Улс төр
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдаанд МАН-ын төлөөлөгчид оролцлоо

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааныг ОХУ-ын Нэгдсэн Орос намаас Москва хотноо 10 сарын 24-27-ны хооронд зохион байгуулав. Азийн 35, Латин Америк, Африк тивээс тус бүр нэг улсын 70 намын төлөөлөгч оролцсон энэ удаагийн Ерөнхий ассамблейн хуралдаан “Олон улсын хурцадмал байдлыг намжаах, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудыг үүрэг”, “Улсууд хоорондын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагааны ач холбогдол” гэсэн хоёр үндсэн сэдвээр явагдлаа.
Хуралд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул нар оролцлоо.
Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааны Эмэгтэйчүүдийн 5 дугаар салбар хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг “МАН-аас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар явуулж буй бодлого”, Хэвлэл мэдээллийн 4 дүгээр салбар хуралдаанд Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдаанаас олон улсын түгшүүрт байдал, терроризм, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдгийг онцолж Москвагийн тунхаглал хэмээх баримт бичгийг батлан гаргалаа. Москвагийн тунхаглалд “Аливаа маргаан зөрчлийг НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн дагуу энхийн аргаар шийдвэрлэхийг эн тэргүүний зарчим болгон баримтлах, хурцадмал асуудыг намжаах, урьдчилан сэргийлэхэд нийгмийн сүлжээ болон интернет онцгой үүрэгтэй хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улсын дотоодод болон олон улсын тавцанд ханган баталгаажуулахын зэрэгцээ терроризм, эксремист үзэл суртлыг нийгмийн сүлжээгээр дамжин тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн салбар дахь харилцаа холбоог бэхжүүлэхэд улс төрийн намууд хоорондын итгэлцэл, харилцан ойлголцол чухал үүрэгтэй” гэж заасан байна.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ