Дэлхий дахинд
ТУРК УЛС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМГААЛАХ КОНВЕНЦООС ГАРЛАА
Турк улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Стамбулын конвенцоос гарч байгаа тухай Ерөнхийлөгч Тайип Эрдоганы зарлиг туркийн албан ёсны хэвлэлүүдэд гарчээ. Харин Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл уламжлалынхаа үнэт зүйлсийг хамгаалахтай зэрэгцээд тус улсад үргэлжилнэ гэж Twitter хуудсандаа бичсэн байна. “Бусдыг эмчлэх гэж элдэв эм хайх шаардлагагүй. Тэр шийдвэр чинь манай уламжлал, ес заншилд байгаа” гэж Октай бичжээ.
Гишүүн орнууддаа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх, ийм явдлаас сэргийлэхийн тулд Европын холбоо 2011 оны тавдугаар сарын 11-нд Стамбулд ийм тунхаг гаргасан юм. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд хийсэн европын анхны хэлэлцээр. Энэ конвецод 33 улс орон нэгдсэний анхны орон нь Турк улс байсан юм.
Турк улсыг Эмэгтэйчүүдийг хамгаалах тухай Стамбулын конвенцоос гарч байгаад Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель харамсч байгаагаа илэрхийлээд энэ шийдвэрээ эргэн харахыг уриалжээ хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.
“Эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, үүнийг гаргуулахгүй байхын тулд дэлхий дахин хүчээ нэгтгэж, манлайллаа харуулах цаг болоод байна. Ийм байхад бүр Стамбулын гэж нэрлэгддэг энэ конвенцоос гарч байгаа тухай Туркийн засгийн газрын шийдвэрийг ойлгохгүй, харамсч байгаагаа илэрхийлж байна” гэж Боррель мэдэгджээ.
Европын холбооны Гадаад бодлогын тэргүүний хэлснээр бол энэ алхам нь Турк улсад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй “дэлхий дахинд аюултай дохио болж байна” гэнэ. “Ийм л учраас бид Турк улсыг энэ шийдвэрээ эргэн харахыг уриалахгүй байж чадамгүй байна” гэж Боррель онцлон тэмдэглэжээ.
Турк улс Эмэгтэйчүүдийг хамгалаах ухай Стамбулын конвенцоос гарч байгааг эсэргүүцсэн цуглаан Брюссельд болсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ