Нийгэм
У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
“Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ.
Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.
Тийм ч учраас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүн бичиг” сонины хамт олонд, хамтран ажилласан байгууллагынханд, арга хэмжээнд оролцсон эрдэмтэн багш, суралцагчид, азай буурлууддаа талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэх, олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие бүх талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.
Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг, шагналын сан өндөртэй гэдгийг МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг тэмдэглэж байлаа.
Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс мэдэрнэ. Энэ хэрээр үндэсний бичиг соёл маань улам өргөн хүрээнд тархан дэлгэрч байгаа болно. Үүнд МОНЦАМЭ агентлагаас 27 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Хүмүн бичиг” сонин ихээхэн үүрэг оролцоотой байсан, цаашид ч байх болно гэдгийг тэрбээр онцоллоо. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.