Дэлхий дахинд
Цэргийн нисэх хүчнээр хамгийн муу 10 орныг нэрлэжээ
2018 оны үнэлгээгээр Украины Цэргийн нисэх хүчин хамгийн муу 10 орны тоонд багтаж Иран, Пакистаны дунд зургадугаарт орлоо хэмээн We Are The Mighty хэвлэл мэдээлсэн байна. Шинжээчид украин улсыг Донбасст болж байгаа мөргөлдөөнд нисэх хүчнээ оролцуулахыг оролдож байгааг дурдаад ингэсэн тохиололд украины онгоцууд даалгавар биелүүлэх явцдаа “нэг бол энгийн иргэдийг бөмбөгдөнө, эсвэл газарт унана” гэсэн байна.
Үүний нэг жишээ нь Су-27 онгоц Винниц мужид болж байсан сургуулилтын үеэр унаж америкийн нисгэгч осолдсон, бас Львовт 2002 онд олон нийтэд үзүүлбэр үзүүлж байсан онгоц унаж 83 хүн амь алдаж байсныг дурджээ. Энэ бүхэн бзүр Зөвлөлтийн үеийн техник нь хуучирсан, нисэх бүрэлдхүүний бэлтгэл хангалтгүй, онгоцнуудын үйлчилгээ техникинй засьар хангалтгүйтэй холбоотой гэжээ.
Цэргийн хамгийн муу нисэх хүчинтэй 10 улс орны тоонд Канад, Хятад, Грек, Иран, Пакистан, Мексик, Саудын Араб, Умард Солонгос, Сири улсуудыг нэрлэсэн байна.
#Өлзий