Дэлхий дахинд
“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХААСАН НЬ НЭГЭН ҮЕИЙНХЭНД ТОХИОСОН ГАМШИГ”
Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/-ын Хүүхдийн сан улс орнуудыг сургуулийн үйл ажиллагаагаа нээхэд анхаарал хандуулахыг уриалж, 168 ширээ, мөн тооны үүргэвч байрлуулжээ.
Энэ нь дэлхий дахинд 168 сая хүүхдийн суралцах эрх цар тахлын улмаас ямар нэг хэмжээгээр зөрчигдөж буйг илэрхийлж байгаа юм.
Сургууль, цэцэрлэг бол хүүхэд боловсрол эзэмшихээс гадна нийгмийн харилцаанд оролцох хамгийн чухал талбар. Гэвч КОВИД-19 цар тахлын улмаас хамгийн их хохирч буй бүлэг нь хүүхдүүд гэхэд болно. Тэдний суралцах эрх хүчтэй хөндөгдөж байгаагаас гадна тоглоомын талбайд ч тоглох боломжоо алдсанаар үндсэндээ “гэрийн хорио”-нд цагийг өнгөрүүлж байна. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж буйг Их Британийн Сэтгэл судлалын нийгмээс анхааруулсан бөгөөд сурагчдын суралцахуйгаас илүүтэй сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгааг эрх баригчдадаа сануулжээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн нь үүнд анхаарахаа илэрхийлж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар мэдэгдсэн.
Тус улс хүн амаа дархлаажуулж буй явцаараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ба үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Иймд зургаадугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд салбар чиглэлээс нь хамааран байгууллагуудыг ямар шат дараалалтайгаар нээх тухай төлөвлөгөөгөө иргэддээ танилцуулсан. Төлөвлөгөөнд тусгагдсанаар гуравдугаар сарын 8-нд сургуулиудаа нээхээр болоод буй.
Түүнчлэн цар тахлын улмаас тасалдаад буй сургалтыг үр дүнтэйгээр сэргээх ажлын комиссараар Сир Кеван Коллинсийг томилсон юм. Сир Кеван сургуулийн үйл ажиллагааг сэргээхдээ хичээлийг илүү цагаар үргэлжлүүлж, спорт, урлаг зэрэг сурагчдад шаардлагатай хичээлүүдийг оруулахаар төлөвлөжээ.
Шийдвэр гаргагчид: Тодорхойгүй
Харин манай улсын тухайд орон нутагт танхимын хичээлийг эхлүүлээд буй ч нийслэлийн сурагчдыг танхимд сургах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу танхимын сургалтыг эхлүүлэхэд бэлэн. Гэвч одоогоор хичээл эхлүүлэх хугацаа тодорхойгүй байна. Нийслэлд танхимын сургалтыг эхлүүлэхдээ кластер өвчлөлийн голомтуудын нөхцөл байдал, вакцинжуулалтын үр дүн болон хот хоорондын зорчих хөдөлгөөний үүдэн гарах эрсдэлийг харгалзана” хэмээсэн.
Мөн өчигдөр Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн цэцэрлэг, сургуулийн танхимын хичээлийг эхлүүлэх хугацаа тодорхойгүй байна гэж мэдэгдсэн. 2020-2021 оны хичээлийн жил дуусахад ердөө гурван сарын хугацаа үлдээд буй энэ үед Засгийн газраас нийслэлд танхимын хичээл хэзээ эхлүүлэхийг ийнхүү товлоогүй хэвээр байгаа юм. Харин бүх ангиудыг оруулддаггүй юм гэхэд нэг, хоёрдугаар анги болон төгсөх ангийнхныг хичээллүүлэх саналыг зарим эцэг эх, сурагчид олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.
Засгийн газрын тэргүүн цар тахалтай дасан зохицож амьдарч сурах шаардлагатай гэдгийг иргэддээ сануулсан. Харин шийдвэр гарахдаа ийнхүү зөрүүтэй байгаа юм. Эдийн засгаа сэргээхийн тулд 10 их наяд төгрөгийг төлөвлөгөөг танилцуулж, үзвэр, худалдаа үйлчилгээний байгууллагуудаа нээсэн ч сургууль, цэцэрлэгээ нээх шийдвэр гаргаагүй тул эцэг, эхчүүд ажлаа хийх боломжоор хангагдаж чадахгүй байгаа юм.
Коронавирусийн сургаар нь сандарч сургуулиудаа хаасны үр нөлөөнд өнгөрсөн хичээлийн жилийн тэн хагасыг сурагчид гэртээ өнгөрүүлж, теле хичээл үзэцгээсэн. Сурагчдын 57 хувь нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж үнэлснийг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанаас харж болно.
Мөн “Боловсролын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд сурагчдын агуулгын хоцрогдол улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн сурагчдын агуулгын хоцрогдол 22 хувь байна” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлж байв.
Дэлхийн улс орнууд боловсролын салбартаа маш их анхаарч байна. Сурагчдын эрх ашгийг бодолцвол халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явуулах боломж байгааг олон улсын хэрэгжүүлж буй туршлагууд харуулж байгаа. Харин манай Засгийн газар сургуулийн байруудаа коронавирусийн эсрэг вакцин хийх цэг болгон ашиглаж, багш нарыг дархлаажуулалтын жагсаалтын сүүлд зоочихоод сууж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна