Connect with us

Нийгэм

ТАРВАГАТАЙН НУРУУНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН П.ЭНХСАЙХАН: НУТГИЙН МАЛЧИД, ИРГЭДТЭЙ НЭЭЛТТЭЙ БАЙЖ ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ЧУХАЛЧИЛДАГ

Нийтэлсэн

-

#Байгаль хамгаалагчтай_ярилцах цаг

Монголчууд бид малч ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах ахуйн соёлоороо баялаг уламжлалтай ард түмэн. Эцэг, эхээсээ өвлөн авсан энэ дадлаа ажил, амьдралтайгаа уялдуулан бага балчраасаа байгальд ойр өсөж сүүлийн 10-аад жил төрөлх нутгийнхаа байгаль хамгаалах албанд зүтгэж байгаа хүн бол Монгол орны хамгийн хүйтэн цэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тарвагатайн нурууны тусгай хамгаалалтын газрын Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн Пүрэвээгийн Энхсайхан.

            Тэрээр 1996 онд гэр бүл зохиож нутагтаа мал маллаж байгаад сүүлд хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн “Байгаль хамгаалагч” болж 2013 оноос тус газар байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн судалгаа, шинжилгээ хийж, эрдмийн ажлаа бичиж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, энэ л нутгаараа бахархаж, ажил амьдралаа болгосон түүний хувьд “байгаль, цаг агаарын хүнд хүчин зүйлсийг ажрахгүй ажилдаа дурладаг. Хамгийн гол баримталдаг зүйл нь нутгийн малчид, иргэдтэй нээлттэй байж, тэдэнтэй хамтарч ажиллахыг чухалчилдаг. Малчид бол тэнгэр хангай, орчин тойрон, амьтан, ургамлын талаар маш их мэдлэгтэй хүмүүс дээ” гэсэн юм.

 

П.Энхсайхан 1992 онд Завхан аймгийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд сантехникч, гагнуурчин мэргэжил эзэмшиж, дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бага хүүгээ төрөхтэй зэрэгцээд эрдмийн мөр хөөж 2011 онд “Эко-Ази” байгаль орчны дээд сургуулийг “экологи байгаль хамгаалагч”-аар төгсөөд нутагтаа иржээ. Ингээд эхнэр 3 хүүгийн хамтаар байгаль хамгаалах  үйл хэрэгт сэтгэл зориулан ажиллаж байгааг нь хамт олон нь онцолсон.

Дэлхийн байгаль орчныг өдрөөр салбарынхаа хүндэт тэмдгээр шагнуулсан түүнтэй ажил мэргэжил, ажил амьдрал, судалгааных нь ажлын хүрээнд ярилцсанаа “Иргэн бүр байгаль хамгаалагч” цувралаар хүргэж байна.

 

Юуны өмнө салбарын тэргүүний ажилтан болсонд баяр хүргэе. Байгаль орчны салбарт арваад жил ажиллаж байна. Байгаль хамгаалагчаас эхлээд одоо судалгаа, шинжилгээ хийж байгаа хүний хувьд сум, орон нутгийнхаа онцлогийг дурдвал?

–           Хангайн нурууны төв хэсэг, байгалийн баялаг ихтэй, амьдрах орчин сайтай, хүн ам олонтой, нийслэлтэй засмал замаар холбогдсон гээд ач холбогдол ихтэй сайхан нутаг. Энэ нутагтаа 1974 онд төрж өнөөдрийг хүртэл тавлаг сайхан амьдарч байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа үргэлж талархаж явдаг.

Яагаад байгаль хамгаалагч болсон бэ?

Малчин удамтай,  багаасаа зун, өвлийн амралтаараа хөгшин ээж дээрээ хөдөө  очдог, мал малладаг     Малчин удамтай,  багаасаа зун, өвлийн амралтаараа хөгшин ээж дээрээ хөдөө  очдог, мал малладаг байсан, 1996 онд гэр бүл болж хөдөө мал малласан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Я.Адьяа ах бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд, ах минь жил бүр нутаг орондоо ирж  амьтдын судалгааны ажил хийдэг байсан, тэр болгонд нь  дагаж их явна, амьтан судлах чиглэлээр сонирхол ихтэй байлаа,  ерөнхийдөө  байгаль хамгаалагч болох хүсэл 2000 оны үеэс эхлээд тэрэндээ хөтлөгдөөд энэ мэргэжлийг сонгох болсон.

 

Та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ? Гэр бүлийнхээ талаар танилцуулаач, хөвгүүдээс нь таны мэргэжлийг өвлөх хүсэлтэй хүүхэд байна уу?

–  Өвөг дээдэс минь удам угсаа сайтай, нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүмүүс, би төрсөн дүүгийнхээс нь ахынд нь өргүүлсэн  айлын өргөмөл хүү. Сайн хань гэр бүл минь миний амьдралын гол үнэ цэнэ. Гончигдорж овогтой Энхцэцэг гээд нутгийн удам сайтай, ухаалаг, сайн бүсгүйтэй гэр бүл болоод 25 жил сайхан амьдарч байна. 26-14 насны гурван сайхан хүүтэй. Хөвгүүд маань тус тусдаа ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Бага хүү 8 дугаар анги, байгаль  хамгаалах туйлын хүсэл эрмэлзэлтэй, би тань шиг мэргэжилтэй л болно гэж дандаа ярьдаг. Алсын бодолдоо хүүгээ энэ чиглэлээр суралцуулах бодолтой байгаа.

Таны бага насны хамгийн тод дурсамж юу вэ?

Өндөр гэж нутгийнхандаа нэрлэгдсэн, архи, тамхи огт хэрэглэдэггүй миний аав Пүрвээ, ээж Гармаа, энэ 2 буянтай сайхан  хүмүүсийн гар дээр элбэг хангалуун, хайрлагдаж өссөн бага насны дурсамж их, сайн хүн болж төлөвших асар их ухааныг өвлүүлсэн, одоо хүүгээ тэнгэрийн орноос дандаа  харж, ивээж явдаг гэж бат итгэлтэй залбирч  байдаг.

Байгаль хамгаалах ажлыг бахархал мэдээж их арвин, харин бэрхшээл нь юу санагддаг вэ?

– Байгаль хамгаалах ажил үнэхээр бахархмаар, Яам, төсөл хөтөлбөрөөс ажиллаж нөхцөлийг үнэхээр сайжруулж байна,  бэрхшээл гэх юу байх вэ дээ, хамгийн гол нь миний бодол, баримталдаг зүйл бол нутгийн малчид,  иргэдтэй нээлттэй байж, тэдэнтэй хамтарч ажиллах нь чухал гэж үздэг,  малчин хүн өглөө эрт босоод хамгийн түрүүнд тэнгэр хангай, орчин тойрноо ажиглах, амьтан, ургамлын мэдээлэл гээд маш ихтэй хүмүүс. Хөдөө гадаа ажилладаг хүмүүст байгаль цаг агаарын хүнд хүчин зүйлс их л байдаг, тэрийг тоохгүй дээ

Та судалгаа, шинжилгээ хариуцаж ажиллаж байгаагийн хувьд  байгаль хамгаалах чиглэлээр ийм л юм хиймээр байна гэх зүйл байдаг уу?

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар нь ховор ховордсон амьтан, ургамлын өлгий,  ойн сан, байгалийн баялаг ихтэй, Сэлэнгэ мөрөнд цутгадаг томоохон голуудын эх, халуун рашааны нөөцтэй,  түүх соёлын ач холбогдолтой  газар нутаг, ийм сайхан газарт хийх юм сан гэсэн зүйл их. Хамгийн гол нь сэтгэлгээг сайжруулах нь чухал гэж боддог. Иргэд байгальтайгаа зөв харьцсанаар буцаагаад байгаль бидэнд маш их зүйлийг бий болгох боломж өгдөг. Хамгаалалтын захиргаа Тарвагатайн нурууны  332.850 га газар нутгийг хариуцан хамгаалж ажилладаг, энэ газрын биологийн олон янз байдлын судалгааг хийж байна, сүүлийн жилүүдэд ойн тууртан амьтад ихээр өсөж байгаа.

Энэ юунаас болж өсөж байгаа вэ? Байгальд ямар нөлөөтэй вэ?

Хамгаалал сайн, хууль бус ан агнуургүй байгаагийн илрэл. Бас сүүлийн жилүүдэд байгалийн ган, зуд бага, тухайн өсөлтөд бага нөлөөлж, эрсдэл ховор  байлаа.


Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Би 2020 онд ENSURE (Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл)-өөс зарлагдсан дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Улаанбаатарын их сургуульд суралцан, Сэргээн нутагшуулсан Монгол тарваганы экологи, биологийн онцлог, хамгааллын арга хэмжээ”  сэдвээр магистрын судалгааны ажлыг хийж байна. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачидтай хамтран  2007 оноос судалгааны ажилд оролцож эхэлсэн, Монгол тарваганы судалгаагаар  2013 онд Тарвагатайн нурууны болон Орчны бүсийн Монгол тарваганы судалгааг хийсэн, 2016 онд Улаанбаатарын зуслангийн бүсээс 120 тоо толгой тарвага барьж Хэнтий, Дорнод аймагт, 2020 онд Архангай аймгийн Цахир сумын нутгаас 25 толгой тарвага барьж Цогцолбор газарт сэргээн нутагшуулах ажлыг хийсэн. Одоо 6 дугаар сарын сүүлчээр Ensure төслөөс  дахин 20-30 толгой тарвага Цогцолборт газарт сэргээн нутагшуулахаар төлөвлөн судалгааны ажил хийгдэж байгаа. Сардаа 2-3 удаа хээрийн судалгаанд явдаг,  хамгаалалтын захиргаан дээрээ ирээд цуглуулсан амьтан ургамлын цуглуулсан дата мэдээллийг боловсруулан мэдээллийн санд бүртгэдэг, ингэснээр биологийн олон янз байдал одоогийн байдлаар ямар төвшинд байгааг гарган өмнөх судалгааны ажлуудтай харьцуулан мониторинг хийдэг. Сүүлийн 3,4 жилд хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг ашиглаж байгаа, камер нь хүний тэр бүр ажиглан харах боломжгүй мэдээллийг өдөр, шөнийг аль ч цагт тухайн амьтны хөдөлгөөнийг мэдрэн авч байдгаараа онцлогтой төхөөрөмж. Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглан судалгаа, хяналтын ажил хийж байна.

Ажлынх нь хамгийн сонирхолтой, бахархалтай дурсамжаас хуваалцаач?

Монголын хамгийн хүйтэн нутаг Тосонцэнгэл сум, Тарвагатайн нурууг улсын тусгай хамгаалалтад авч хамгаалснаар энэ сайхан газар нутаг, байгалийг хойч үедээ унаган хэвээр үлдээх сэтгэлтэй ажиллаж байгаадаа бахархдаг.

Та олон жил ажилласан туршлага, судалгаанаас харж байхад Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлт, амьтан ургамлын өсөлт, бууралт ямар байна?

Дэлхийн дулаарлын улмаас уур амьсгал өөрчлөгдөн, хуурайшилт ихсэж, усны түвшин багасаж байна, ойн сан, цэвдэг бол усны нөөцийг хадгалдаг, амьтдын амьдрах орчин болдог, энэ утгаараа эх болсон байгальтайгаа зөв зохистой харьцах, хамгаалах үүрэг иргэн бүрд төлөвших ёстой.

Танай бүсийн хамгийн чухал анхаарах зүйл нь юу вэ?

2002 онд Тарвагатайн нурууны ойн сан 180.000 га, үүний  49  хувь нь түймэрт өртсөн, мэргэжлийн судалгааны байгууллагын дүгнэлтээр шатсан ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай гэж гарснаар 2010 оноос Ойн цэвэрлэгээний ажил хийгдэж байна, мөн шатсан ой өөрийгөө нөхөн сэргээж, сэргэн ургалт маш сайн байгаа. Малын тоо толгой ихэссэнээс шалтгаалж бэлчээрийн даац хэтэрсэн нь зэрлэг амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа.

Одоо ямар бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? Нэг байгаль хамгаалагч хэдэн талбай хамаарч хамгаалж байна?

Дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нябо, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч, галч-сахиул гэсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй байдаг, нэмэлтээр гэрээт 5 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэг байгаль хамгаалагч 50.000 га талбайг хариуцдаг, үндсэн 7 байгаль хамгаалагчтай. Цогцолбор газрын хэмжээнд ойт хээрийн бүсэд батлагдсан норматив, ерөнхийдөө нэг  байгаль хамгаалагчид судалгаа, хяналт гээд явахад том талбай, иймд байгаль хамгаалагчдын тоог нэмэгдүүлэх нь зөв.

Байгаль орчны асуудал бол нэг иргэн, нэг улсын асуудал биш дэлхий нийтийн амьд оршихуйн үндэс.  Та ч бас санал нийлэх байх. Та энэ албанд 10-аад жил зүтгэж байна. Энэ хугацаанд хамгийн онцлог, бахархмаар үйл явдал, бүтээсэн гавьяа, дурсамжаасаа хуваалцаач гэвэл?

Үнэндээ л хүн нэг бүрийн үүрэг оролцоо байгаль хамгаалахад чухал, миний хувьд энэ сайхан хамт олноосоо суралцан, намайг дэмжин хамтарч ажиллаж байгаад баярлаж, хамт олноороо бахархаж, цаашид өөрийгөө хөгжүүлж, чадавхжуулан ихийг хийж хийж бүтээх төлөвлөгөөтэй, урам зоригтой ажиллаж байна даа.

Ярилцсанд баярлалаа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.

Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.

Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим