Нийгэм
Ц.Даваасүрэн: 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байна

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид 2019 онд ухаалаг эрчим хүчний системтэй болох суурийг тавьж байна. Бид техникийн дэвшил, мэдээллийн технолгийг ашиглаад ухаалаг мэдрэгчийг ашигладаг болсон. Шугам, технологи дээр мэдрэгч төхөөрөмж тавиад хянадаг болно. Одоо манай технолигууд аваар гарсан үед ажилладаг бол цаашид аваар гарахаас өмнө өөрчлөлтийг мэдээлдэг болж байгаа гэсэн үг. Үүн дээр мэргэшсэн өндөр түвшний инженерүүд бидэнд хэрэгтэй. Мөн программистууд, техникийн ажилтнууд бидэнд хэрэгтэй. Энэ гурван том мэргэжилтнүүд маш өндөр үнээр ажилладаг, өндөр цалин шаарддаг. Тиймээс бид зайлшгүй шаардлагаар авч, бэлтгэж ажиллахаас өөр аргагүй.
Манай салбарын хүрээнд агаарын бохирдлын чиглэлээр хоёр ажил хийж байна. Нэгдүгээрт нийслэлийн 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломж бүрдүүлж байна. Энэ ажил дуусах шатандаа орж байгаа. Энэ айлуудад хамгийн дэвшилттэй халаагуур ашиглах боломж бүрдэж байна.
Мөн эхний ээлжинд жилд 250 мянган тонн сайжруулсан шахмалт түлшний үйлдвэр ашиглалтад оруулсан байгаа. Үүнийг бид 600 мянган тонн шахмал түлш нийлүүлдэг болгон өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Ирэх оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал түлшийг нийлүүлж эхэлнэ.
Бид хүлэмжийн хийн ялгарлын асуудал дээр төхөөрөмж тавина. Ингэснээр тэнд гарч байгаа хорт хийн ялгарлыг тавина. Ингэснээр хяналт тавина хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-V ДЦС-ыг барих асуудал юу болсон бэ?
-V дугаар цахилгааны хувьд боломжгүй байдал үүссэн учир одоо байгаа ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчилж, өргөтгөе гэсэн арга хэмжээ авч байна.
Мөн II ДЦС-ийг хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, дунд хугацааны хөтөлбөртэй ажиллана.
-Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох уу?
-Тарифын хөнгөлөлтийн асуудал 2019 онд хэвээр үйлчилнэ. Шахмал түлшийг туршихад 70 хувь бууруулж байгаа. Хамгийн гол нь 100 хувь айл өрх ашиглах уу гэдэг дээр бодох хэрэгтэй. 200 мянган зуухыг бид бүгдийг хянах нь эрсдэлтэй. Ямартай ч шөнийн цагт шахмал түлш, халаагуурыг ашиглана.
-Эрчим хүчний салбар алдагдалтай явж байгаа гэдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Маш чухал асуудал хөндлөө. Бидний үйлдвэрлэж байгаа зардал борлуулж байгаа хэмжээнээс давсан. 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Валютын ханштай уялдуулаад тарифаа эргэж харах нөхцөлийг үүсгэсэн.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.