24 баримт
Төв банкны тухай хууль хэлэлцэж Н.Баяртсайхан УИХ-ын гишүүдийг дайлж цайлж явна гэнэ
БАРИМТ 12
Тэрбээр ажлаа авсныхаа дараахан “Монголбанк Засгийн газраас хараат бус байх зарчмаар ажиллана. Гэхдээ хараат бус гээд Засгийн газартай ажиллахгүй гэсэн хэрэг биш. Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зууч, шаардлага гарвал Засгийн газарт зээл олгоно, валютын нөөц нэмэгдүүлэхэд оролцоно, гадаад төлбөр тооцоог эрхэлнэ” гэж хэлж байжээ.
БАРИМТ 14
Тэр бас “Арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү ард иргэдэд, бизнес эрхлэгчид дарамт болж байна. Тийм учраас арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа тухай ярилаа. Зээлийн хүү буух ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Оффшортой дэлхий даяар тэмцэж байна. Энэ талаар бидний барих байр суурь тодорхой байх ёстой” гэж амлаж байсан байна.
БАРИМТ 16
Харин дөнгөж сая төгрөгийн ханш унаад байгаа тухайд “Валютын ханш төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Татварын байгууллагаас бид экспортын бүтээгдэхүүний татварын тайлан авдаг. Эндээс харахад Монголд орж, гарч ирж байгаа валютын хооронд зөрүү үүсээд байгаа юм. Тэгэхээр валютын нөөц нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал асуудал болоод байна. Төлбөрийн тэнцэл дан ганц Монголбанкны ажил биш. Гадаад худалдаа алдагдалтай байгаагийн бас нэг шалтгаан нь Монгол Улсад гадаад худалдааны бодлого алдагдсантай холбоотой” хэмээн өөрөөсөө зайлуулжээ.
БАРИМТ 19
2016 оны арваннэгдүгээр сард Н.Баяртсайхан УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан гишүүнд шүүмжлүүлсэндээ эмзэглэн сонины хагас нүүр дүүрэн захидал бичин гомдорллож байсан удаатай. Үүнээс үүдэн түүнийг огцруулахаар дөрвөн үндэслэл дэлгэж байсан юм. Энд: “Валютын нөөцийг хууль зөрчин байж зарлахдаа буруу зарласнаас болж хөрөнгө оруулагчид хийгээд иргэдийг төөрөгдүүлсний дээр ханшид нөлөөлөхүйц мэдэгдэл хийсэн.Мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулалгүй Монголбанкны захирлуудтайгаа нийлж мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь ханш өсгөхөд гол нөлөө үзүүлсэн.Мөнгөний бодлогын зөвлөлд шахааны хүн томилсон нь Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн. Мөн мэргэжлийн хүмүүсийг халж, оронд нь улстөрчдийн шахааны хүмүүсийг томилсон нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн” гэсэн байсан.
БАРИМТ 20
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэгэнтээ “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан та хэтэрхий биеэ тоосон бна‼ Таныг Улсын Их Хурал, байнгын хороо бүгд магтан дуулах ёстой биш биз дээ‼ Эдийн засагт мөнгө үгүй боллоо, Монголбанк бодлогоор оролц‼ Эсвэл бүгд Солонгос явж ажиллах уу‼” гэж шүүмжилж байсан удаатай
БАРИМТ 21
Н.Баяртсайхан энэ 2018 оны нэгдүгээр сард “Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм. Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм” хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм.
БАРИМТ 23
Ноён долларын ханш өссөөр байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тэрээр ажлаа хийж чадахгүй байгаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн тэрээр “Н.Баяртсайхан УИХ-ын гишүүдэд нөлөөлөх ажиллагаа хийж авлига өгч байна” гэв.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан аравдугаар сарын 17-нд “өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банк хүлээн авалт зохион байгуулсан. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүд очиж болно. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй гэсэн… Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг авлига өгч байна гэж шүүмжлээд түүнд хариуцлага тооцох ёстой, Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой гэлээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ