Дэлхий дахинд
АЛМАСЫГ АМЬДААР НЬ БАРЬСАН ХҮНД 2,1 САЯ АМ ДОЛЛАР АМЛАЖЭЭ
АНУ-ын Оклахома муж улсын захиргаа алмас амьдаар нь барьж ирсэн хүнд 2.1 сая ам.долларын шагнал олгохоо албан ёсоор амлажээ.
Мужийн төлөөлөгч Жастин Хамфри нь Оклахомагийн байгаль орчны яамнаас алмас барихын төлөө жил бүрийн ангийн улирлыг нээхийг хүссэн байна. Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр энэ долоо хоногийн эхээр өөрийн цахим хуудсандаа энэ оны аравдугаар сард “Алмасын баяр” зохион байгуулж, алмасыг амьдаар нь барьж чадсан хүнд 25 мянган ам.доллар өгнө хэмээжээ.
Түүний гол зорилго нь муж улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн тайлбарласан байна. Учир нь Оклахома муж улс бол нэг ирсэн хүн дахиж заавал ирмээр сайхан нутаг гэнэ. Хамфри “Алмасын баяр”-аар алмасыг барьж чадсан хүнд мөнгөн шагнал амлахаас гадна ан хийх зөвшөөрөл зарах гэх мэтээр мөнгө цуглуулах зорилготой байгаа аж.
Тэрбээр “Бидний зорилго бол алмас алах огт биш. Биднийг алмас буудах гэж энэ бүхнийг хийж байна гэж бүү буруугаар ойлгоорой. Үнэхээр алмас байдаг бол түүнийг алах биш барих хэрэгтэй. Харин тэгж чадвал бид мөнгөн шагнал амлаж байна” хэмээн ярьсан байна.
Гэвч шагналын мөнгө өдөр ирэх тусам өссөөр 2.1 сая ам.доллар болжээ. Учир нь удахгүй нээлтээ хийх гэж байгаа алмасын тухай кино баг түүнийг барьсан хүнд хоёр сая ам.доллар, мөн өөр нэгэн хувийн байгууллага 100 мянган ам.доллар амласан байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна