Connect with us

Улс төр

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАДААД БОДЛОГО, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

Нийтэлсэн

-

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын улс төр бодлого судлалын профессор, судлаач Олхонуд Д.Баярхүү

Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгодог, ардчилал нь нийгмийн баялаг-баталгаа болчихсон, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг орон билээ. Ийм түүхэн замналаар даруй 31 дэх жилдээ замнаж байна.

Монгол Улс бол нээлттэй улс төрийн тогтолцоо, эрх зүйт төр, хариуцлагатай засаглалыг эрхэмлэдэг, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн гарцыг эрэлхийлдэг, эдийн засагтаа олон тулгуурт бүтэц буй болгох, дэд бүтцээ хөгжүүлэх, тэгснээрээ ард түмнээ амар жимэр, баялаг хангалуун амьдруулахад хүчин чармайлт тавьж ирсэн улс юм.

Монгол бол мөнхийн хоёр хөрштэйгөө эвсэг найрсаг хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн, тэр байр суурь бодлогодоо үнэнч байдаг, бас олон тулгуурт гадаад бодлого хэр чинээндээ явуулдаг, тэр хүрээнд гуравдагч хөршүүдийг ямагт эрэлхийлж, хамтран ажиллахыг зорьж ирсэн улс билээ.

Ийм дэвсгэр дээр Монгол Төрийн тэргүүний гадаад бодлогыг үнэлж дүгнэх ёстой юм. Өмнөх дөрвөн Ерөнхий­лөгчийн гадаад бодлого ямар зам туулж, ямар амжилтад хүрсэн, түүнийг баяжуулж, төгөлдөршүүлж, гадаад харилцааны асар их болом­жийг дотоодынхоо хөгжил дэвшилд оновчтой ашиглах нь 5 дахь Ерөнхийлөгчийн гадаад бодлого байх ёстой байсан болов уу

Тав дахь Ерөнхийлөгч бол 2016 онд УИХ-ын сонгуульд ялагдсан, УИХ-ын гадна (хэрэг дээрээ улс төрийн тогооны гадна) байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан анхны тохиолд­лын Ерөнхийлөгч юм. Тэр утгаар ажил хэргээс холдсон байх болов уу гэтэл сонгогдсон тэр мөчөөсөө гадаад бодлого, гадаад харилцаандаа түүртэлгүй орсон.

Монгол хүний хувийн араншин, сэтгэхүй нь ажил алба, бодлогод ямагт тусгалаа олж ирсэн нийтлэг (Монгол бүх улс төрчид тохиолддог нийтлэг үзэгдэл) дутагдлаас 5 дахь Ерөнхийлөгч тойрч гараагүй нь мэдээж боловч өмнөх 4 дэх Ерөнхийлөгчийн 8 жилийн гадаад бодлогын олол­туудыг шат ахиулсан, олон талтай болгосон, өвөрмөц арга барил гадаад бодлогод хэрэгжүүлэхийг зорьсон алхмууд хийснийг тэмдэглэх нь зөв биз ээ.

Дэлхий дахины цар тахлын эрсдлийн амаргүй жил хагасыг оруулж тооцоод 5 дахь Ерөнхийлөгч нь чамлахааргүй ажлыг гадаад харилцааны салбарт амжуулжээ. 2017-2021 онд 5 дахь Ерөнхийлөгчийн өнгөн дээр гадаадад хийх айлчлал, гадаадаас хүлээж авах дээд өндөр хэмжээний төлөөлөгчдийн тоо харьцангуй бага гарч байна. Тэрээр гадаадад айлчилсан байдал нь ингэж жагсана.

Эдийн засгийн ямар л гарц, боломж байна, түүнийг хайж ажилласан, гадаад бодлогоос үзэл суртлыг (ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх мэт) түр холдуулсан тийм бодлогыг явуулжээ.

Үүнд 2017 онд Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Унгар, Будапешт), Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт (Владивосток); 2018 онд ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хуралдаан (Циндао, БНХАУ), Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт (Владивосток), Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Азербайжан, Баку), АСЕМ-ын дээд хэмжээний ХII уулзалт (Брюссель), Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (Женев); 2019 онд БНХАУ-д айлчлaл, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын II уулзалт (Бээжин), Киргизстан-д айлчлaл, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралдаан (Бишкек, Киргизстан), АНУ-д айлчлал, Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт (Владивосток), БНЭУ-д айлчлал; 2020 онд Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт, Норвегийн Xaант Улсад айлчлал, БНХАУ-д айлчлaл (коронавирусийн эсрэг “Гучин мянган хонины дипломат” санаа­чилга) гэсэн жагсаалт гарч байна. Хариуд нь гадаадаас урьж айлч­­луул­сан нь ганцхан буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг 2019 онд урьж айлчлуулсан дүнтэй байна.

Анхлан АСЕМ-ын дээд хэмжээний ХI уулзалтад (Улаанбаатар, 2016 он) айхтар шүүмжлэлтэй хандаж, түүний санхүүгийн гарлага зарлагыг тооцуулж, Монголын ядууралд ямар нэмэртэй юм гэсэн байдлаар хандаж, Улаанбаатарын уулзалтыг үгүйсгэх хандлагатай байснаа дараагийн ХII уулзалтад (Брюссель) биечлэн очиж оролцсон нь логик талаасаа ойлгомжгүй гэж гадаадынханд төсөөлөгдсөн байж болно. Харин нэг том дэвшил бол ардын дипломатын (жүдо бөх, “Гучин мянган хонь” гэх мэт) аргыг Төрийн гадаад бодлогод овжин хэрэглэж, хоёр хөрш орны удирдагчидтай хэл амаа амархан ойлголцож, Владивостокийн эдийн засгийн форумд гурван жил дараалан оролцож, тэнд олон талт дипломатын бодлого явуулж чадсан явдал юм.

НЭГ. ТЕХНОКРАТ ГАДААД БОДЛОГО

Тав дахь Ерөнхийлөгч хэн байв, ер нь хэн бэ гэдэгт энэ дэд гарчиг онох болов уу. Үүнд олон тайлбар хэрэггүй. Юу гэвэл өнөөдөр Монголд хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж бай­на. Харин 5 дахь Ерөнхийлөгч бол бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шил­жил­­тийн үеэс ганзагын худал­даач­­наас үйлдвэрийн захирал хүр­тэлх зам туулах явцдаа Орос, Хятадын бизнес эрхлэгчидтэй нягт хам­тарч ажиллаж байсан турш­­­ла­га­тай, бас УИХ-д 3 удаа сон­­гог­­дож, Монгол Улсын Зас­гийн га­зарт 2 удаа сайдаар то­ми­лог­­дон ажил­ласан хүн гэдгээс “технократ” гэх тодотгол хийгдэнэ.

Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр том зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн хатуу бодолтойгоор тэрээр иржээ. Гадаад харилцааны асар их боломж эдийн засагт тусгалаа олохгүй, ажилгүйдэл ядууралд нэмэр болохгүй байна, Монголын эдийн засаг үхээнц байна гэдэг хатуу шүүмжлэлтэй нөхөр өнгөрсөн 4 жилд Төр тэргүүлснийг нийтээрээ мэднэ. Эдийн засгийн ямар л гарц, боломж байна, түүнийг хайж ажилласан, гадаад бодлогоос үзэл суртлыг (ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх мэт) түр холдуулсан тийм бодлогыг явуулжээ.

Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийхээр бодлогоо төвлөрүүлсэн. Жишээ нь гааль, худалдааны тариф дээр гадагшаа хандуулж ахиц дэвшил авчрах зорилго тавьсан. Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих байр сууриа сулруулаагүй. Манай улсын татварын хувь хэмжээ Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага түвшинтэйд тооцогддог, тухайлбал гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар мөрдөгддөг, харин түүний давуу талыг муу ашиглаж байгааг гадаад эдийн засгийн хамтын ажиллагаандаа засаж залуурна хэмээн тэрээр ярьсаар ирсэн.

Ерөнхийлөгчийн анхаарсан хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал юм. Хуучин Сибирийн зах зээл Монголынх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс ширээ гаргаж чадахгүй байна.

Түүний анхны ярилцлага мэдэгдлүүдэд ийм санаа туссан байв. Юу гэвэл 1990 он хүртэл манай урд хил хаалттай, зөв­хөн хойшоо харж хойд хөрш­тэй­гөө харилцдаг байлаа. Гэ­тэл өнгөрсөн 27 жилийн (2017 оны байдлаар) хугацаанд хойд хөрштэйгээ бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон.

Урагшаагаа хэт хэлбий­чих­сэн байна. Үүнийг засаж залруулна. Гэхдээ тэнцвэртэй харилцаа тогтоох гэж байна гээд Хятадтай харилцаагаа хяз­гаарлаад, Оросоо дэмжээд явна гэсэн үг биш. Мэдээж Хятадтай тог­тоо­сон харилцаагаа цаашид ч өргөжүүлнэ. Харин Оростой тогтоосон харилцааг тэр хэмжээнд хүртэл хурдтай авчрах зорилт тавина. Ерөнхийлөгч бивээр бизнесийн салбараас гаралтай хүн болохоор аливаа арилжаа наймаа нэг талдаа ашигтай биш, хоёр талдаа харил­цан ашигтай байснаар илүү урт хугацаанд тогтвортой хөг­жинө гэсэн байр суурьтай гэх мэт.

Ерөнхийлөгчийн анхаарсан хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал юм. Хуучин Сибирийн зах зээл Монголынх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс ширээ гаргаж чадахгүй байна. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-тай нухацтай ярилцахыг зорьсон. Тэгснээрээ Монгол-Оросын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Тэр нь ч Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлно гэж үзсэн. Чухам хэр амжилтад хүрсэн эсэхийг монголчууд нийтээрээ мэдэх тул энд дүгнэлт өгөхгүй. Гэхдээ хөдөлгөсөн, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоолгож чадсан.

Технократ гадаад бодлогынх нь сонгодог жишээ нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн тан­химд хэлэлцэх “Гуравдагч хөр­шийн худалдааны хууль” бай­лаа. Хуулийн төслийг өргөн барьсан­тай холбогдуулан Ерөн­хий­лөгч да­раах хэвлэлийн мэдээг тү­гээ­сэн. Үүнд АНУ-ын 117 ду­гаар Конгрессын Төлөө­­лөгч­дийн танхимд хэлэл­цүүлэхээр өр­гөн барьсан Гурав­дагч хөр­шийн худал­даа­ны хуу­лийн төс­лийг Монгол Улсын Ерөн­хий­лөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүл­гийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэр­хийлж байна.

Гуравдагч хөршийн худал­даа­ны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлч­ла­лын үеэр бүхий л түвшинд хэ­лэлц­­сэн онцлох сэдвүүдийн нэг байв.

Гуравдагч хөршийн худал­дааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлж­мэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох бо­лом­жийг нээж өгөх юм. Ерөн­хий­лөгч Х.Баттулга 2017 оны 12 дугаар сард АНУ-ын Ерөн­хийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлд­вэр­лэ­сэн оёмол, сүлжмэл бүтээг­дэ­хүү­нийг АНУ-ын зах зээлд татваргүй экс­порт­лох болом­жийг олгох тал дээр дэмж­­лэг хүссэн билээ. Ийнхүү Гурав­­дагч хөршийн худалдааны хуу­­лийн төслийг АНУ-ын 115 ду­­гаар Конгресст 2018 онд, 116 ду­гаар Конгресст 2019 онд өргөн барьжээ.

Гуравдагч хөршийн худал­дааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв.

Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэй­чүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжид 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан. Түүнчлэн уг хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ гэжээ.

 

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 02. Лхагва. №073 (5478)

#ҮзэлБодол

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд  шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд  шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.

“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.

Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Дэлхий дахинд16 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг20 цаг өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм21 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр21 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм21 цаг өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр22 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр22 цаг өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр3 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм3 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм3 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим