Connect with us

Нийгэм

Голомт банкийг хэрсэн Учиртай гурван толгой

Нийтэлсэн

-

Сүүлийн үед “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын өгсөн цуврал ярилцлага, түүний дундуур Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн тайлбар дуулиан тарьж байна.

Дуулиантай байгаагийн учир нь Т.Ганболд “Алтан Дорнод Монгол” компанийг Оросын иргэн С.В.Паушокоос авсан нь Д.Дорлигжавын багт таалагдаагүй тул цагдан хоригдож, түүнээсээ мултрахын тулд 2011 онд дөрвөн сая ам.долларын авлига өгч байсан тухай ярьсанд оршиж байгаа юм.

Ингэхдээ тэр үеийн УЕП Д.Дорлигжавын дүү Д.Баатарын компанийн дансаар дамжуулж өгсөн гэнэ. Өчигдөр өглөө УЕП асан Д.Дорлигжавыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон явдал үүний дагуу ч байж мэдэх юм. Энэ мэдээллийн тулаан дунд өөр ч сонирхол татахуйц зүйл байгаа нь тэдгээр оролцогчид мөнгө төгрөгөө “Голомт” банкаар дамжуулж гуйвуулж байж.

Тэр нь яахав, гол нь тус банк гарын үсгийн эрхтэй эздэд нь мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд татдаг төдийгүй, андуурч мөнгө шилжүүлсэн гэсэн бичиг гаргуулж байсан тухай яриа нь ноцтой байлаа. Монголын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй тус банкны талаар энэ мэдээлэл олон хүнийг цочирдууллаа.

Гэхдээ УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой дөрвөн сая ам.долларын асуудал шинэ сэдэв биш. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд өөрийн твиттер хуудсандаа энэ дөрвөн сая ам.долларын баримтыг дэлгэж байв. Гэсэн ч тухайн үед хууль хяналтын байгууллагаар гүнзгийрүүлэн шалгуулалгүй “Цаг нь болоогүй” гэдэг богино тайлбар хийгээд замхарсан.

Мөн “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл хийж “Би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан.

Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан.

Тиймээс банктай ярьж, барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа одоогийн Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан” гээд “Тэгэхээр энэ учир битүүлэг гүйлгээ хэн нэгэн улстөрчийн халаас руу бус “Алтан дорнод монгол”-ын шинэ, хуучин захирлуудын хоорондох өр зээлийн гүйлгээ болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авахаар хөөцөлдөж байсан Ч.Бямбаад одоо худалдан авч үйл ажиллагааг нь хэвийн явуулж буй Т.Ганболдын төлсөн баримтын гүйлгээ гэж ойлгогдож байна” гэж байв.

Таван жилийн өмнө ингээд намжсан асуудал дахин хөндөгдөж “Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Ам нээвэл” нэвтрүүлгээр ярьсны дараа УЕП асан Д.Дорлигжав “Eagle” телевизийн ярилцлага өгөхдөө “Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг. “Алтан дорнод монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа.

Шүүх дээр ялагдсан Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Ч.Бямбаа гэдэг нөхрийг менежментийн гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ “Алтан дорнод монгол” компанийг ашигтай ажиллуулаад “Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр тел” гэсэн байгаа юм. Чангаагийн Бямбаа менежментийн гэрээгээр “Алтан дорнод монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй.

Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал “Алтан дорнод монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок“Алтан дорнод монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг.

Энэ үед миний дүү Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Д.Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан дорнод монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл егье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Баатар Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан.

Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлээсээ хоёр сая ам.доллар телсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ.

Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурав суугаад “Паушокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн.

Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ” гэж ярьжээ. Харин үлдсэн хоёр сая ам.долларын тухайд “Манай дүү сарын дараа дансаа шалгатал Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан.

“Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна.

Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ. Ганболд их шорон санаатай хүн. Андуурч биш зориуд мөнгө оруулж гаргасан болж таараад байна. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоож егнө үү гэсэн өргөдлийг маань АТГ хандтал яагаад ч юм бэ Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Одоо Тордойн Ганболд намайг гүтгээд зөрчлийн хуулиар цөөн хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрнө гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Би Монгол Улсын иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэнэ. Гэхдээ дөрвөн сая ам.доллараар үнэлнэ. Би Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд хоёр гараа өргөтөл явна” гэж ярьсан юм.

Харин уржигдар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Т.Ганболд “Энэ мөрдөн байцаалтын шатанд явж байгаа асуудал. Гэхдээ би олон нийтэд ил болсон асуудлуудад нь тайлбар хийе. Энэ дөрвөн сая ам.доллар бол нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бусад бүтэн хэмжээгээрээ энэ хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа.

Хоёрдугаарт, би компанийн хувьцааг ОХУ-ын иргэн Паушок гэдэг хүнээс худалдаж авсан. Тэгэхэд тэр гэрээн дээр заасан үнийн дүн, миний ОХУ-ын иргэнд төлсен дүн яг таг таарч байгаа. Хувьцаа худалдаж авах гэрээний дүн 18 сая ам.доллар гэж байсан байхгүй юу. Яс энэ мөнгөн дүнгээр би төлбөрөө хийсэн. Энэ 100 хувь хэрэгжээд дуусчихсан гэрээ. Энэ гэрээн дотор Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн тийм компанид хоёр сая, дөрвөн сая ам.доллар нэмж төлнө шүү гэсэн ямар ч нехцөл болзол байхгүй.

Би 2008 оноос хойш Паушок гэдэг хүнтэй харьцаж явж байсан. 2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгчихөөд Алтанбулагийн боомтоор зугтаагаад гарсан хүн шүү дээ. Ийм процесс яваад 2011 оны нэгдүгээр сард Арбитрт ялагдаад компанийнх нь ханш өөр болчихож байгаа юм. Тэгээд надад зарах гээд явж байтал хөндлөнгөөс нь ийм нөхдүүд гараад ирсэн. Их замын дээрэмчид гээд зохиол маягийн л юм болсон. Тэр нь Чангаагийн Бямбаа гэжхүн байгаа. “Би Дорлигжавын бүх хар ажлыг нь хийж дандаа хажууд нь явдаг” гээд сонинд ярилцлага епн байсан хүн.

Тэгээд бид авна чи холдохгүй бол дэмий шүү гэсэн ерөнхий санаатай юм ярьсан. Д.Дорлигжавын дүү хаана, ямар ертэй нь яг үнэндээ надад хамаагүй шүү дээ. Хоёр дахь хоёр сая ам.долларыг нь данс андуурчихсан гэнэ. Яг та бид хоёрыг яриад сууж байхад данс руу орчихоогүй бол тэр үеэс хойш ороогүй байгаа. Хоёр сая ам.доллар байтугай мөнгө байгаа л даа.

Нэг ч цент буцаж ороогүй. Надад дандаа шилжүүлсэн баримтууд нь байгаа юм чинь. Д.Дорлигжавын яриад байгаа залруулгын тухайд тэр оны аравдугаар сарын 18-нд шилжигдсэн мөнгөний залруулгыг “Голомт” банк арваннэгдүгээр сарын 20 хэднээр хийж өгсөн байна шүү дээ. Cap гаруйн хугацаанд юу болсон гэхээр “Голомт” банкны захирал нь надаас гуйгаад “Ерөнхий прокурор алчих гээд байна. Чи худлаа, үнэн нэг ийм бичиг андуурсан байна гээд хийгээд өгчихөөч гэсэн. Яахав андуурсан гээд бичиг хийгээд өгчихье гэхдээ тэрний чинь дагуу буцаад данс руу орох ёстой биз дээ тэгвэл.

Дансны хуулгууд бүгд байж байна ямар ч тийм буцаж орсон юм байхгүй шүү дээ. Банкны бүх хуулгануудыг гаргаад үз энэ маш энгийн” гэсэн юм. Мөн тус ярилцлагынхаа үеэр өөр нэг гүйлгээний тухай хэлсэн. Тэрбээр “Жастын Ш.Батхүүд тухайн үед Эрдэнэт, Улаанбаатар төмөр зам баталгаа гаргасан гээд байдаг. Ганцхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр байдаггүй юм. Том улстөрчид тэр хүнд туслаарай гээд залгаж байсан.

Би нэг ч хүнд зээлээр юм өгч байгаагүй. Түүнийхээ хүчинд ч ашигтай ажилласан. Тэгээд бараа бүтээгдэхүүн авах бол мөнгөө төлчих л гэсэн. Тэгээд төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая ам.доллар “Жаст” компаниас орсон. Бараа бүтээгдэхүүний телбөр байхгүй юу. Намайг гадагшаа явчихсан байхад дансанд мөнгө орчихож. Эргээд ирсэн мөнгө гараад явчихсан байдаг юм. Цор ганц миний гарын үсгээр мөнгө гардаг юм. Би тэгээд “Голомт’’-ынхон руу утасдаад яаж байгаа юм гэсэн чинь Ш.Батхүүгээс надад албан бичиг ирчихлээ. “Манайх “Голомт” банкинд өртэй.

Манайхаас оруулсан мөнгийг тус банкны зээлийн ийм данс руу шилжүүлж егнө үү” гэчихэж. Би манайх бараа бүтээгдэхүүн зарах гээд төлбөрөө авчихсан өгөхгүй гэсэн чинь “Голомт” миний гарын үсэггүйгээр “Жаст”-ын зээлийн суутгалд авлаа гээд авчихна лээ. Тэгээд одоог хүртэл гарын үсэггүй, төлбөрийн даалгавар байхгүй ийм нэг гүйлгээ байдаг юм. Бараа үйлчилгээ авах телбөр нь орж ирсэн ч би аваагүй. “Голомт” банк өрөндөө суутгаад авчихсан. Гэхдээ би хохироогүй л дээ. Яагаад гэвэл зөрүүлэзд нэг ч бараа бүтээгдэхүүн өгөөгүй юм” гэж ярилаа.

Мөнге төгрөг авлигад өгсөн эсвэл дээрэмдүүлсэн тухай компанийн захирал, прокурор асан нарын маргаан хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх байх. Ерөнхийдөө энэ явдал улс төр, хууль хүчний байгууллага бизнес хутгалдсан тухай хар сэр хүмүүст өглөө. Хамгийн гол нь хэрэв “Алтан дорнод монгол”-ын ТУЗ-ын дарга Т.Ганболдын ярьж буй үнэн бол “Голомт” банк “Андуурсан гүйлгээ хийсэн байна гэдэг бичиг хийгээд өгөөч” гэж гуйдаг, бараа таваар худалдан авахаар тохиролцож дансандаа орсон мөнгийг хариуцагчийн гарын үсэггүйгээр өрөндөө суутгадаг зэрэг асуудал гаргасан гэсэн үг.

Энэ бол яалт ч үгүй харилцагчдынх нь хувьд болгоомжлох мэдээлэл юм. Уг нь “Голомт” бол Монголдоо төдийгүй олон улсад ч нэр хүндтэй банк. Ерөөсөө банк гэдэг хэрүүл дунд ч хачирлаад яриад өнгөрдөг сэдэв ч биш билээ. Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд ч энэ салбар Монгол Улсын эдийн засгийн гол багана байсаар байх болно. Банктай холбоотой асуудал эмзэг байдаг. Эмзгээс гадна хүмүүс ямар ихээр хохирогийг ч өнгөрсөн хугацаанд монголчууд бид үзэж өнгөрүүлсэн.

Тэгэхээр үүнийг бодож “Голомт” банкны асуудлаар Д.Баясгалан захирал яаралтай тайлбар өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс “Голомт”-ыг тойрсон буюу хэрсэн “Учиртай гурван толгой” болчихоод байгаа та бүхний өгч буй мэдээллийн цаана зөвхөн банк ч бус Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбар доголдох аюултай юм.

Ж.Баяр

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим