Эдийн засаг
Б.Мөнхбат: Хувь эзэмшлийн маргааны асуудал өнөөдөр ч үргэлжилсээр байгаа

Засгийн газрын хуралдаанаар “Асгатын мөнгөний орд”-ыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсэн асуудал өнөөдрийн халуун сэдвүүдийн нэг болоод байна. Уг асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийхдээ “ Асгатын мөнгөний орд”-ыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор болсон. Тиймээс уг ордыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахар шийдвэрлэлээ. Нөгөөтэйгүүр, энэ орд Монгол Улсын гурван сая иргэний өмч учраас төр өмчөө буцаан авч байгаа хэрэг” хэмээн онцолсон. “Монголросцветмет” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Мөнхбатаас дээрх асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-“Асгатын мөнгөний орд”-ыг төр эргүүлэн авч байгааг та юу гэж үзэж байна вэ?
-“Асгатын мөнгөний орд” 100 хувь төрийн өмч. Иймээс хууль ,эрх зүйн хувьд асуудал үүсэхгүй. Гэхдээ лиценз эзэмших хугацаанд “Монголросцветмет” ХХК-ий зүгээс тодорхой хэмжээний зардал гарсан тул төр нөхөн олговор олгох ёстой.
– Ямар хэмжээний нөхөн олговор нэхэмжилж байгаа вэ?
Монголросцветмет” ХХК 1993 оноос “Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлогыг гурвантаа хийж ирсэн. Улс төр болон бусад хүчин зүйлээс болж зогссоныг хэн бүхэн мэдэж байгаа. Хамгийн сүүлд 2006 онд Оросын “Полиметалл” компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ч мөн л улс төрөөс болж зогссон. Ер нь бол хувь эзэмшлийн маргааны асуудал өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Гэхдээ бид чадлынхаа хэрээр цэгцэлж ирсэн. Тиймээс “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхэд асуудал гарахгүй. Нөхөн төлбөрийн хувьд долоон сая ам.доллар нэхэмжилж буй. Асгат таамаг, нөөцийн хувилбараар яригддаг орд. Эдгээрийг бодит болгоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ ажил нь 10 сая ам.доллар. Асгатын мөнгөний ордод нийт 55-60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.
– Ерөнхий сайд маш богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өгсөн. Амжих болов уу?
“Монголросцветмет” ХХК-ийн зүгээс шалтгаалах ажлыг тогтоосон хугацаанд амжуулахын төлөө хичээн ажиллана. Түүнээс цааших асуудлыг “Эрдэнэс МГЛ” компаний мэдэх хэрэг.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм58 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Улс төр2 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Нийгэм42 минут өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Улс төр2 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ