Connect with us

Нийгэм

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн

-

Дэлхий нийтэд тархаад байгаа Цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж, ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа жилийн туршид бүрэн болон хэсэгчлэн зогсож, 88 мянга гаруй ажлын байр эрсдэлд орсон байна. Иймд тэг зогсолт хийгээд байгаа аялал жуулчлалын салбарыг хөдөлгөх, эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх, цаашид хэрхэх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон байгаа ч бүтээн байгуулалт, бодлого тодорхойлох, эрхзүйн орчин сайжруулах үндсэн ажлууд үр дүнтэй урагшилж байгааг Н.Уртнасан сайд онцоллоо. Тухайлбал

– Түүхэндээ анх удаа 3 яам бодлогоор хамтран ажиллахаар болсон. Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана.

– “Аялал жуулчлал-Агаарын тээврийн асуудал”-аар Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, авиа компаниудын төлөөллийг хамруулан хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

– Монгол улсын хэмжээнд анх удаа аялал жуулчлалын салбарт 200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр тогтвортой хөгжлийг дэмжих, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна гэх мэтчилэн ажлуудыг дурдаж, үргэлжлүүлэн газрын дарга С.Баясгалан салбарын 2021 эхний хагас жилин ажлын тайланг танилцуулсан юм.

Аялал жуулчлал цар тахлын дараагаар хамгийн эхэнд сэргэх салбарын тоонд орж байгаа ч өнөөгийн үүсээд байгаа хүндрэлтэй үеийг даван гарахад төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгтэй бүгд санал нэгдэв.

Салбарын төлөөллүүдээс дараах асуудлуудад шийдэл хүсэж, хамтран ажиллах саналыг гаргасан. Үүнд

1. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхний алхмуудыг хийсэн. Эцсийн шийдвэрүүд гараагүй ч тодорхой саналууд тавиад ажиллаж байгааг хэллээ.

May be an image of 2 people, people standing and people sitting

2. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлаар болон орлогогүй байгаа ажилтнуудад олгож байсан 200 мянган төгрөгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх саналыг засгийн газарт оруулахаар болов.

3. Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарынхныг оролцоог хангах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүрэг өглөө. Мөн 8 сард болох төсвийн хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд тодорхой санал ирүүлэх чиглэл өглөө.

4. Газрын тухай хуулийн 40.1.5 дугаар заалтаар тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байхаар шийдвэрлэж, албажуулахыг даалгалаа.

5. Аялал жуулчлалын чиглэлийн хүний нөөцийг дэмжих асуудлаар 50 сая төгрөгийг төслөөс шийдвэрлэн, сургалтын тэтгэлэгт олгохоор боллоо.

6. Дотоод, гадаадын аялагчдыг хүлээн авах журам, орон нутгийн замыг нээх асуудлыг тодорхой болгов.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүргийн хүрээнд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт шийдвэрлэхгүй.

May be an image of 1 person, sitting and indoor

Тэг зогсолттой, эдийн засгийн хямралтай байгаа салбарынханд тэтгэлэг олгох, зээлийн шалгуурыг хөнгөлөх асуудлаар Сангийн яаманд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, түр ажиллагсдыг даатгалд хамруулах асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд удаа дараа албан хүсэлт гаргасныг онцлоод цаашид ч шийдэл гаргах хүртэл энэ ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Мөн санхүүжилт босгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтай төсөл хөтөлбөрүүдтэй хамтран аялал жуулчлалын салбарт санхүүжилт татах ажлын хүрээнд 7 сарын 19 дотор ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Бодит байдлыг энгийнээр авч үзвэл аймаг хооронд бүү хэл, айлаас айлд очих нь ч эрсдэлтэй нөхцөл үүссэнийг манайхан ойлгож энэ хямралыг хамтдаа даван туулахаар нэгдсэнд талархаж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан уулзалтын төгсгөлд онцоллоо.

May be an image of 1 person and sitting

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг шилэн болох, томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа болон анх удаа аялал жуулчлалыг дэмжих сан байгуулсан.

Агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлсэн зэрэг салбар яамны хийж хэрэгжүүлж байгаа олон ажилд талархалтай хандаж байгаагаа уулзалтанд оролцогчид илэрхийлж цаашид дэмжин хамтран ажиллахаар боллоо.

May be an image of 2 people, people sitting and office

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүн Б.Барсболд, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн С.Батболд, Лэтс Трэйвэл ХХК-ий захирал С.Амгаланбат, Монголий Вояаж ХХК-ний захирал С.Алтантуяа, I Hotel цахим платформын үүсгэн байгуулагч Б.Золбадрал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

May be an image of 1 person, sitting and indoor

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.

Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.

Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим