Нийгэм
Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобус” төсөл хэрэгжүүлэх тухай санал танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 137, төрийн бус өмчийн 108 сургууль байна. нийслэлийн 245 сургуульд нийт 264240 сурагч суралцаж байгаа юм. Үүнээс төрийн өмчийн сургуульд 88.2 хувь буюу 232932 сурагч, төрийн бус өмчийн сургуульд 21308 сурагч буюу 11.8 хувь суралцаж байна. Сурагчдын 57.1 хувь нь буюу 150949 хүүхэд бага ангид, 79019 хүүхэд дунд ангид, 13 хувь нь ахлах ангид суралцаж байна.
Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 7 дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 нийт 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэж байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон км алхаж ирдэг сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2018 онд 59, 74, 109 дүгээр сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн зорчилтын судалгааг авч үзвэл 2018 оны байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдын 53.9 хувь буюу 128984 хүүхэд явганаар, 28.3 хувь буюу 67645 нь нийтийн тээврээр, 17.4 хувь буюу 42566 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлж байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг ачаалалтай цаг буюу өглөөний 08:00 цагт сургуулийн 1 дүгээр ээлжинд нийт 42269 хүүхэд хичээллэдэг. Харин 2 дугаар ээлж 13:30-аас 31636 хүүхэд, 3 дугаар ээлж 15:00 цагаас 2863 хүүхэд хичээллэж байна.
Хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна. Хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс 4 чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Дээрх 4 чиглэлд 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг хэллээ. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал хэллээ. Мөн нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү үүрэг болголоо. Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.