Нийгэм
Талх чихэр компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ
Сар шинийн баярыг өөрийн үйлдвэрлэсэн хэвийн боовны өнгөөр тодорхойлж хэрэглэгчдэд 30 гаруй жил сэтгэл ханамжийг өгч байгаа хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” компани өнөөдөр хэвийн боовны нээлтээ хийлээ.
Мөн хэвийн боовны гол орц шар тосыг 21 аймгийн малчдын гар дээрээс шууд худалдан авч өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд оруулж шаардлага хангасан тохиолдолд нэрийн брэнд болох Атар, Түмэннасан хэвийн боовны гол түүхий эдэд оруулдаг байна. Энэ ч үүднээс хэрэглэгчдийн гар дээр хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан шар тосонд багсарсан хэвийн боов хүрдэг байна.
“Атар”, “Түмэннасан” хэвийн боовнууд нь Улаанбаатарт байгаа нэрийн барааны цэгүүд болох Хар хорин худалдааны төв, Хүчит шонхор, Драгон, Барс, Бөмбөгөр худалдааны төв зэрэг нийтдээ 12 цэгүүдэд борлуулагдах юм байна. Урвуулагч хэмээх шороон гахай жилд “Талх чихэр” компани нь “Ёстой Монгол” уриан дор сар шинийн баярыг бэлгэдэж чанарын үнэлэмжийг агуулсан бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэхээр болжээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ