Connect with us

Эдийн засаг

Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулна

Нийтэлсэн

-

Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тус салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хүргэж байна.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЧ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой тодорхой арга хэмжээ авах тухай Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийн талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-11 дугаар тушаалаар байгууллаа.

 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбоо, Мах импекс ХК, Мах маркет ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан бөгөөд тус ажлын хэсэг тодорхой санал боловсруулан, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

 

Богино хугацаанд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зохион байгуулж, 2019 онд экспортлох махны квотыг хүн амын дотоодын хэрэгцээтэй уялдуулж тогтоох, экспортын махны квотыг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах талаар гэрээ байгуулж ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм.

Мөн арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэх үйл ажиллагаанд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөц бүрдүүлэх, зөвхөн Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, мал бэлтгэл, махны нөөц бүрдүүлэлт, мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг зохицуулан зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийг томилж ажиллуулах, зөвхөн мах, махан бүтээгдэхүүн гэлтгүй малын гаралтай, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж, үнэ цэнийг нэмэх, аймаг, сумдын нөөцөлсөн махны судалгааг гаргаж, орон нутгаас нийслэл хот руу оруулж ирж буй мал, маханд хяналт тавих зэрэг тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна.

Дунд болон урт хугацаанд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлуулж хэрэгжүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд зах зээлд давамгай худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зэргээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, өөрчлөх шаардлага бий.

Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэх журмыг шинэчилж батлуулах, мэдээллийн санг бүрдүүлж ашиглах, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоодын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг улсын төсвөөс биш Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх нь зүйтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.

Ингээд хүнсний тэр дундаа махны салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулъя.

МАХНЫ САЛБАРТ ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Үндэсний статистикийн газраас явуулсан мал тооллогын дүнгээс харахад Монгол Улс 2013 онд 45,1 сая, 2014 онд 51,9 сая, 2015 онд 55,9 сая, 2016 онд 61,5 сая, 2017 онд 66,2 сая мал тоолуулж, мал сүргийн тоо жил тутамд дунджаар 5 саяар өсчээ. Манай улсын нийт мал сүргийн 5,9 хувь нь адуу, 6,5 хувь нь үхэр, 0,6 хувь нь тэмээ, 45,4 хувь нь хонь, 41,2 хувь ямаа эзэлж байна. Мал сүргийн тоо сүүлийн таван жилд тасралтгүй өссөн нь нэг талаар эерэг мэдээ боловч бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, малын аливаа өвчин болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэх, нэгж малаас авах ашиг шим буурах, өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй байх, малчдын амьжиргаа муудах, улмаар мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сааруулах зэрэг сөрөг тал, эрсдэлийг дагуулж байгаа юм.

Тиймээс УИХ, Засгийн газрын бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа нь бэлчээрийн даацад тохирсон, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуй эрхлэх, сүргийн зохистой түвшинг хадгалах, малын эрүүл мэндийг хамгаалах, үүлдэр угсаа, ашиг шишийг сайжруулах өвс, тэжээлийн нөөцийг сайтар бүрдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, улмаар мал аж ахуйн салбарын улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зэрэгт чиглэж байна.

2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 244.7 мянгаар өсөж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өсөлтийн хувь хэмжээ буурсан нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын хэрэгцээнээс давсан махаа нэмүү өртөг шингээн экспортолсны үр дүнд малын тоог тогтвортой хадгалж чадсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, малын тоо биш чанарт анхаарах ёстой гэж олон жил ярьсан асуудал биеллээ олж буй илрэл гэж тайлбарлаж болохоор байна. Нөгөөтэйгүүр нийт сүргийн 86,6 хувийг эзэлж буй бог малын мах бэлтгэлд хязгаарлалт тогтоохгүйгээр үхэр, адууны мах бэлтгэхэд квот тогтоож байгаа нь сүргийн бүтцийг харгалзан үзэж байгаа хэрэг юм.

Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 1012 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бийЭнэ ч утгаараа 2018 оны экспортын гүйцэтгэлээр 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэгдсэн үзүүлэлт бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.

Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, өнгөрсөн онд Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казакстан, Катар, Киргизстан, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, ОХУ, Хонконг, Узбекстан, Япон гэсэн 15 улс орон руу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.

 

Экспортод чиглэсэн бодлого, үйл ажиллагаанаас гадна дотоодын махны хангамжийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд мал, мах бэлтгэхэд зориулан өнгөрсөн онд арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөөр Улаанбаатар, Дархан хотын иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан тухайн жилийн 4-6 дугаар сард нийт 12.8 мянган тонн махыг зах зээлийн үнээс 10-30 хувийн хямд үнээр 100 гаруй худалдааны цэгээр худалдаалж, хэрэглэгчдэд нийлүүлсэн байдаг.

Уг ажлыг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын хүн амын 2019 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрт хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус арга хэмжээг санхүүжүүлэхээр 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий 7 аж ахуйн нэгжээс нийт 10 мянган тонн мах бэлтгэж нөөцлөх талаар хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг. Ингээд үзэхээр уг арга хэмжээг хэрэгжүүлснээр нийслэл хотод хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэт хэлбэлзлээс сэргийлэх нөхцөл, боломж тодорхой хэмжээнд бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ бүхэн нь өнгөрсөн оны 6 дугаар сараас Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06ны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагийн үр дүн юм.

Мөн “Мах, сүүний анхдугаар аян”-ыг үндэсний хэмжээнд өрнүүлж, мах, сүүний хангамжийг сайжруулах хууль эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, энэ чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог оновчтой болгох, боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, сүүний дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр тодорхой арга хэмжээ авч байна.

Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Салбарын хэмжээнд нядалгааны 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал суурилагдсан. Гэвч мал төхөөрөх үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлын 10-20 хувийг ашиглаж байна. Энэ нь мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа зэрэгтэй холбоотой. Тиймээс түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд малчдыг хоршоо хэлбэрт шилжүүлж, дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, менежментийг нь сайжруулж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж арилжаа хийдэг байх нь зүйтэй гэж үзэн, 2019 онд жишиг хоршоо байгуулах чиглэлд ажиллана.

Энэ ажилд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, малын эрүүл мэнд, үржил, бүртгэл зэрэг яамны бүтцийн нэгж, харьяа байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөртэй нягт уялдаатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Үүний эхлэл болгож, эрүүл, чанарын баталгаатай махыг хэрэглэгчдэд, гэмтэлгүй арьсыг үндэсний үйлдвэрүүдэд хүргэх зорилготой “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо” арга хэмжээг энэ оноос улс орон даяар хэрэгжүүлэхээр боллоо.

Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжих, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зарим түүхий эд, бүтээгдэхүүний улирлын хамаарлыг багасгах, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний валютын гадагш урсгалыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлж, импортыг үе шаттай бууруулах зорилготой “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр оны эхнээс хэрэгжиж эхлээд байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.

​Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр  93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар,  төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.

Мөн  “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.

Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.

Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт,  ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой”  ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм26 минут өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм32 минут өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм49 минут өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм2 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм2 цаг өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр2 цаг өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр2 цаг өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм3 цаг өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм3 цаг өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд20 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг1 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр1 өдөр өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим