Дэлхий дахинд
КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАРЫГ ЯМАР ЭМЭЭР ЭМЧИЛЖ БАЙГАА ВЭ?

ДЕКСАМЕТАЗОН – ҮР ДҮНГ НЬ ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН
Дэлхийн улс орнууд коронавирусний эсрэг янз бүрийн эм ашиглаж байгаа. Ямар эм үр дүнтэй болох, аль эмийнх нь үр дүн судлагдаж байгаа, аль нь ашиггүй, бүр сөрөг нөлөөтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг багцлан хүргэе.
ДЕКСАМЕТАЗОН – ҮР ДҮНГ НЬ ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН
Дексаметазон нь одоогоор ДЭМБ-аас COVID-19-ийн эмчилгээнд ашиглаж болно гэж албан ёсоор зөвшөөрсөн цорын ганц эм. Энэхүү эм нь ковидоор хүндээр өвчилж, хиймэл амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн нас баралтын түвшинг бууруулдаг. ДЭМБ болон Роберт Кохын хүрээлэн (RKI) Дексаметазон эмийг долоо хоногоос дээш хугацаагаар хүнд шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэглэхийг зөвлөжээ.
Үүний зэрэгцээ энэхүү эмийг өвчний эхний үе шатанд ууж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Учир нь дархлааны тогтолцооны урвалыг дарангуйлж, өвчнийг хүндрүүлж болох аж.
Дексаметазон нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй стероид бэлдмэл юм. Дотоод шүүрлийн өвчнүүд, тархины хаван, багтраа, хүнд хэлбэрийн гуурсан хоолойн агчил, шок, хүнд хэлбэрийн харшлын урвалууд, анафилаксийн шок, үе мөчний өвчнүүд, холбогч эдийн тогтолцооны өвчнүүд, хүнд хэлбэрийн цочмог арьсны эмгэгүүд, хоруу явцтай өвчнүүд, цусны өвчнүүд, хоол боловсруулах замын өвчин, хүнд хэлбэрийн халдварт өвчнүүд, нүдний үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.
БАМЛАНИВИМАБ БОЛОН REGN-COV2 КОКТЕЙЛЬ – АНУ-Д БАТАЛСАН, ХБНГУ ХУДАЛДАЖ АВСАН
Сүүлийн үед эсрэг бие дээр суурилсан хоёр эм нь COVID-19-ийн эмчилгээ амжилтад хүрэх найдварыг төрүүлж байна. Eli Lilly эмийн компанийн гаргаж авсан Бамланивимаб болон Regeneron Pharmaceuticals компанийн үйлдвэрлэсэн REGN-COV2 коктейль нь хоёулаа СOVID-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэр рүү орох эрсдэлтэй дунд хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн эмчилгээнд яаралтай горимоор хэрэглэх заалттайгаар өнгөрсөн намар АНУ-д батлагдсан. REGN-COV2 эмийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэсэн байна.
ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Герман улс дээрх хоёр эмнээс 200 мянган тунг 400 сая еврогоор худалдаж авснаа мэдэгджээ.
Бамланивимаб болон REGN-COV2 нь хоёулаа эсрэг бие нь спайк уураг эсэд очиж, вирус биед нэвтрэхээс хамгаалдаг идэвхгүй вакцины үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр эмийг өвчтөнүүд эсрэг бие үйлдвэрлэж эхлээгүй байгаа өвчний эхний үе шатанд ашиглах нь хамгийн үр дүнтэй.
АВИГАН – ХЭРЭГЛЭЖ БОЛНО, ГЭХДЭЭ БОЛГООМЖТОЙ
Фавилавир идэвхитэй бодисыг агуулсан Авиган нь 2014 онд Японд томуугийн эсрэг болон одоо байгаа мэдээллээр РНХ вирусний эсрэг үр дүнтэй хэмээн бүртгэгдсэн эм. 2014 онд уг эмийг Эбола вирусний эмчилгээнд ашиглажээ. Японы Засгийн газар 2016 онд Авиган эмийг Гвинейд Эбола вирустэй тэмцэхэд туслах яаралтай тусламжаар нийлүүлсэн билээ.
Коронавирусний цар тахал гарахаас өмнө Авиган эм Японд ханиад томууны эсрэг бусад эмнээс ялгарахгүй, чөлөөтэй худалдаалдаггүй харин цар тахал гарсан тохиолдолд Засгийн газрын захиалгаар үйлдвэрлэх нөөц эм байжээ. Авиганыг 2020 оны хоёрдугаар сараас Японы эмнэлгүүдэд коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэхэд хэрэглэж эхэлсэн. Японы хэвлэлүүдэд гарсан судалгааны эхний мэдээллээр коронавирусээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд үр дүнтэй бол хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст үр дүнгүй аж.
2021 оны хоёрдугаар сарын байдлаар Авиган эмийг Хатад, Энэтхэг улс COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэхээр баталжээ. ОХУ-д Авифавир гэх худалдааны нэршилтэйгээр худалдаалагдаж байна. Эмнэлзүйн туршилтуудаар “Авиган” нь ковидын халдварын шинж тэмдгийг сулруулж, өвчний сунжрах хугацааг багасгадаг нь тогтоогдсон ч гаж нөлөө үзүүлж болох эм аж. Үүнд, Анафилаксын шок болон хатгалгаа дурдагдсан байна. Мөн энэ эм жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд эсрэг заалттай. Эмийн гаж нөлөөний нэг нь ургийн гажиг үүсгэх юм.
АРТЕМИЗИНИН – ҮР ДҮН НЬ ЭЦСИЙН БАЙДЛААР БАТЛАГДААГҮЙ
Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ковид-19-ийн эмчилгээнд Covid Organics эм үр дүнтэй болохыг зарласны дараа шарилж өвсний ханднаас гаргаж авсан эмийн талаар ярьж эхэлсэн. Тухайн үед энэ үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан дэгдээж байв. Африкийн бусад орны удирдагч нар Мадагаскарын Төрийн тэргүүнтэй нэгдэж, энэ эмийн үр дүнд итгэжээ.
Шарилжны хандыг олон жилийн турш эмнэлгийн салбарт ашиглаж ирсэн. Тодруулбал, шарилжны ханд дээр үндэслэсэн “Артемизинин” хэмээх хумхаа өвчний эсрэг эмийг энэ өвчнийг эмчлэхэд багадаа 20 жилийн турш ашиглаж иржээ. Алжирын эрдэмтдийн судалгаагаар SARS-CoV-2 коронавирусний эсрэг эмүүдийн үр дүнгээс харахад Артемизинин нь Гидроксихлорохинээс илүү үр дүнтэй байжээ.
Одоо Артемизинин эмийн ковидын эсрэг үр дүнг Германы Потсдам хот дахь Макс Планкийн институтийн эрдэмтэд судалж байгаа аж. Тэд Артемизинин эм SARS-CoV-2 вирусийг үржихээс сэргийлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ эмийг үргэлжлүүлэх судлах үндэслэл хангалттай байгаа гэж Биомолекулын тэнхимийн эрхлэгч, профессор Петер Зеербергер үзсэн байна.
ИВЕРМЕКТИН – СУДАЛГАА НЬ НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙГАА
Хамууг эмчлэх, шимэгч хорхойтой тэмцэх зорилгоор хэрэглэдэг Ивермектин эмийн үр дүнгийн тал дээр эрдэмтэд санал нэгджээ. Анагаах ухааны “The Lancet” сэтгүүл нэгдүгээр сарын эхээр Ивермектиний ковидын хөнгөн хэлбэрийн үед үзүүлсэн туршилтын үр дүнг нийтэлсэн байна. Судалгаагаар энэ эм нь коронавирусний шинэ уургийн өсөлтийг зогсоодог нь харагджээ. Гэхдээ зөвхөн өндөр концентрацтай байж үр дүн өгнө.
Мөн бусад судалгаагаар Ивермектин вирусний хүчийг мэдэгдэхүйц бууруулж, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй шинж тэмдэгтэй байгаа хүмүүсийн эдгэрэх үйл явцыг хурдасгадаг нь батлагджээ. Мөн ковидоор хүндэрч эмнэлэгт хэвтэхээс сэргийлж, хүндэрсэн хүмүүсийн нас баралтыг бууруулна.
Ивермектинийг Латин Америкийн орнуудад өнгөрсөн жилээс хойш коронавирусний эсрэг эм гэж зарлажээ. Гэсэн хэдий ч ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) энэ эмийг хэрэглэхээс сэрэмжлүүлжээ. Учир нь түүний COVID-19-ийн эсрэг эмчилгээний үр нөлөө нь бүрэн нотлогдоогүй байна.
ТОЦИЛИЗУМАБ БОЛОН САРИЛУМАБ – МАРГААНТАЙ БАЙГАА БЭЛДМЭЛҮҮД
Тоцилизумаб болон Сарилумаб нь хоёулаа үе мөчний өвчин, бусад үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг эм аж. Энэ эмийн коронавирусний эсрэг үр дүн бүрэн батлагдаагүй. Зарим судалгаагаар эдгээр эм нь хүндээр өвчилсөн хүмүүсийн нас баралтыг бууруулдаг гэдэг ч зарим судалгаа эдгээрийг үр дүнгүй гэдэг. Харин Их Британи улс Тоцилизумаб болон Сарилумаб эмийг сэхээнд орсон ковидтой өвчтөнүүдэд хэрэглэнэ гэжээ.
ГИДРОКСИХЛОРОХИН – НАЙДВАР БИЕЛЭЭГҮЙ
\Цар тахал эхлэхэд хумхай өвчний эсрэг эм Гидроксихлорохинд их найдвар тавьж байсан. Гэвч найдвар биелээгүй. Энэ эмийг ковидын эсрэг хэрэглээд үр дүнд хүрээгүй аж. Германы Паул Эрлихийн нэрэмжит вакцин болон био анагаахын эм бэлдмэлийн хүрээлэн Гидроксихлорохинийг COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэхээс сэрэмжлүүлжээ. Өвчтөнүүд энэхүү эмийг хэрэглэж байгаа ч эмчийн хяналт дор байх ёстой бөгөөд Гидроксихлорохин хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлж, ковидын халдварын зөөвөрлөгдсөн тохиолдлыг ихэсгэх эрсдэлтэй аж.
РЕМДЕЗИВИР – НАС БАРАЛТЫГ БУУРУУЛНА ГЭСЭН СУДАЛГАА БАТЛАГДААГҮЙ
Вирусний эсрэг үйлчилгээтэй Ремдезивир нь коронавирусний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа коронавирус бие махбодид орж, өсөж үржихэд шаардлагатай фермент энзимийг дарангуйлдаг эм. Судалгаагаар энэ эмийг хүнд өвчтөнд хэрэглэхэд эдгэрэх, тэнхрэх үйл явцыг хурдасгадаг ч нас баралтын хувийг бууруулна гэсэн судалгаа гараагүй байна.
ДЭМБ өнгөрсөн оны сүүлчээр Ремдезивир нь коронавирусний халдвартай хүмүүст зориулагдаагүй гэж мэдээлсэн. Зарим судалгаагаар COVID-19-ийн халдвартай хүмүүст өвчний явц нь хүнд эсэхээс үл хамааран Ремдезивир эм биеийг нь сайжруулдаг гэх нотолгоо олоогүй аж. Гэхдээ олон мянган өвчтөн дээр хийсэн судалгаагаар Ремдезивир нь коронавирусний эсрэг үр дүн үзүүлэхгүй ч сөрөг нөлөө үзүүлээгүй аж.
АРБИДОЛ – ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА
Вирусний эсрэг эм болох Арбидолыг коронавирусний эмчилгээнд олон улсын түвшинд голлон хэрэглэж байна. Энэ эмийг хоёр ширхэгээр өдөрт гурван удаа ууж хэрэглэдэг тул эмчилгээнд ашиглахад их хэмжээгээр авах шаардлагатай байгааг албаныхан хэлжээ.
ЭМЯ-наас Арбидол эмийн татан авалтыг нэмэгдүүлсэн бөгөөд ковидоор өвчилж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст олгох ажлыг зохион байгуулахаар болсон байна. Эмийг иргэдэд олгохдоо ӨЭМТ-өөр дамжуулан хяналт тавих аж.
Арбидолыг хойд хөрш ОХУ-аас эхлээд олон орон вирусний эсрэг амин чухал, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулжээ. Судалгаануудаас харахад Арбидол нь коронавирусний эсрэг идэвхтэй үйлчилсэн байна.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.