Connect with us

Улс төр

Лу.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх нь эцсийн өшөө авалт

Нийтэлсэн

-

УИХ-н гишүүн Лу.Болдтой ярилцлаа.

-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг яваад өнгөрчихлөө. Гурав дахь нь бол ёс төдий л болж таарна. Тэгэхээр энэ оны төсөв энэ чигээрээ батлагдах нь ээ дээ?

-Парламентын шийддэг хамгийн чухал асуудал бол улсын төсөв. Парламент байдгийн шалтгаан ч гэж болно. Төсвийн зарцуулалт, хэнд яаж хуваарилах вэ гэдэг маш нарийн асуудал. Тийм учраас парламент үүн дээр цаг гаргаж ажилладаг. Энэ удаа тийм зүйл болсонгүй. Дэгийн хуулиндаа өөрчлөлт оруулаад төсвийн хэлэлцүүлгийг самраад хаячихсан юм байна. Асуудлаас бултаж, булзааруулж байна, аргалж, дарамталж байна. Бүх юмыг ажлын хэсэг нэрийн дор нуугаад өнгөрч байна. Ажлын хэсэг бол параламент биш л дээ. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг хуулиа зөрчсөн, ардчиллын зарчмыг зөрчсөн, Үндсэн хуулиа зөрчсөн маш буруу жижиг тогтоолоо. Энэ парламентын хар хуудас болж түүхэнд үлдэх нь ээ гэж харж байна.

-Төсвийг ил тод биш, битүү хатуу баталдгийн булхай өнөөдөр ил гарч байна. Жижиг дундын зээл нэрээр тэрбум, тэрбумаар нь гишүүд өөрсдөө аваад идчихсэн байна шүү дээ?

-Түрүүчийн Засгийн газар огцорсон шалтгаан ч бас энэ. Хэдэн зуун тэрбумын концессийг гуравхан сайд хуваагаад авчихсан. Энэ удаа олон тооны гишүүд нь тэрбум тэрбумаар нь хумсалсан байна. Ирэх онд ч гэсэн энэ оныхоос дутуугүй мөнгө тавьсан байлгүй. Би ч бас УИХ-ын гишүүд юугаар амаа үдүүлчихээд, яагаад үг дуугүй олонхиороо түрээд байна, ямар хөшүүрэг байна вэ гэж гайхаад байсан юм. Тэр нь ЖДҮ-ийн санхүүжилт юм байна л даа.

-Энэ удаагийн төсвийг яалт ч үгүй сонгуулийн хуультай холбоотой гэж бодож байна. Жижиг 76 тойргийн гай гарч байгаа юм биш үү?

-Тойргийг ядаж томсгох хэрэгтэй. Тэгвэл бүс нутгийн, орон нутгийн хөгжил гарч ирнэ. Наад зах нь 24, эсвэл 10 тойрогтой байсан бол төсвийг ингэж жиргэж, жижиглэж үрэн таран хийхгүй.

-Ядаж л 300 суманд 300 сургууль эхлүүлээд гурван жил дамнуулж барьж байхаар жилд 100 сургуулийн барилга бариад ашиглалтад өгчихөж болдоггүй юм уу?

-Тойргийг томсгож байж л үүнийг хийнэ. Тойргоо жижигсгэчихээр бүгдээрэнд нь тал сургууль ноогдож байна. Тэгээд талын талласаар байгаалд 3-4 жил барьж байна шүү дээ.

-Тэгвэл төсвийн хэлэлцүүлгийн дараа энэ парламентын хамгийн түрүүнд ярих ёстой зүйл сонгуулийн хууль юм биш үү? Жижиг тойргоос гарч ирсэн хүмүүс эргэж сонгогдохоо бодоод ярихгүй л байх даа?

-Жижиг тойргоос сонгогдсон хүмүүс тийм алдаа хийдэг. Тойрогтоо таарсан жижиг жижиг хөрөнгө оруулалт хийгээд, түүгээрээ сонгогчдын саналыг худалдаж авна гэж боддог. Тийм үе байсан, одоо цаг үе өөрчлөгдсөн гэдгийг ойлгох ёстой. Одоо бол бэлэн мөнгө тараагаад ч сонгогдохгүй. Тэгэхээр дахиад нөгөө сонгууль луйвардах руугаа орно л доо. Сонгуулийн автоматжуулсан системээ бусниулаад хаячихлаа шүү дээ.

-Сүүлийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан биз дээ?

-Түүнд нь луйвар орсон учраас нуух гээд бүх машинаа устгачихсан байна. Ирэх жилийн төсөвт мөнгө нь батлагдаагүй учраас сонгуулийн өмнө дахиад тийм үнэтэй техник авах бололцоо байхгүй. Тэгэхээр эргээд “Хуучнаараа явья” л гэх байх. Дахиад ийм хяналтгүй сонгууль болбол ард түмэн босно, дахиад “долдугаар сарын 1” болно.

-1992 оны парламентад Дамдин гэж хүн байсан, тантай нэг танхимд сууж байсан. Барааны саван тараасныхаа төлөө огцорч байлаа. Одоо манай гишүүдэд тийм ёс зүй алга гэж ярьдаг. Энэ түүх үнэн үү?

-УБХ-ын гишүүн байсан, хуульч хүн. Хуучин нийгмийн тогтолцоо, муу муухайг дотроос нь мэддэг байсан учраас их хурцаар шүүмжилдэг байсан. Бид бол гаднаас нь харж байсан, гудамжнаас орж ирсэн залуучууд нарийн ширийнийг нь мэдэхгүй шүү дээ. Мань эр бол дотроос нь мэддэг учраас муу муухайг нь сайн ч уудалдаг, шүүмжилдэг, их ч дайчин хүн байсан. Тэр хүн “Тойргийнхоо сонгогчдод барааны саван тараасан” хэргээр огцорсон. Үнэхээр тараасан ч юм уу, үгүй ч юм уу. Гэнэт л нэг өдөр байнгын хороогоор оруулаад чөлөөлөөд явчихсан, урьдаас төлөвлөөд бэлтгэчихсэн байсан. Таалагдахгүй хүндээ хэрэг тохоод зайлуулдаг даа. Тийм л зүйл харагдсан.

-Хорьдугаар тогтоол гарсны дараа дэлгүүрээс бараа авсан нь ч гэсэн үү?

-Дэлгүүрээс магнитофон авсан гэдэг юм. Маргааш нь төгрөгийн ханшийг хоёр дахин унагана гэж байхад Дамдин гуай байтугай өчнөөн хүн магнитофон байтугай л юм авсан байлгүй.

-Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш найман удаагийн сонгууль явагджээ. Гэтэл парламентын чадавх, чадамж өмнөхөөсөө улам бүр дордоод байна уу гэж харагдаад байна. Яах вэ, энэ удаагийн парламентыг 2000-2004 оны парламенттай харьцуулж нэг болох юм. Парламентын чадамж муудаад байгаа нь юунаас болж байна вэ? Хүнээсээ юу, хуулиасаа юу, эсвэл тогтолцооноосоо болоод байна уу?

-Хүнээсээ болж байна. Хүний чанар улам муудаж байна. Хүний чанар яагаад муудаж байна гэхээр улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо хоёроосоо болж байна. Улс төрийн нам бол хамгийн шилдэг, хамгийн чадвартай хүмүүсээ дээш нь гаргадаг механизм. Тэгж байж улс орноо хөгжүүлдэг. Гэтэл одоо хамгийн болж бүтэхгүй хүмүүсийн өгсдөг шат болж хувирлаа. Цүнх барьдаг л гэнэ, нөгөө “долоогийн тоотой” ч нөхөд байна…

Бөгс долоодог, ул шагайдгийг хэлж байна уу?

-Яг тийм. Мафийн тогтолцоо, механизд үйлчилдэг л хүмүүс болж хувирлаа шүү дээ. Үндсэн хуульт ёс, тусгаар тогтнолын эсрэг урт хугацаанд төлөвлөсөн хуйвалдааны том төлөвлөгөө хэрэгжиж байна. С.Зоригийн аллагаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөх хүртэлх бүх үйл явдал ямар нэг сэжүүрээр холбоотой, хэн төлөвлөсөн нь хамаагүй. С.Зоригийн хэрэг Монголын нийгмийг орвонгоор нь эргүүлсэн. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт Монголын парламентыг орвонгоор нь эргүүлсэн. Одоо гүйцээж сүйрүүлэх ажиллагаа нь “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “Төрийн тогтолцоо болохгүй байна” гэдэг үлгэрийн дор явж байна. Энэ ард түмнийг нэгмөсөн дуусгах нь л дээ.

-Ерэн онд зорьж эхлүүлсэн арчиллынхаа үр шимийг үзэж чадалгүй замаасаа буцахаар нөхцөл байдал бий болчихлоо шүү дээ?

-Ерэн оноос өмнөх рүүгээ буцна. Буцах буцахдаа бүр улам дордох байдал руу явж байна. Ерэн оноос өмнө бидэнд хувийн өмч байсангүй. Эрх мэдлийн ялгаа асар их байсан ч ядаж л баян хоосны ялгаа бага байлаа. Сайн ч, муу ч тухайн нийгэмдээ тохирсон үзэл санаа, идеологи гэж юм байлаа. Христосын шашнаас авахуулаад бүх үзэл сурталд хүний нийгэмд байх ёстой ёс суртахууны хэм хэмжээнүүд байсан. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэх мэт. Одоо бүгд байхгүй болж байна. Мафи маягийн тогтолцоо, айдас хүйдсээр бүгдийг удирдаж болно гэсэн тийм л идеологитой улс болох нь л дээ.

-Тэр урт хугацааны төлөвлөгөөг хэн гаргаж ирээд хэн биднийг удирдаад байгаа юм бэ? Манайхан болохоор “Орос тэглээ, Хятад ингэлээ”, эсвэл хаа байсан Америк руу заачихаад өөрсдөө гэмгүй үлдээд байдаг шүү дээ?

-Бид өөрсдийнхөө бурууг дандаа бусад руу заадаг. Өөрсдийнхөө бий болгосон муу муухайг Үндсэн хууль руу заадагтай яг адилхан. Ямар ч нийгэмд тухайн нийгмийнхээ сул талыг ашиглах, эрх мэдлээ зузаатгах, ёс бус хүслээ гүйцэлдүүлэх гэсэн бүлэглэл байдаг. Тэр бүлэглэл энд, манайд байгаа. Ерэн онд балчир байсан байх. Бид өөрсдөө тэр хувалзыг тэжээсээр байгаад одоо Монголыг тэр чигт нь бүрхчихлээ шүү дээ.

-Та бол 1992 онд Үндсэн хууль батлалцсан хүмүүсээс энэ танхимд сууж байгаа цөөхөн хүний нэг. Нэг нь Д.Лүндээжанцан гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх дээр та ямар бодолтой явдаг юм?

-Маш том, эсрэг байр суурьтай явдаг. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамгийн том ололт. Магадгүй Чингис хаанаас хойших түүхэн дэх хамгийн том ололт. 1921 оны ардын хувьсгал ч ололт байсан, гэхдээ тэр үед бид тусгаар тогтнолоо 100 хувь олж чадаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ч ялгаагүй. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монгол Улс тусгаар тогнолоо бүрэн авсан ололт, үр дүн нь энэ Үндсэн хууль. Тиймээс Үндсэн хууль руу хийж байгаа дайралт бол Монголын ард түмний хамгийн том бахархал руу хийж байгаа дайралт. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт дайсны маш том ололт байлаа. Маш том өшөө авалт хийгдэж байна. Эцсийн өшөө авалт нь энэ Үндсэн хуулийн өөрчлөлт болно шүү. Их удирдагчаа дээрээ залж аваад ард түмнээ дарлах, мөлжих, үйлийг нь үзэх тийм л тогтолцоо руу явна. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол тийм л зорилготой хөдөлгөөн.

-Үндсэн хуульд муу нэр зүүлгэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага. Тийм үү?

-Цэцэд Үндсэн хуулиа хамгаалах хамгийн том эрхийг өгсөн. Гэтэл Цэц маань энэ ажлаа хийдэггүй, хийвэл буруу хийдэг, Үндсэн хуулиа гуйвуулдаг байгууллага болчихоод байна.

-Юунаас болоод?

-Хүнээсээ болж байгаа юм. Н.Совд гуайн үед Цэц мундаг байлаа. Сүүлдээ Цэцээ улам сулруулаад, улс төржүүлээд, захиалгаар хүмүүс оруулаад явсан. Цэц нь сулрахаар парламент нь сулраад “Парламент ч тоглоомынх, Цэц ч тоглоомынх” гэдэг итгэл үнэмшил иргэдийн дунд бий болсон болсон. Хэрвээ бид Улс төрийн намын хуулиа сайжруулаад, намаасаа улбаалаад төрийнх нь тогтолцоо бэхжээд явчихвал Цэц ч гэсэн хүн болгоны шүтдэг, дээдэлдэг байгууллага болно. Тэр хэмжээнд тохирсон, тэнцсэн хүмүүс тэнд очиж сууна, бас тийм шийдвэр гаргана.

-Сонгуулийн хуулийг ч гэсэн Цэц л ийм болгосон шүү дээ. Дөрвөн жилийн дараа авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчиж байна гээд дүгнэлт гаргачихсан?

-Хоёр жилийн дотор “Давхар дээл болно, болохгүй” гэж хоёр өөр шийдвэр гаргана гэдэг чинь дээд зэргийн улс төрийн захиалга биз дээ. Тэрнээс хойш л бид буруу замаар будаа тээлээ шүү дээ.

-Ер нь Үндсэн хуульд засвар хэрэгтэй гээд байгаа аль нэг зүйлтэй нь та санал нийлдэг үү? Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гэх мэт. Эсвэл яг энэ хэвээрээ цаашаа явах ёстой юу?

-Эхлээд дордуулсан долоон өөрчлөлтөө аваад хаячихвал Монголын төрд ямар ч байсан нэг хэсэг ойлгомжтой байдал бий болно. Түүний дараа цаашаа явах хэрэгтэй, жаахан жаахан засвар хийж болно. Ихэнх нь бол хуулиараа засаад явчих юмнууд байгаа. Заавал Үндсэн хуульдаа гар хүрэх албагүй. Анх бид Үндсэн хуулийг боловсруулахдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар хийсэн. Тэгэхэд АИХ-ын 460 депутат ёстой нийтээрээ жадлан эсэргүүцсэн. Тийм юм байхгүй шүү, төрийнхөө тэргүүнийг ард түмэн өөрөө сонгодог байх ёстой гэсэн. Тэгээд бид бууж өгсөн, тэрний төлөө маш том зөвшилцөл явсан. Тухайн үед би “Маш том урхалт боллоо доо” гэж бодож байсан. Одоо эргээд харахад ардчиллын маш том баталгаа байсан байна. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан бол нэг намын, Ерөнхий сайдын тоглоом л болох байж. Ард түмнээс эрх авсан хүн чинь ядаж л парламент, Засгийн газартаа хяналт тавиад явна шүү дээ.

-Хүсвэл хяналт тавина, хүсэхгүй бол нийлээд явна, эсвэл бүр хяналт тавьж байгаа нэрийн дор зогсоож гацааж болдог дүр зураг харагдаад байна аа?

-Тиймэрхүү зүйл дээр нь Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу хуулиар хязгаарлалт тавиад явах ёстой. Хэн Ерөнхийлөгч болсноосоо хамаараад Ерөнхийлөгчийн институт дээр хэрэгтэй хэрэггүй баахан эрх мэдэл овоолсоор байгаад юу ч биш болгоод хаячихлаа л даа. Үндсэн хуулийнхаа үзэл санаа, сонгодог утгаараа явсан бол хэзээ ч ийм юм руу орохгүй. Жишээ нь, Тайландад иргэний дайн болох гээд ирэнгүүт энгийн үед ямар ч үүрэггүй байдаг хаан орж ирээд төрийн тэргүүнийхээ үүргийг шууд гүйцэтгэж байгаа биз дээ. Бусад үед нь ард түмнээ баярлуулдаг, гавьяа шагнал тараадаг, гадаадад улс орноо төлөөлдөг, Засгийн газартаа тусалдаг тийм л сайхан алба шүү дээ. Ард түмний эв нэгдлийн билэгдэл. Тэрийг бид улс төрийн жижигхэн хор, намуудын өрсөлдөөн дунд хийгээд жижиг сажиг бүх юм руу чирээд оруулчихлаа.

-Саяын парламентын үед ухарсан буцсан хуулиудыг ярихаа болье. Сонгуулийн хуулийг жишээ нь АН эрх барьж байхдаа баталсан шүү дээ. Яагаад?

-Дордуулсан долоог ч гэсэн манай намынхнаар хийлгэсэн шүү дээ. Яаж хийлгэсэн гээч.

-Яаж?

-Гурван Засгийн газрыг бидний гараар унагасан. Бидний гараар ардчиллыг гутаалгасан. Биднийг дунд нь хагалаад, зориуд үймээн тарьж, хамгийн үл бүтэх хүмүүсийг нь барьцаалж байгаад биднээр дордуулсан долоог хийлгэх гэж оролдсон. Түүхэнд “АН үүнийг хийсэн” гэж үлдэх ёстой байсан байхгүй юу. Бүлгийн шийдвэр гаргуулаад, хүн болгон дээр нэг ажиглагч тавиад санал хураалтанд оруулж байсан. Тэр бол Монголын түүхэнд парламентын гишүүний эрхийг зөрчсөн анхны тохиолдол болсон. Жинхэнэ хүчирхийлэл байсан. С.Зоригийн аллагын дараа, сонгуулийн өмнө шүү дээ. Тэр нь үнэхээр хэрээс хэтэрсэн явдал байсан учраас Ерөнхийлөгч ч хориг тавьсан, Цэц ч хүчингүй болгосон. Тэгэхээр сонгуулийн дараа 72-уулаа гарч ирээд, бүх хүлээс нь тайлагдаад өөрсдөө хийгээд явсан л даа.

-1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” олонхи, 50 сайдалтай байсан үе. Эрх баригч улс төрийн хүчинд хэн тэгж хүч хэрэглэж чадах вэ?

-Тухайн үед цөөнх байсан хүчин, тэдний ард зогсож байсан бүлэглэл. Улс төрийн эрх мэдлээ алдсан ч гэсэн хуулийн байгууллагуудаа бүгдийг гартаа барьж байсан учраас бүгдийг нь айлгаад, дарамтлаад, цагдаад дуудаад явсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор байж болох бүх хэргийг зохиогоод, бүгдийг нь барьцаалчихсан. Казиногийн хуулийг батлахад санал өгсөн, хүлээн авалтанд оролцсон бүх хүнийг буруутгасан. С.Зоригийн хэрэг гэдэг аймшгийг бий болгоод, бүх хүнийг удирдаад, сонгуулиас өмнө засгийн эрхээ авчихсан байлаа шүү дээ. Тэгээд сонгуулиа өөрсдийнхөөрөө хийгээд 72 суудал авсан. Өөр намаас хэн ч гарах бололцоогүйгээр хийсэн. Эрхбиш Ж.Наранцацралт хэлмэгдсэн Ерөнхий сайд учраас өөрийнхөө аймагт очоод ганцаараа гарсан.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах ажлыг ч гэсэн та нарын гараар хийлгэсэн биз дээ? Эсвэл үгүй юу?

-Хичнээн гишүүний ойр дотнын хүмүүсийг барьж, хорьж, шахаж шаардаж, хэвлэлээр нэр төрийг нь гутааж байсныг та нар санаж байгаа биз дээ. Арга нь бол хэвээрээ. Дараа нь гарсан сонгуулийн үр дүнг хар. Бид яаж ч унаад 20 хүн дээр унах ёстой доо. Гэхдээ 2000 онд нэг гишүүнтэй байсныг бодоход одоо найм, есөн хүнтэй сууж байна. Тэгэхээр яаж ч бодсон ард түмний дархлаа сайжирч байна аа л гэсэн үг.

-Одоо бол хууль, хүчний байгууллага 100 хувь МАН-д байгаа, үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа тохиолдолд цөөнх юу ч хийж чадахгүй нь ээ гэж ойлгож болох уу?

-60 тэрбумын хэрэг дээр АТГ яаж ажилласныг харсан биз дээ. Өөрсдөө эвлүүлэг хийгээд шүүхэд шинжлүүлсэн л байхгүй юу. Оригинал бичлэгээ аваад нуучихсан. Тэгэхээр нөгөө байгууллага нь “эвлүүлэг байна аа” л гэнэ биз дээ. Үүнийг одоо хэн шалгах юм. Доржзовд бол яалт ч үгүй эх хувиар нь АТГ-т аваачиж өгсөн байдаг юм. Тэртэй тэргүй интернэтэд тавигдчихсан бичлэгийг нуугаад яах юм.

-Тэгэхээр интернэтэд тавигдсан бичлэг эх хувь байх нь ээ?

-Тийм. Тэрийг эвлүүлээд шүүхийн шинжилгээнд өгсөн байдаг юм.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар “60 тэрбум”-тай хариуцлага тооцно, энэ хэргийг шийднэ гэж гарч ирсэн. Гэтэл жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ хэрэг шийдэгдсэнгүй. Одоо Засгийн газартай хариуцлага ярих ээлж юм биш үү?

-Ерөнхий сайд бол шударга ёсны төлөө Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн хүн. Хууль ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол өөр дээрээ хариуцлагыг авах ёстой. Тиймээс АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлагаа өгчихөөд байна. Хүнд эхлээд үүргээ биелүүлэх боломжийг нь олгох ёстой. Хэрвээ биелүүлж чадахгүй бол хариуцлага ярьж болно.

-Та Хүний эрхийн дэд хорооны гишүүн. Хүний эрхийн дэд хороо яагаад ажлаа хийхгүй байна вэ? Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нэг удаа хуралдсан уу?

-Нэг ч удаа хуралдаагүй. Ажиллахгүй биш ажиллуулахгүй байна. Хүний эрх гэдэг бол хүн бүрийн эрх. Хүн бүрийн эрх нийлж байж нийтийн эрх ашиг болдог. Үүнийг боомилж хязгаарлаж, унтуулж байгаад энэ хооронд хамаг муу муухай юмаа хийж авах, Монголд нутагшуулах бодлого явж байна. Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгохгүйгээр бүтэн жил явлаа шүү дээ. Өмнөх дарга нь сайд болоод явчихсан, нэг ч удаа хуралдуулаагүй. Шинэ даргаа сонгох гэж жил шахам хүлээлээ.

-Тэгвэл сөрөг хүчин яагаад дуугарахгүй байгаа юм?

-Дуугарч байгаа. С.Зоригийн хэрэг дээр дуугарч байна, турк багшийн хэрэг дээр дуугарч байна. Хүний эрхийн ямар л асуудал байна, тэнд бид дуугарч байна. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хууль өргөн бариад араас нь хөөцөлдөж байна. Хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсийн асуудал, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал дээр дуугарч байна.

-Өнгөрсөн намар шинэ Ерөнхийлөгч гарч ирээд цаазын ялыг бараг л сэргээхээ шахсан. ХЭҮК хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийгээтэхсэн чинь шууд цаазын ял руу явчихсан?

-Одоо ч гэсэн тийм санал яваад л байгаа. Үүнийг хэлэлцэх нь бол буруу биш. Аливаа нэг юмнаас татгалзахын тулд бид нийтээрээ “зөв” гэж хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшилтэй байх ёстой. Жишээ нь бүх нийтийн санал асуулгаар шийддэг нэг асуудал энэ байж магадгүй.

-Тэгвэл таны хувьд?

-Би бол ямар ч тохиолдолд цаазын ялын эсрэг байдаг. Монгол Улс маш олон хүнээ хилсээр цаазалсан. Тухайн үедээ ямар ч хэрэгт буруутгагдсан байж болно. Хэрвээ амьд байсан бол хэзээ нэгэн цагт цагаатгагдах л байсан байхгүй юу. 30-40 мянган хүнээ хэлмэгдүүлж цаазалчихаад одоо дахиад цаазална гэж ярьдаг төр байж болохгүй. Хамгийн адгийн шаар болсон 10 хүнийг цаазаллаа гэхэд түүн дотор нэг л гэмгүй хүн хилсдэж болно шүү дээ.

-Тийм учраас “нэг хүнийг хилсээр цаазлахгүйн тулд 10 гэмт хэрэгтний амийг хэлтрүүл” гэж үү?

-Гэм буруутай 10 хүнд бүх насаар нь хорих өгөхөд түүн дотор байгаа нэг л гэм зэмгүй хүн байж болно. Тэр хүний амьдралыг аварч байгаа хэрэг. Хоёрдугаарт цаазын ял хэзээ ч шударга ёсыг тогтоодоггүй. Монголын иргэн Ш.Алтантуяаг алсан гүйцэтгэгч нь Австрали руу гараад явчихсан. Малайз цаазын ялаа халчихвал тэр хүн Малайздаа ирээд шорондоо сууна. Шударга ёс тогтож байгаа биз. Гэтэл цаазын ялтай байгаа нь тэр хүнд хамгаалалт болчихоод байна. Австрали улс “Танайх цаазын ялтай учраас” гээд дүрвэгчийг гаргаж өгөхгүй. Хэрвээ манайх цаазын ялтай болчихвол цаазын ялтай хэрэг хийсэн хүмүүс бүгд гадаадад гараад явчихна. Социализмын үед бол гарч чадахгүй эндээ цаазлуулдаг байсан байх. Одоо бол хэргээ хийчихээд л гараад явчихна. Нөгөө улс нь манайд өгөхгүй. Монгол Улс цаазын ялтай учраас.

-Цаазын ялын гүйцэтгэл дээр ч бас хүмүүс эргэлзээтэй ханддаг. Нууц, далд байдаг учраас заримыг нь гүйцэтгэдэггүй байх, заримыг зориуд маш хурдан гүйцэтгэдэг байх гээд?

-Хамгийн аймшигтай нь хамгийн ядуу хүмүүс л цаазлуулдаг. Аль ч улсад тийм. Мөнгөтэй хүн хэзээ ч цаазлуулдаггүй. Хамгийн мундаг хуульчдыг аваад ямар нэг аргаар амь өршөөгддөг. Тэгэхээр цаазын ял шударга ёсыг тогтоодог гэдэг худлаа байгаа биз.

-“Гэр хороолын барилгажилт”-ын Ц.Түмэнгэрэл цаазлуулсан болов уу?

-Одоо болтол тэр эргэлзээтэй. Нөгөө талаас хүн алсан болгоныг цаазлаад байж болохгүй шүү дээ. Өш хонзон байсан байж болно, нөгөө хүн нь илүү муу юм хийсэн байж болно. Түүнийг тийм хурдан тогтооно гэж байхгүй. Тиймээс цаазын ял онооход хүрвэл гүйцэтгэх хугацааг нь дор хаяж 10 жилээр тавьж өгөх хэрэгтэй. Тэр хооронд ямар ч шинэ юм гарсангүй, эргэлзээ байхгүй байна гэсэн үедээ цаазлах ёстой. Манай Үндсэн хуулийн амин сүнс нь хүний амь. Хүний амийг хамгаалахын тулд маш сайн хуулийн хаалт хийж, олон талаас нь бодож, долоо хэмжиж нэг удаа огтлох ёстой. Тэгэхгүй бол бүх эрх мэдлийг нэг хүн гарт өгөөд, тэр нь дуртай хүндээ хэрэг зохиогоод цаазлах нь байна шүү дээ. Одоо хэрэг зохиох шиг амархан юм алга. Хүний амийг тийм эрсдэлд оруулж болохгүй. Амьд байхад хэргийн учир олдоно оо. Дөчин мянган хүний сүнс харж байгаа шүү дээ.

-Ерөн оноос хойш АН хоёр удаа эрх баржээ. Энэ хооронд хуулийн байгууллагаа барьж чадсан уу?

-Хуулийн байгууллагыг удирддаг тусдаа гар аль ч намын үед байсан, удирдаад л яваа шүү дээ. Улс төрийн намын хуулиа, сонгуулийн хуулиа засч, парламентаа чадавхижуулж байж энэ асуудлын ард гарна. Өөр арга байхгүй. Парламент нь ийм эмзэг байхад ямар ч хуулийн систем үйлчлэхгүй. Эрх барьж байгаа намынх нь гишүүд хүртэл ЖДҮ-ийн зээл гэдэг юмаар барьцаалагдчихсан байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим