Нийгэм
Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов.
Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байгаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1000 болсон зэрэг үр дүн гарч байгааг талууд сайшаав.
Тяньжин хотоор үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаата рхотод хийдэг болох талаар судалж хамтран ажиллахаар төлөвлөж буй юм. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотод орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж буйг ч онцолсон юм.
Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй томоохон төсөл болох Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал нэгдэв.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хүмүүнлэгийн солилцооны механизмын 2 дугаар уулзалт удахгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.