Нийгэм
Эрээний бараанаас татгалзъя

Монголчуудын үндэсний баяр болох цагаан сар хаяанд иржээ. Монгол түмэн энэ баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг өнө эртний уламжлалтай. Жилдээ нэг удаа ах дүү, амраг садан, ураг төрлөөрөө учран золгодож сайн сайхныг бэлэгддэг энэ баяраар бусадтай адилхан байх гэж байгаагаа барьж, байхгүйгээ хайдаг нь үнэн. Сайхан дайлж цайлахаас гадна золгуулт хийж орж ирсэн хүний алга дээш нь харуулж бэлэг өгдөг уламжлал бий. Гэхдээ хамгийн гоё боломжийн үнэ цэнэтэй бэлэг өгдөг байх хэрэгтэй.
Гэвч Монголчууд цагаан сар дөхөх үеэр БНХАУ-ын Эрээн хот руу их бэлчдэг. Ялангуяа наймаачид Эрээнд үйлдвэрлэсэн чанар муутай бараа бүтээгдэхүүнийг авчирч “шахдаг”. Өөрөөр хэлбэл, урд үйлдвэрлэсэн чанар муутай “хог” солилцоод сурчихжээ. Эрээний гэх тодотголтой бараа монголчуудын үндэсний баяр Цагаан сарыг тойрон эргэлдэж, эдийн засгийг хямруулсан хэвээр л байгаа юм.
Эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй юань өссөн энэ үед их хэмжээний мөнгөө юань болгон урагш урсган гаргаж байгааг ч эсэргүүцдэг ч жилийн жид гаргасан хэвээрээ. Ер нь эрсдэл ихтэй гэдгийг тооцож мэддэг байх ёстой. Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд, Эрээн чиглэлийн галт тэрэгний билет дуусчихсан байна. Хүн бүхэн урагшаа явж бараа татаж ирэх зорилготой.
Бүр галт тэрэгний билет олдохгүй болохоор хот хооронд явдаг автобуснууд нэмэлт автобус гарган зорчигчид тээвэрлэж яваад осолдож, хоёр хүний амь эндэж, олон хүн бэртсэн харамсалтай осол гарлаа.
Тус автобусанд явж байсан зорчигчид Эрээн орж бараа татахаар явж байж. Тэдний дунд Эрээн рүү анх удаа явж байсан эгч “Цагаан сарын юмаа бэлтгэж ирэх гэж байгаад ийм харамсалтай зүйл болчихлоо. Биедээ маш хүнд бэртэл авсан” талаараа ч өчигдөр хоолой зангируулан ярьж байна билээ. Эрүүл мэнд, амь насаа золин байж Эрээнийг зорих шаардлага байхгүй баймаар.
Монгол Улс дунджаар 816 мянган өрхтэй. Нэгэн ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг болж байгаа гэсэн үг. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна.
Сар шинээр үндэсний мөнгөн тэмдэгт, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бие биедээ бэлэглэе. Эрээний хогоос татгалзаж ивээн тэтгэхээ болъё. Хэнд ч хэрэггүй эд гэдгийг сайтар бодоорой, тунгаагаарай ард түмэн минь. Эх оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй мэт санагдах ч боломжийн үнэтэй хямдхан хэрэгтэй зүйл зөндөө бий. Түүнээс л сонгож байя.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.