завшсан гэх дуулиан гараад байгаа билээ.
Тодруулбал, тээвэрлэлтэд явах учиртай вагон оруулж ирсэн гэсэн сайдынхаа үүргийг давуулан биелүүлж, ОХУ-аас ашиглалтаас гарсан вагоныг өндөр үнээр оруулж ирсэн гэх баримтууд ил гарч эхэлсэн юм. Тэгвэл энэ асуудалд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тайлбар өгчээ.
Тэрбээр, “Жоохон алдсан байна лээ. Ашиглалтаас хасагдсан вагон бол биш. Засварын хугацаа дууссан вагонуудыг авч засварт оруулж байгаа асуудал. Лабораторийн дүгнэлт гарчихсан. 21 жил ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Болоо гэж хэлээ биз дээ. Албан ёсоор мэдээлэл хийнэ. Ойролцоогоор есөн мянган ам.долларын үнэтэй л байгаа ш дээ, нэг вагоны үнэ” хэмээжээ.
–2016 оны УИХ-ын сонгуулиар МАН мөнгө санхүүгээр элбэг дэлбэг байсан. Учир нь далд судалгаагаар нам ялах нь тодорхой болсон учир албан тушаалын тохирооны мөнгө чамгүй цугласан гэх бор шувуу тухайн үед жиргэж л байсан. Тэгэхэд бусад улстөрийн хүчнүүд эрийн тамир зааж чимээгүй л өнгөрсөн. Түүний хор уршиг одоо л эх оронд минь нүүрлээд байна. Монгол гэдэг орон хувь хүмүүст шилжчихсэн юм шиг л санагдлаа. Идэж ууж болно. Гэхдээ л эцэг дээдсийн бүлээн цус, халуун амиараа олж авсан тусгаар улсыг мөлждөг мөлждөг гэхэд арай л хэтэрч байх шиг санагдана. Цөөхөн тооны хүмүүс нийлээд тал талаасаа хэтэвчээ нэгтгээд л энэ сайхан эх орны ирээдүйн хөгжлийг боомлож өөрсдийнхөө эрх ашгийг цэцэглүүлээд байгааг юу ч гэж хэлэх вэ дээ. Үүний хамгийн том жишээ бол УБТЗ-ын ховтой, хортой, хахуултай, луйвартай замнал. УБТЗ-ын даргыг солих асуудал 2016 оны зургадугаар сарын эхээр гэнэт яригдаж яаравчлах болсон. “Гэнэт” гэдэг үг нь өөрөө хардлага төрүүлж эхэлсэн. Түүгээрч зогсохгүй хэн болох нь тодорхой болчихсон байсан. Тэр хүн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа. “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон мэдээлэл ч өмнө нь олонтаа гарч байсан. Ийнхүү мэдээлэл гарах болсон шалтгаан нь Д.Жигжиднямаа өмнө нь үүрэг гүйцэтгэж байхдаа богинохон хугацаанд чамгүйхэн будилаан тариад авсан. Үүнийг Оросын тал ч мэдэж байгаа. Тиймээс л УБТЗ-ийн дарыг гурван жилээр томилдог бол Д.Жигжиднямааг хоёр жилээр томилсон Энэ бол Орос ах нар биднээс өмнө Д.Жигжиднямаагийн тарыг хагас ч гэсэн таньчихсан гэсэн үг. Ийм байтал энэ хүн сая долларын үнэтэй суудалдаа шигдэхийн учир юу вэ. Монголын тал хөрш зэргэлдээ орондоо нүүр бардам байхын тулд Д.Жигжиднямааг аваад хаячихаж болно шүү дээ. Гэтэл авч чадахгүй шалтгаан бас байна.
Энэ нь МАН буюу М.Энхболдын авсан зуун сая ам долларынм “хахуул”. Тэгэхээр үнэхээр шударга зантай, торгон иртэй сэлэмтэй, улс орныг төвхнүүлэх их үйлсэд нэгэн сэтгэлээр орсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх л Д.Жигжиднямааг буулгаж авч чадна. Үнэндээ өөр хэн ч Д.Жигжиднямааг хүчрэхээ больсон. Арга ч үгүй биз. Сая ам долларын суудалд суугаа арсланг тийм амар унагаж чадахгүй. АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийж байсан. Үүнээс хамгийн ноцтой нь УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон байна. Бас 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна гэх мэдээллийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэлж байсан. Мөн “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа Ийгл телевизээр “авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй. Харин одоо энэ асуудлаар дахиад хариуцлага нэхэхээр орлогч болгоод тохуурхаж, тоглож байна. Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь уу” хэмээгээд энэ асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргалд хандаж буйгаа мэдээллээ.
Үүнээс гадна УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн байна. Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт аж. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн ” УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэсэн баримт бий. Дээрх асуудлууд Д.Жигжиднямаагийн хувьд зүгээр л хүүхдийн тоглоом наадгай мэт жижиг сажиг зүйл. Ингэж хэлэхийн учир түүний ард улс төрд ч, цагдаа хүчний байгууллагад ч, улстөрийн хүчинд ч хэн нэгэн байгаа гэж олон хүн ярих юм билээ. Үнэндээ Д.Жигжиднямаагийн эрх мэдэл нь савнаас нь халиад байгааг нь мэргэжил нэгтнүүд нь мэддэг ч хоолтойгоо үлдэхийн тулд хэлээ хазаад өнгөрдөг байна. Тухайлбал, түүний уг үйлдлийг унаган багын найз, 10 жилийн анд болох Зам тээврийн сайд асан М.Зоригт хамгаалсаар ирсэн бол одоо УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нөмөрт очжээ. Яг үнэндээ УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг.
Төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг эдийн засгаар нь шахах, УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн ийнхүү УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Д.Жигжиднямааг дэмжин лоббидох болжээ. Угтаа бол УБТЗ-ыг хараат болгохын тулд 14.000 ажилтны ажил амьдрал, ирээдүйн баталгаа, Монгол Улсын хөгжлийг зогсоох шийдвэр гаргаж буй түүний үйлдлийг УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү, Р.Раш нар эрс эсэргүүцэж байгаа ч эрх мэдэл нь хүрэхгүйн улмаас ацан шалаанд орж байсан удаатай. Ажил үүрэгээ мэддэг хөдөлмөрийн баатар хүнийг өвдөг сөхрүүлж чадаж байна гэдэг бас л “зангарагтай” хүний шинж биз. Нэг л өдөр дээлээ нөмрөх болчих вий дээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үг бий дээ. УИХ-ын дарга М.Энхболд, АТГ-ын дарга Г.Энхжаргал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа эдгээр хүмүүс хэтэвч дамжуулж халаасласан юм биш биз гэсэн хардлага олны дунд бий. Үнэндээ ч олны үг ортой байдаг. Д.Жигжиднямаа одоо бүрэн хамгаалтад байгаа гэж хэлж болно. Учир нь өөөх Аравсал панзын гар хаа хүртэл сунахыг хараарай гэдэг шиг. Сүрхий урт гартай эр бололтой.
—УБТЗ-ын дарга Г.Жигжиднямаатай ярилцлаа. Сүүлийн үед түүнтэй холбогдох олон асуудал нийгэмд шуугиан тариад байгаа бөгөөд тэрбээр эдгээр сэдвийн алинаас нь ч тойрохгүй тодорхой хариулсан юм.
________________________________________
-Албан томилолтоос дөнгөж ирж байгаа, албаны хүнтэй ярилцаж байгаа учраас томилолтын үр дүнгийн талаар сонирхож ярилцлагаа эхэлье. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар УБТЗ-ын тухайд тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Одоо нарийвчилсан мэдээллийг танаас сонсъё.
-Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцоод ирлээ. “УБТЗ” ХНН-ийн талаар авах арга хэмжээний асуудал зонхилох сэдэв болдог тэр дагуу болсон. Тухайлбал, техникийн шинэчлэл хийх, түүнд зориулсан хөрөнгө оруулалтын асуудал болон “УБТЗ” ХНН-ийн өмчийн асуудлаар ярилцлаа. Зайлшгүй техникийн шинэчлэл хийх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, хөрөнгө оруулалтын тухайд ОХУ-ын талаас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Удахгүй холбогдох процедурын дагуу шийдэгдэх болно. Мөн Дарханы долдугаар байрыг одоогоор УБТЗ-д ажилладаг тус байрны оршин суугчдад хувьчилж өгөх асуудлыг хэлэлцлээ. Мөн Варшавт Олон улсын төмөр замын байгууллагуудын хуралд оролцож энэ онд тээвэрлэх ачааны хэмжээг тохирохоор товлосны дагуу оролцож өнгөрсөн оныхоос 13.4 хувиар өсгөж чадлаа. Өнгөрсөн онд УБТЗ нийт 22.8 сая тонн ачаа тээвэрлэсэн. Үүнээс 15 гаруй сая нь экспортын ачаа байлаа. Энэ онд экспортын ачаа тээвэрлэлтээ 17 сая тонн болгохоор тохирлоо. Ингэснээр энэ онд нийт ачаа тээвэрлэлтийн хэмжээ 25 сая тоннд хүрчих болов уу гэсэн тооцоотой байна. Энэ хэмжээндээ тааруулж технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн заавруудыг өгч эхлээд байна. Товчхондоо албан томилолтоос “ганзага дүүрэн ирлээ” гэж хэлж болно.
-Нийт 100 тэрбум рубль олгохоор болжээ. УБТЗ-д зайлшгүй шаардлагатай нь хэд вэ, юунд зарцуулахаар тулгамдаад байгаа талаар тодруулна уу?
-Зарцуулах шаардлагатай хөрөнгө оруулалт шаардсан асуудал гэвэл олон байна. Жишээ нь УБТЗ-ын өнөөгийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал 25 сая тонн. Энэ түвшинд энэ жил хүрэх учраас тээх нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа өсгөхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй болоод байна. Замаа засах, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, вагон худалдаж авах хэрэгтэй байна. Зарим газарт хоёр дахь зам болон шугамуудыг тавих шаардлага тулгарч байгаа гэхчлэн 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг авбал бидэнд Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг барих зорилтоо биелүүлж Хятад улс руу шинэ гарц нээх боломжтой болох юм. Гэхдээ зээлийн нөхцөл эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
-Амжилттай айлчлалын тань араас таагүй асуулт тавимааргүй байгаа ч зүтгүүр, вагон худалдаж авах шаардлагатай гэхээр улам сонирхож байна. Шулуухан хэлэхэд зүтгүүр, вагон худалдан авсан талаарх элдэв хэрэгт та холбогдоод байгаа шүү дээ. Тухайлбал, Толгойт өртөөнд, Амгалан өртөөнд байгаа зүтгүүрүүдийг яах вэ? Одоо тэд сул зогсож байгаа юу?
-Амгаланд байгаа зүтгүүрүүд одоо бүгд манай агуулахад хадгалагдаж байгаа. Бүгд ашиглалтаас гарчихсан. Ашиглалтын хугацаа нь дууссан. Ихэвчлэн гадна талын “арьс” нь л үлдсэн. 1980 оноос хойш ашигласан 30 гаруй жилийн “настай” үнэхээр ашиглах аргагүй болчихсон зүтгүүрүүд. Манайхаас гадна “Монголын төмөр зам”/МТЗ/ компанид бий. Тэднийхээс мөн Хятадын гурван зүтгүүрийг нь манайх түрээсэлж Замын-Үүд дээр ажиллуулж байна. Мөн “МТЗ”-ын хоёр “америк” зүтгүүрийг түрээслэн ажиллуулж байгаа.
-Тэдгээр зүтгүүрийн яг ажиллаж байгааг нь сурвалжилж болох уу. Учир нь тэднийг ажиллуулдаггүй, төмрийн хог мэт болчихсон гэх улс төрийн зорилготой болов уу гэмээр мэдээлэл ч олонтаа харагдлаа.
-Оросын тал УБТЗ-ын гол зам дээр хятадын зүтгүүр явуулахгүй гэсэн шийдвэртэй байсан нь үнэн. 2017 оноос энэ шийдвэр цуцлагдаад УБТЗ ХНН нь “МТЗ” компанийн таван хятад зүтгүүрийн гурвыг нь түрээсэлж аваад ажиллуулж байна. Хоёр зүтгүүр нь “МТЗ”-даа, Хандгайд Төмөртэйн өртөөндөө ажиллаж байгаа.
-Аян замаас иртэл чинь “УБТЗ” ХНН-д нэгжлэг хийлээ гэсэн таагүй мэдээ угтлаа. Танай байгууллагаас “нэгжлэг хийгээгүй” гээд байгаа ч ЦЕГ-аас “нэгжлэг хийсэн” гэж мэдээлсэн. Та энэ их айлыг тэргүүлдгийн хувьд ирэнгүүтээ энэ байдалтай танилцсан байх. Танд ямар мэдээлэл байна?
-Томилолтоор явж байхдаа энэ мэдээллийг авч холбогдох хүмүүсээс тодруулж асуухад “Манай УБТЗ-ын удирдах газар дээр ямарваа нэгэн нэгжлэг, баривчилгаа явагдаагүй” гэсэн. Учрыг тодруулахад намайг эзгүйд Прокурорын газраас албан бичиг ирсэн юм билээ. Тэр нь “ТМХС Монгол” компани, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2012 онд хийсэн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг өгнө үү” гэсэн утгатай бичиг байсан. УБТЗ-ын Удирдах газарт ямарч нэгжлэг баривчилгаа болоогүй гэдгийг дахин хэлье. Энэ асуудлаар “УБТЗ” ХНН маш тодорхой мэдэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагаас яагаад тийм тайлбар хийснийг тодруулахаар холбогдох албаны хүмүүст үүрэг өгөөд байгаа.
-“ТМХС Монгол” компани хаана байдаг юм бэ. Хайгаад олдохгүй юм. Магадгүй олоогүй учраас ч цагдаагийнхан ганц холбоотой байдаг байгууллага учраас танайх руу орж ирсэн юм биш биз?
-Магадгүй. Би хаана байдгийг нь мэдэхгүй. Ажлаа хүлээж авсныхаа дараахан уг гэрээг цуцалсан. Түүнээс цааш одоог хүртэл энэ байгууллагын талаар огт мэдэхгүй. “Трансмашхолдинг” бол ОХУ-ын хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрүүдийг бүгдийг нь нийлүүлсэн маш том компани. Түүний охин компани “Трансмашсервис” нь тэр үйлдвэрүүдийн хийсэн зүтгүүрүүдэд Оросын нутаг дэвсгэрт засвар үйлчилгээ хийдэг компани. 2012 онд Монголд тэр компанийн салбар “Трансмашхолдинг сервис Монголиа” гэдэг компани байгуулагдаж, УБТЗ-ын тухайн үеийн удирдлагууд ОХУ-аас худалдаж авсан 30 зүтгүүрийнхээ сервис үйлчилгээг хийлгэхээр гэрээ хийсэн юм билээ.
-Хэний гарын үсэгтэй байдаг вэ? Таны үед гэрээ байгуулж, Л.Пүрэвбаатар даргын үед цуцалж та сая томилсныхоо дараа гэрээ үргэлжлэн хэрэгжиж байгаа юм биш үү?
-Н.Сэрээнэндорж даргын гарын үсэгтэй байдаг. Энэ гэрээ хэрэгжиж байгаад 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах байсан. Намайг ажлаа хүлээж авсны дараа Оросын тал уг гэрээг сунгах хүсэлт тавьж байсан. Гэхдээ бид тооцоолж үзээд, ашиггүй гэж үзсэн тул “Сунгахгүй” гэсэн хариу өгсөн. 2017 оноос эхлэн холбогдох засвар үйлчилгээгээ “УБТЗ” дотоод нөөц бололцоогоо дайчлан өөрсдөө хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “УБТЗ” ХНН нь “ТМХС Монгол” компанитай ямар ч холбоогүй, хуулийн ямар нэг харилцаагүй болсон. Тэр тусмаа би тэр үед “УБТЗ”-д ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. “ТМХС Монгол” гэдэг компани хаана байдгийг ч мэдэхгүй.
-Энэ гэрээг байгуулахаас өмнө “УБТЗ” өөрөө засвар үйлчилгээгээ хийж чадаад байсан. Гэрээ байгуулсны дагуу “ТМХС Монгол” засвар үйлчилгээ хийж байж. Гэрээг цуцалсны дараа ч зүтгүүрүүдээ засч чадаад л байж. Тэгэхээр яах гэж “ТМХС Монгол”-ыг байгуулав. Тэр тусмаа яагаад сул зогссон ч мөнгө төлж байдаг, бас “УБТЗ”-аас зарим хүнийг нь цалинжуулж байв гэдэг асуудал эгдүүцэхээс аргагүй байгаа биз. Та ч гэсэн “УБТЗ-ын хүн”-ий хувьд тэгж бодож байв уу?
-Тэр үед би энд ажиллаж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм.
-Гэхдээ та ашиглалтын инженер хүний хувьд байр сууриа илэрхийлж болно биз дээ. Бас гэрээг цуцалсан хүний хувьд үндэслэл байсан байж таарна?
-Тухайн үед 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхгийг засахад манай ажилтнууд бэлэн биш байсан байх. Тийм учраас тэдний үйлчилгээг худалдаж авсан байх. Цаашид бид өөрсдөө засвар үйлчилгээ үзүүлэх бололцоотой юм байна, хааяа зөвлөгөө аваад ажиллах боломжтой гэж үзээд гэрээг цуцалсан. Өмнө нь орлогч дарга байхад би ашиглалт хариуцдаг байсан болохоор тэдэнтэй уулзаж ярилцах шаардлага байгаагүй. Надад тэр үед шаардлагатай зүтгүүрийн тоо л хэрэгтэй байсан. Хэрхэн засвар үйлчилгээ хийж байгаа талаар мэддэггүй байв. Ажилтнуудын дунд тийм ч ашигтай гэрээ биш гэсэн яриа байсан. Надад ч тийм сэтгэгдэл төрдөг байлаа. Яагаад гэвэл гурван зүтгүүрийн засварчид өөрсдөө хийдэг байсан. Шаардлагатай сэлбэг техникийг “ТМХ” нийлүүлж байсан болов уу.
-“Хоёр загал” зүтгүүрийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн тал бий юу?
-“Хоёр загал” зүтгүүрийг манай инженерүүд 2004 онд хийсэн. Энэ нь Оросын зүтгүүрүүдийн “рам” буюу тэргэнцэр, явах анги дээр Америкийн “Женерал электрик” компанийн зүтгүүрийг угсарч хийсэн зүтгүүр юм. Анхнаасаа “ТМХС” үүнтэй ямар ч холбоогүй. Өөрсдийн авсан 30 зүтгүүртээ л үйлчилгээ үзүүлдэг байсан.
-Тэгвэл та Н.А.Гукийг “ТМХС Монгол”-тай ямар холбоотойг мэдэх үү. Яагаад “УБТЗ”-д албаны дарга мөртлөө хувийн компанитай холбоотойг нь?
-Гук Николай Алексеевичийн хувьд “УБТЗ”-д Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2010 оноос. 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий хорооны шийдвэрээр Зүтгүүрийн албаны дарга болгож өөрчилсөн. “УБТЗ”-д Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаар Амгалан гэдэг хүн томилогдсон. Тиймээс Гук даргыг би тэр компанид ажиллаж байсан гэж хэлж чадахгүй. Тэгж ажиллаагүй байх. “ТМХС Монгол”-ын ажилтнуудын зарим нь гэрээгээр ажиллаж байсан явдал бий. Шууд цалинжуулсан асуудал байхгүй.
-Та АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн үү?
-Тийм ээ.
-Шалгагдах үндэслэл дотор “1000 вагоны хэрэг” гэгч бий байх гэж таамаглаж байна. Яагаад энэ вагоныг зах зээлийн үнээс өндөр авсан бэ гэдэг асуултад ямар тайлбар өгч байгаа вэ. Үүнд хариулж болох уу?
-Хэвлэлээр хариулт өгч болохгүй гэсэн анхааруулга өгөөгүй болохоор Таны асуултад хариулж болох байх гэж бодож байна. Манайд өнөөдрийн байдлаар 2490 вагон бий. Үүний 1400 нь хагас вагон гэж нэрлэдэг нурмаг ачаанд зориулсан. Одоо манай паркт байгаа вагонуудын 50 гаруй хувь нь 30-аас дээш жил болчихсон хуучирсан. 2017 оны хувьд нүүрс, төмрийн хүдрийн экспортын ачааны захиалга маш их хэмжээгээр орж ирсэн. Захиалгаа биелүүлэхийн тулд Монголд байгаа хагас вагонуудыг түрээсээр авсан. “Болдтөмөр Ерөө гол”-оос 500-аад вагон, “МТЗ”-аас 180 вагон авч ажилласан боловч хүрэлцэхгүй байлаа. Энэ нөхцөлд ОХУ-аас “Вагоны тоог нэмэх боломж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед шинэ вагоны үнэ 50-60 мянган ам.доллар байв. 1000 вагонтой болоход 50-60 сая ам.доллар хэрэгтэй. Мэдээж энэ асуудлыг хамгийн хямд өртгөөр шийдэхийн тулд хуучин вагон худалдаж авах л гарц байв. Нэг бүрийн үнэ нь 9000-11000 ам.долларын үнэтэй 1000 вагон байсан тул худалдаж аваад засч, тээвэрт тохирох магадлагаа гаргуулаад ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэр 1000 вагоноос 540-өөд нь тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байна. Үлдсэнийг нь авч чадахгүй байна. Мөнгөтэй болсон цагтаа тухай бүрт нь бага багаар мөнгийг нь шилжүүлж худалдаж аваад засч хянуулаад ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл 400 гаруй вагоныг авч чадаагүй, гэхдээ шаардлагатай байгаа юм. Тэдгээр вагоныг худалдаж аваагүй нөхцөлд захиалгын 30-хан хувийг хангаад 70 хувь нь ачаа ачигдахгүй үлдэж манайд болон улсад тээвэрлэлтийн орлого орохгүй байсан учраас ийм хамтын шийдвэрт хүрсэн юм шүү дээ. Хэдийгээр хуучин гэгдэж байгаа боловч өмнө нь манайд ашиглаж байсан болон ашиглаж байгаа вагонуудаас “залуу” вагонууд.
-Тийм үү. Гаалиас авсан зарим баримтаас харахад 1993 он, түүнээс хойш үйлдвэрлэгдсэн вагонууд байгаа юм билээ?
-Манай вагонууд 1980, 1982 оных ч байгаа шүү дээ. Залуу байлгүй яахав. Гэхдээ эдгээр вагоныг дуустал ашиглахгүй. Байнгын хяналт тавьж байгаа учраас техникийн нөхцлийг хангахаа болиод ирэхээр нь акталж төмрийг нь тушаана гэсэн үг. Худалдаж авсан мөнгөө 3-3.5 сарын хугацаанд буцаагаад олж болох тооцоотой учраас эдгээр вагоныг авч ашиглаж байгаа юм.
-Яагаад заавал Английн компаниар зуучлуулав. Орос, монгол хоёр хоорондоо наймаа хийхэд английн компаниар зуучлуулах ямар шаардлага байв. Тэр тусмаа яагаад “мөнгө угаадгаараа алдартай” Латвийн ABLV банкаар гэдгийг бас сонирхмоор байна?
-Худалдсан компани нь Английн компани байсан юм. “Первая грузовая” компани гэрээ хийхдээ хаягаа өөр газрын нэрээр хийсэн. Учрыг асуухад “Манай оффшор юм аа. Бид өөрийн татварын системээр ингэж худалдах нөхцөл тавьж байна” гэсэн.
-Оффшор гэдэг үгээс хүртэл айдаг болчихоод байхад та болгоомжлоогүй гэж үү?
-Манайд л айгаад байгаа болохоос байдаг л юм шүү дээ. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад хадгалах нь буруу байх. Оффшор компанитай гэрээ хийж ажиллах нь хориглогдоогүй болов уу гэж бодож байна.
-Харин АТГ үүнийг юу гэж үзэх бол?
-Энэ талаар би АТГ-т тайлбараа өгсөн. Холбогдох бүх баримт материалаа өгсөн. Одоохондоо дүгнэлт гараагүй байна.
-Та анзаарсан бол худалдаж байгаа Оросын компани, зуучилсан Английн компани гээд энэ хоёр газрын тантай худалдах, худалдан авах гэрээг баталсан хоёр гарын үсэг ижил байгаа юм. Та үүнийг анзаарсан уу?
-Тэр компаниудын цаад эзэд нь хэн бэ гэдэг талаарх бүх материалыг хууль, хяналтынхан шалгаж байгаа. Яагаад гарын үсэг нь адилхан байгааг мэдэхгүй юм. Та нарыг бичээд эхэлсний дараа харахад адилхан ч юм шиг харагдсан. Гэрээ хийхдээ хуулийн албаныхан бүх материалыг судалж байж хийсэн.
-ABLV банкийг судалсан уу. Энэ оны хоёрдугаар сарын 27-нд дампуурлаа зарласан, мэдсэн үү?
-Гэрээ хийсний дараа энэ талаар сонссон. Сая дампуурсныг нь сонсоогүй.
-АТГ дээр өөр ямар хэргээр шалгагдаж байна вэ. Танд тайлбар хийх боломж нээлттэй байгаа гэдэг утгаар хариулж болох хэмжээндээ тайлбарлаж болох уу?
-Нэг хүн байнга шахам миний талаар судалж зөвхөн АТГ-т гэлтгүй хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт тавьдаг. Нэр бүхий гурван хүнийг авч ажиллуулсан гэдэг гомдол бий. АТГ тухайн үед зөвшөөрлөө өгсөн. Гэвч би халсан. Одоо гурвуулаа хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр шүүхэд хандаж гурвуулаа гурван шатны шүүх дээр “ажилд нь буцааж авах” шийдвэр нь гарчихаад би шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж чадахгүй л сууж байна. Мөн замын чигжигч машин авсан асуудал бий. Намайг Замын даргаар томилогдохоос өмнө хоёр удаа тендер зарлагдаад буцсан байдаг. Шууд худалдан авалт хийх эрх нь нээгдсэн байсан. Яг тэр техникийг 2.2 сая ам.доллараар худалдаж авахыг зөвшөөрч төсөвт тусгасан Ерөнхий хорооны шийдвэр байдаг. Кировын “Тавдугаар сарын нэгэн” үйлдвэр дампуурлаа зарлаад үйлдвэрлэлээ зогсоосон юм билээ. Тухайн үед тэднийхээс гадна гадны 3-4 байгууллага санал тавьснаас хамгийн хямд нь 1.7 сая ам.долларын үнэтэй байсныг манай мэргэжилтнүүд үзсэн. Шинэ техник байна гэж үзээд худалдан авахаар хамтын шийдвэрт хүрсэн. Асуудал юунд байна вэ гэхээр гомдол гаргасан хүн маань 2015 оны үнийн саналыг үзүүлээд “ийм үнэтэй байх техникийг хэт өндөр үнээр авлаа” гээд байгаа юм. Төлөвлөсөн үнэ нь 2.2 ам.доллар байв. Зүйрлэвэл iPhone X утсыг iPhone6-ийн үнээр авах ёстой байсан юм аа гэж одоо яриад байгаа хэрэг. Гэтэл түүний жишиж үзүүлээд байгаа үнэ харамсалтай нь биднийг худалдан авалт хийх үед байгаагүй, олдоогүй. Одоо бол үнэ нь тэгж буурсан. Загвар нь ч гэсэн хуучин шүү дээ. Бид байсан саналуудаас хамгийн хямд нь. Жишээ нь өрсөлдөж байсан Австрийн компанийн техник бараг 3 сая ам.долларын үнэтэй байсан. Бидний авсан ВПРС-3 буюу хамгийн сүүлийн загвар юм. мөн “1 сая ам.долларынх ч байсан” гээд байгаа нь ВПРС-2-ын үнийн санал юм л даа. Худалдаж авах үед хэрэв хямд үнэтэй боломжийн загварын техникийг санал болгосон бол бид мэдээж хамгийн хямдыг нь л сонгох байсан.
-Дэд сайддаа машин аваад өгчихлөө гэдгийн тухайд?
-Дэд сайд Б.Цогтгэрэл Ерөнхий хорооны монгол талын дарга юм шүү дээ. Түүнд зориулсан төсөв гэж бий. Төсөвт нь унааны зардал гэж байдаг. Улсын төсвөөс нэг дэд сайддаа унуулах машиных нь зардлыг УБТЗ даагаад явж байгааг зөв талаас нь харвал тийм ч гаж зүйл биш байх.
-Сайд асан М.Зоригтоос машин худалдаж авсан билүү?
-Тэгсэн, 2016 оны 12 дугаар сард авсан. Ниссан патрол Y-62 загварын, нэг жил унасан, 25-30 мянган км зам туулсан шинэ машиныг худалдаж авсан. Сайхан эдэлсэн, нэлээд тоноглосон эд байсан. Нэг бүрийг нь 150 сая төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг сайдын ажлаа өгсөн хойно М.Зоригт хэлсэн. Тэгэхэд “Моннис”-оос үнийн судалгаа авахад ямар ч тоноглолгүй, шинэ нь 198 сая төгрөг гээд байсан юм билээ. Одоо бол 210 гаруй сая төгрөг болсон байна билээ. Тэр машинуудыг үнийг нь буулгасаар нэг бүрийг нь 130 сая төгрөгөөр авсан юм. Машин хэрэгтэй байсан. Авто тээврийн паркийн маань 60 хувь нь ашиглалтаас хасагдсан, засвар авахааргүй, хуучин машин байдаг. Тийм машинаар албан үүрэг гүйцэтгэж яваад ямарваа осол болбол яах вэ. Ингээд хоёрыг ч атугай авъя гэсэн Ерөнхий хорооны шийдвэрээр авсан бөгөөд байгууллагадаа ашигтай наймаа хийсэн л гэж боддог.
-Түлшний онцгой татварын төлөх ёсгүй боловч төлсөөр ирсэн татварыг УИХ дээр шийдвэрлэхээр болсон билүү?
-Энэ чинь бас гомдол болчихоод байгаа. “УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрийн дагуу онцгой татвараас чөлөөлөгдсөн байдаг. Энэ онцгой татварыг төлөх болсон нь Орос, Монголын харилцаанд ч садаа болдог. УБТЗ сайн дураараа 1998 оноос 2015 оныг дуустал нийт 78.9 тэрбум төгрөгийн онцгой татвар төлсөн байдаг. УБТЗ түлшний онцгой татвараас чөлөөлөгдөхийг хуульд зааж 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төлөх ёсгүй татвар төлснөө буцаан авч техник технологийн шинэчлэлдээ зарцуулахаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэтэл намайг төлсөнгүй гээд гомдол гаргачихаад байгаа юм билээ. Тайлбараа гаргаж өгсөн.
-Найз Б.Дэлгэрсайханыхаа “Болд төмөр ерөө гол”-д арай л хямд тарифаар үйлчилсэн гэдэг асуудал байдаг.
-УБТЗ тээвэрлэлтийн тариф өөрөө тогтоох эрхгүй. Ерөнхий хороо шийддэг. Манай экспортын гол бүтээгдэхүүн төмрийн хүдэр Хятадын зах зээлд гарахад тээврийн зардал нь борлуулалтынхаа тал хувийг эзлээд байсан. Ийнхүү өрсөлдөх чадвар нь буураад байгааг харгалзан үзэж экспортын төмрийн хүдрийг тээвэрлэхдээ хөнгөлөлт үзүүлье гэсэн шийдвэр гарч энэ нь зөвхөн Б.Дэлгэрсайханы компани гэдэгт биш нийт төмрийн хүдэр тээвэрлэгч бүх компанид үйлчилсэн. Үүнээс гадна өнгөрсөн жил Ерөнхий хорооноос чингэлэг тээвэрлэх тарифт 15 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эдийн засгийн энэ хөшүүргийн үр дүнд манай нутгаар 2016 онд 169 галт тэрэг явж байсныг бид 2017 онд 557 болгож 3.3 дахин нэмэгдүүлсэн.
-Ийст вийнд тээвэр зуучийн компани таных уу?
-Захирал нь манай ангийн найз. Би тэр компанид хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй. Найзууд учраас л харддаг байх.
-Таныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж байгаа юу?
-Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Таны хэлсэнчлэн “ТМХС Монгол”-ыг олохгүй бол асуух л байх. Миний ойлгосноор нэгэнт манай байгууллагатай хамтарч ажиллахгүй учраас татан буугдсан байх. “ТМХС Монгол”-ын ажилтнууд хоорондоо ямар нэг шалтгаанаар маргаж заримыгаа цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон, түүний дагуу манайхаас холбогдох материалыг хүссэн байх гэсэн бодолтой байна.
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа. “Зангиагаа засаад очиж” шалгуулаад зөвдөх шиг сайхан зүйл хаа байхав. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
—дтал хэл ам дагуулж олон сая төгрөгийн үнэт хүрээд байсан “Улаанбаатар төмөр зам”-ын дарга өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралдаанаар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн аж. Харин өчигдөр энэхүү шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нарын хүмүүс танилцуулж ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.

Д.Жигжиднямаа нь Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг дүүргэсэн бөгөөд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогчоор ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан байна.
Мөн тус уурхайд найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн хийж байжээ. Харин 2007 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан байна.

Д.Жигжиднямаа Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж явав

Д.Жигжиднямаа нь хэл аманд багагүй өртөж, нэг хэсэг хэвлэлийн баатар болж явсан нэгэн. Түүнийг сүүлийн жилүүдэд “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэл гарч байв.

Төмөр зам нь транзит буюу дамжин өнгөрөх тээврээсээ багагүй орлого бүрдүүлдэг аж. Гэвч Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Д.Жигжиднямаа нь Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байснаас орлого нь тасалдаж тухайн үед багагүй хэл аманд өртөж байв. Тодруулбал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ачааг заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэрлэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа дарга гаргаж байжээ. Харин “Ийст Винд”-ийн ард эрхэм дарга байсан гэх хардлага ч байсан нь нууц биш. Гэвч энэ асуудал тэгэсхийгээд л намжсан.

Түүнчлэн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлдэг байсан гэх шүүмжлэлд өртөж явсан билээ.

Ямартай ч 500 сая төгрөгийн үнэт хүрээд байсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын даргаар Д.Жигжиднямаа томилогдлоо. Харин хоёр улсын ХНН-ийн даргын суудалд заларсан түүнийг ажлаа хэрхэн хийхийг цаг хугацаа л харуулах буй за.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

24 баримт

ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

Нийтэлсэн

-

Нийтэлч

БАРИМТ 1. Тэрбээр 1988 оны зургаадугаар сарын 3-нд Эрдэнэт хотод төржээ.
БАРИМТ 2. Ам бүл тавуулаа. Айлын том охин бөгөөд хоёр дүүтэй.
БАРИМТ 3. Анх түүнд “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар боксын спортоор хичээллэх санал тавьж байжээ.
БАРИМТ 4. “Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж,  дасгалжуулагч Л.Энхбаатар багшид шавь оржээ..
БАРИМТ 5. Тэрбээр Л.Энхбаатар багшийнхаа анхны эмэгтэй шавь нь юм.
БАРИМТ 6.  2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний анхны амжилт юм.
БАРИМТ 7. Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ
БАРИМТ 8. М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлсэн.
БАРИМТ 9.  Тэрбээр Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан удаатай.
БАРИМТ 10. Тэрбээр голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг.
БАРИМТ 11. Тэр МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Төгсөөд сургуульдаа хоёр жил ажиллажээ.
БАРИМТ 12. Тэрбээр баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй.
БАРИМТ 13. Тэр өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой.
БАРИМТ 14. Түүний ээж цэцэрлэгийн багш. Хүмүүс түүнийг ээжтэйгээ их адилхан гэдэг. Ээж нь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ.Харин түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг.
БАРИМТ 15. М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын мөнгөн медальтай юм.
БАРИМТ 16. Тэр энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үедээ өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлийнх нэг давтамж хоёр цаг үргэлжилдэг байна.
БАРИМТ 17. Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2018 онд арваннэгдүгээр сарын 15-24-нд явагдаж өнгөрсөн. Тус тэмцээнд тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Улмаар Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдаж ялагдсан юм.
БАРИМТ 18. Гэвч тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин болоод байгаа.
БАРИМТ 19. Энэ нь түүнийг “Бөртэ чоно 2018” наадмын оны шилдгийн шилдэг тамирчин болгож байв.
БАРИМТ 20. Түүний эдгээр амжилтууд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг байлаа.
БАРИМТ 21. Жингээ хасах гэж байгаа залуучуудад бокс хамгийн тохиромжтой учир хичээллээрэй хэмээн уриалдаг.
БАРИМТ 22. Гоо сайханд орж, дэлгүүр хэсэх туйлын дуртай.
БАРИМТ 23. Хүмүүс түүнийг рингэн дээрээс харахад ширүүн харцтай, айхтар харагддаг гэдэг бөгөөд тулж яривал их зөөлөн эмэгтэй гэж дүгнэдэг.
БАРИМТ 24. Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг гаргахад тэрбээр 875 оноогоор гуравдугаарт бичигдэж байв.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт

Нийтэлсэн

-

Нийтэлч

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.

Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.

1. II Элизабет бол Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан. Тэрбээр 70 жил хаан ширээнд суужээ.
2. Түүнийг хаан ширээнд суусан энэ 70 жилийн хугацаанд Их Британид 15 Ерөнхий сайд солигджээ. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд төрсөн хатагтай Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайдыг хамарчээ.
3. Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондонгийн Мэйфэйр хотод Йоркийн гүн, гүнгийн авхайн анхны хүүхэд болон мэндэлсэн. Тухайн үед Элизабет Александра Мэри Виндзортыг хаан ширээнд сууна гэж бараг хэн ч таамаглаж байгаагүй юм. Гэсэн ч 1936 онд түүний авга ах Эдвард VIII хаан ширээнээс татгалзсанаар Элизабетийн аав Жорж VI хаан болсон юм. Ингэснээр Лилибет 10 настайдаа хаан ширээг залгамжлагчаар тодров.
4. Лилибет гүнж 21 насандаа 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминстрийн сүмд Дани, Грекийн хунтайж Филиптэй гэрлэв. Грекийн хунтайж Филипп Эдинбургийн герцог цол хүртжээ. Тэд энэ цагаас хойш 74 жил хамтдаа аз жаргалтайгаар амьдарсан бөгөөд хунтайж Филипп 2021 онд 99 насандаа таалал төгссөн билээ.
5. Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нар гурван хүү, нэг охинтой. Ууган хүү Чарльз нь 1948, Анн гүнж 1950, ханхүү Эндрю 1960, хунтайж Эдвард 1964 онд төржээ. Хатан хаан найман ач, 12 гучтай болоод байв. Ханхүү Эндрюг төрүүлснээр хаан ширээнд сууж байхдаа амаржсан анхны хатан болж байв.
6. Хүндээр өвдсөн байсан аав Жорж VI хааныг төлөөлөн Кени улсад айлчлал хийж байсан угсаа залгамжлагч Элизабет Лондонд буцаж ирэхдээ хатан хаан болон ирж байв. Энэ бол 1952 оны зургадугаар сар байлаа. Элизабетийг Кени улсад айлчилж байхад нь хаан таалал төгссөн юм.
7. 1952 оны зургадугаар сарын 2-нд Вестминстрийн сүмд Элизабет II титэм зүүсэн юм. Түүний титэм зүүх ёслолыг үзэхээр 20 сая хүн цугларсан байсан гэдэг. Ийнхүү Элизабетийн хаанчлал 27 насанд нь эхлэв.
8. Хаан төрийг барьж байсан энэ хугацааны онцлох шинэчлэл нь Букенгэмийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон нь юм. Хатан хааны гэр бүлийн ховор нандин цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр хамгийн анх 1962 онд Букингэмийн ордон олон нийтийн өмнө үүдээ нээж байв.
9. Хатан хааны хамгийн олон удаа айлчилсан улс нь Канад байв. Хаан ширээнд заларснаасаа хойш дэлхийн 116 оронд очсон тэрбээр Канадад 22 удаа айлчилж байжээ. Тэрбээр мөн жил бүр Эдинбүргт очдог байсан. 1986 онд Хятадад айчлилснаар тус улсад айлчилсан Британийн хамгийн анхны язгууртан болж байв.
10. Түүнийг хаанчлах энэ хугацаанд маш олон улс төрийн болон нийгмийн өөрчлөлтүүд гарсан. Дайны дараах хэмнэлтийн жилүүдээс эхлээд эзэнт гүрнээс хамтын нөхөрлөл рүү шилжих шилжилт, хүйтэн дайны үе, Их Британи Еюропын холбоонд элсч, гарах гээд маш олон өөрчлөлт авчирсан үйл явдлууд II Элизабетийн хаанчлалын үед тохиожээ.
11. Элизабет бол Францын XIV Луигийн араас хамгийн урт насалсан, хамгийн удаан хаан ширээнд суусан Их Британийн хаан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн удаан засагласан бүрэн эрхт хоёр дахь хаан байсан юм.
12. Хатан хааны гурван хүүхэд нь гэр бүлээсээ салж, угсаа залгамжлагчийн гэргий байсан гүнж Диана Парист автомашины ослоор өөд болсон зэрэг нь Хатан хааны хувийн амьдралын хамгийн гунигт үе нь байсан гэдэг.
 13. Хатан хаан Элизабет гэртээ хувиараа боловсрол эзэмшсэн бөгөөд Дэлхийн II дайны үед туслах нутаг дэвсгэрийн албанд алба хаасан. Армийн эмэгтэйчүүдийн хэсэгт тэрбээр Ерөнхий сайд Уинстон Черчиллийн охинтой хамт элсч байжээ.
14. Хатан хаан II Элизабет жолоо барих маш дуртай байсан. Дэлхийн II дайны сүүлийн хэдэн саруудад эмэгтэйчүүдийн цэргийн ангид элсэж, механикч-жолооч чиглэлээр бэлтгэгдэж, дэслэгч цол хүртэж байв. Мэдээж хэрэг хатан хаанд хувийн жолооч байдаг ч, тэрээр амралтын өдрүүдээр өөрөө жолоо барих дуртай байв.
15. Хатны титэм XV зуунаас хойш янз бүрийн хэлбэртэй байсан.  Одоогийн хувилбарыг 1937 онд бүтээсэн.
16. Хатан хаан II Элизабет бол Их Британи улсын нутаг дэвсгэр дээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн байсан юм. Тэрбээр бүх машиндаа улсын дугаар хадахгүйгээр явах эрхтэй байсан юм.
17. Хатан хаан Элизабет хаан байх хугацаандаа 3.5 сая гаруй захидал хүлээн авчээ. Харин 1976 онд хамгийн анх и-майл бичиж байсан бөгөөд Хатан хааны анхны и-майлыг Британийн армийн цэргүүд хүлээн авч байсан байна.
18. Тэрбээр 2010 онд “Британийн хаант засаглал” гэсэн нэртэй Фэйсбүүк хуудас нээж байжээ. Мөн тэрбээр ордны ажилтнуудын удирддаг @theroyalfamily хаягаар твиттер, инстаграмаа хөтөлдөг байжээ.
19. Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг. Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
20. Хатан хаан 200 орчим уралдааны тагтаатай байсан. Лилибет гүнж дүү Маргарет гүнжийн хамт тагтаа барьсан зураг ч бий.
21. Тэрбээр дөрвөн настайгаасаа морь унах дуртай болжээ. Тухайлбал, түүний анхны одой морь болох Пегги хэмээх Шетланд морийг дөрвөн настайд нь өвөө V Жорж хаан бэлэглэж байв. Хатан хаан адуу тэжээдэг бөгөөд улирал бүр 25 орчим морьдыг хааны уяанд сургадаг байв.
22. Хатан хаанд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титмүүд бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.
23. Хатан хаан II Элизабеттай нэгэн цаг үед амьдарч буй эзэн хаадаас 60 гаруй жил төр барьж, очир эрдэнийн ой тэмдэглэсэн гурван л хүн байв. Тэд бол Тайландын эзэн хаан Бумибол Адулядж, Малайзын Жохор мужийн Султан, Японы эзэн хаан Хирохито байсан юм.
24. Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа Шотландын Балморалд эдлэн газартаа 2022 оны есдүгээр сарын 8-нд таалал төгслөө.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.

БАРИМТ 1.  Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Бусад9 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм14 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд14 цаг өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм14 цаг өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм14 цаг өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм14 цаг өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм14 цаг өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр16 цаг өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм16 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр17 цаг өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр1 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр1 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Эдийн засаг3 өдөр өмнө

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Өр төлбөр, үйл ажиллагааны асуудалд орсон “Авто импекс” ТӨХК-ийг татан буулгах чиглэл өглөө

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим