Эдийн засаг
1,072 хувьцаанд ногдол ашиг тараах боломж бүрдлээ

Үүний тулд эхлээд тус компанийн 2018 оны санхүүгийн тайланг айдитаар оруулсны дараа нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь тодорхой болно. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, иргэдэд олгох ногдол ашгийн талаарх саналаа Засгийн газарт хүргүүлж, чиглэл авсны дараа олгох, эсэх шийдвэрийг дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар гаргах юм байна. “Энэ нь IPO хийхээс тусдаа асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэл ногдол ашгийг IPO хийх ажлаас үл хамааран олгоно” хэмээн Б.Ганхуяг нэмж тайлбарлалаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас эзэмшиж буй нийт иргэдийн 1.3 сая орчим нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байгаа аж. “1,072 мэдээллийн төв” нээгдсэнээр 2018 оны тавдугаар сараас хойш 500,000 гаруй иргэн хувьцааны нэрийн дансаа нээлгэжээ. Хэрэв тус компани ногдол ашиг тараахаар болбол хувьцааны данстай иргэдийн дансанд мөнгө нь шууд орох юм байна.
IPO хийх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан талаар мөн мэдээлэв. Одоо хөрөнгө оруулах таван банкаа сонгоод аудитын компаниа шалгаруулчихвал УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Эхний байдлаар ЭТТ компанийн 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлээр гаргах боломжтой хэмээн үзэж байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замыг үргэлжлүүлэн тавьж, нүүрс угаах үйлдвэр байгуулах зэргээр үр ашгаа дээшлүүлэх хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа бол улсын хэмжээнд хийгдэх дэд бүтцийн хүрээнд хоёр тэрбум ам.доллар босгоно хэмээн тооцоолж байна.
Компани 2018 онд санхүүгийн болон хүний нөөцийн бодлого, засаглалаа сайжруулж, нөөцөө шинэчлэн тогтоолгож, IPO хийх бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн үзэж байна. ЖОРК стандартаар “Эрдэнэс Тавантолгой” 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохоо Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Тиймээс дээр дурдсан хөрөнгийг босгох бүрэн боломжтой хэмээн олон улсын санхүүгийн байгууллагууд үзэж байгааг Б.Ганхуяг дурдсан юм.
Тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан бөгөөд онцлох эшлэлүүдийг хүргэе.
- 2017 онд 3000 жолооч НД төлдөг байсныг 8000 болгож, нийгмийн асуудлыг шийдсэн. Энэ онд “Алтан боомт-саятан жолооч” төсөл хэрэгжүүлж, жолооч нарыг албан ёсоор бүртгэлжүүлнэ.
- “Эрдэнэс Тавантолгой” компани Улаанбаатар хотын иргэдийн бүрэн шаталттай сайн чанарын нүүрсээр хангана. Түүхий нүүрсний үнсжилт 23 орчим хувьтай байдаг бол манай нүүрснийх 7% буюу шаталт өндөртэй.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ авто замын ажил энэ жил эхэлнэ.
- ОХУ руу нүүрс гаргахаар 2018 онд хоёр ч удаа тендер зарлаж, дөрвөн компани оролцоод, гэрээ байгуулах шатанд явж байсан ч ашиггүй болсон учраас энэ ажил зогссон. Учир нь бид шороон замаар Чойр руу нүүрсээ хүргэж өгөх хэрэгтэй болсон. Тиймээс ядаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаа ашиглалтад оруулж, төсөр замтай болсны дараа ОХУ-руу нүүрс гаргарх тухай ярих боломжтой болно.
- 268,000 тонн нүүрс алдагдсан хэмжээ өөрчлөгдсөн тухай албан ёсны тоог хууль хяналтын байгууллагаас мэдэгдээгүй. Энэ тоо нэмэгдвэл сайн.
- Тавантолгойд 100,000 хүн амтай хот байгуулах төслийн эхлэлийг тавьсан. ТЭЗҮ-ээ хийж дууссан.
- 2019 оны II, III улирлаас нүүрсний зах зээлийн үнэ буурах эрсдэлтэй гэсэн мэдээлэлтэй байгаа. Одоогоор оны эхний улиралд өсөлттэй үнээр буюу 63.3 ам.доллараар гаргаж чадсан.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм54 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Улс төр2 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Нийгэм37 минут өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Улс төр2 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ