Connect with us

Нийгэм

Д.ДАВААБАЯР: ШИНЭ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ИЛҮҮ ИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОДОГ

Нийтэлсэн

-

Аливаа эд зүйлсийг хүний оролцоогүйгээр агаарт нисгэж чадаж байна гэвэл та итгэх үү. Монгол залуус цоо шинэ технологийг өөрсдөө бүтээж байна. Энэ удаагийн зочноор гурван кг хүртлэх жинтэй эд зүйлсийг агаарт тогтоох, технологийг зохион бүтээгээд байгаа залуусын төлөөлөл “MadTech” компаний үүсгэн байгуулагч Даваабаярыг онцоллоо.

-Цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Даваабаяр гэдэг. 2017 онд Чех улсын Czech University of Life Sciences in Prague буюу Амьдралын ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд ирсэн. Одоо хувиараа технологийн чиглэлээр компани байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

-Эдийн засагч мэргэжлээр суралцахдаа яагаад Чех улсыг сонгох болов?

-Би багаасаа  технологид сонирхолтой хүүхэд байсан. Технологийн дэвшил талаасаа тухайн үед манай улс харьцангуй бага хөгжилтэй, уншиж судлах ном товхимол хүртэл ховор байсан. Тиймээс би техник, технологийн тухай уншиж, судалж, мэдэх хүсэл минь Англи хэлийг  сургахад хүргэсэн. Энэ нь миний хувьд цоо шинэ ертөнцийг мэдэх түүнээсээ маш их мэдээлэл цуглуулах, тэрхүү мэдээллээ ашиглах боломжийг олгосон. Тэгээд ч зогсохгүй сонирхлынхоо дагуу эдийн засаг маркетингийн чиглэлээр суралцаж, бизнесийн харилцаанд мэргэшихээр Чех улсыг зорих болсон. Монгол хэл дээр шинэ технологийн талаар судлах суралцах боломж хомс байдаг. Тиймээс Монгол залуус дэлхийн зах зээлд гарч байгаа шинэ технологийн талаарх мэдээллийг маш хожуу авдаг. Энэ нь манай улс дэлхийн технологийн хөгжлөөс хоцроод байгаа санагддаг.

Сургуулиа төгсөж ирээд Монголд ажиллах боломж хэрхэн бүрдсэн бэ?

-2017 онд төгсөж ирээд “Монгол шуудан” хувьцаат компанид маркетингийн менежерээр ажилласан. Одоо бол хувиараа бизнес эрхэлж байна. Өөрийнхөө сонирхлоор технологийн чиглэлээр ажиллахаар болсон. 2018 оноос эхлээд “Mad Tech” хэмээх орчин үеийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг компаниа байгуулсан. Одоогийн байдлаар манай компани TABXAN, Eed-n, Donglass гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг нийтлэг онцлог нь 3-4 см-ийн өндөрт 100 грамаас 3 килограмм хүртэлх ямарч эд зүйлийг агаар нисгэх боломжтой төхөөрөмж юм.

Агаарт нисгэдэг гэхээр технологийг ашиглан хүний гар оролцохгүй аливаа зүйлс агаарт тогтдог гэсэн үг үү? Бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Тиймээ манай компани маркетингийн салбарт шинэ дэвшил гаргаж ирэхийг зорьж байна. Одоо нэвтрүүлээд байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд маань үйлдвэрлэгч эсвэл үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгхүүдийн бараа бүтээгдэхүүнийг илүү үнэ цэнэтэй, чамин, содон харуулах боломжийг олгож байгаа юм.

ТАВХАN бүтээгдэхүүн маань хүссэн эд зүйлсээ агаарт нисгэх боломжтой төхөөрөмж. Энэ бүтээгдэхүүнийг ашиглан бараа бүтээгдэхүүний танилцуулга хийх боломжтой. Жишээлбэл цаг, аяга, утас гэх мэт үнэт зүйлсийг агаарт нисгэж хүмүүсийн үл итгэж байдаг ямарч зүйлс агаарт нисэж хөөрч чадна гэдэг ойлголтыг нүдээр үзэж танилцуулах боломжийг олгодог гэж ойлгож болно.

Eed-n гэх бүтээгдэхүүнээ тасалгааны ургамалд зориулан хийсэн. Савтай ургамлыг агаарт хөөргөх чадалтай. Энэ нь орчны тохижилт, дизайны төгс шийдлийг бүтээх технологи болсон. Мөн энэ технолгиор агаарт хөөргөсөн ургамлаа ургахгүй байх вий гэж санаа зовох зүйл байхгүй. Эдгээр зүйлсийн асуудлуудыг шийдэж чадсан нь давуу тал болох байх гэж бодож байна.

Donglass бүтээгдэхүүнээ Hotel, Restaurant, Cafeteria буюу HoReCA салбарын газруудад зориулан зохион бүтээсэн. Энэ нь таны тавагтай хоол, захиалсан кофе зэргийг агаарт нисгэж, хүргэх зориулалттай. Энэ бүтээгдэхүүн маань wireless power supply буюу гурван цаг цэнэглээд зургаан цаг зайгаа барьж агаарт нисгэн, орон зайн хувьд нааш цааш нь зөөвөрлөн хөдөлгөх бүрэн боломжтой технологи юм.

Энэ технологи анх хаана үүсэн бэ? хэрхэн ажиллаж байгаа процессын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Earnshaw’s theorem-оос анх соронзон орны судалгаанууд дээр тулгуурлан энэхүү шийдлийг гаргаж ирсэн байдаг. Иймээс соронзон орны таталцал түлхэлцлийн туйлийг ашиглан цахилгаан соронзон орон үүсэж байгаа нь агаарт 3-4 см өндөрт соронзны ижил туйлыг түлхэн нисгэж байгаа процесс юм. Энэ процессыг мэдэхгүй хүн хархад ямар нэгэн зүйл агаарт нисээд ид шидийн мэт харагдуулдаг.

Манай ашиглаж байгаа энэ технологийн бүтэц нь мэдээж соронзон бие байгаа. Энэ соронзон их бие дотор зэс ороомгууд буюу цахилгаан долгион үүсгэх боломжтой хурдасгууруудыг хийж өгсөн. Мөн тог цахилгааныг шийдсэн эх хавтан бий. Энэ нь тухайн төхөөрөмжийн тогийг хувиралдаг зүйл гэж ойлгож болно.

Манай энэ технологи 100 гр-с 3кг хүртэлх эд зүйлийг хөөргөх чадалтай. Энэ технологийг маань хаана ч ашиглаж болно. Учир нь бид цахилгаан тэжээлийг 12-220 вольт хүртэл цэнэглэж болохоор шийдсэн.

Эдгээр технологийг танай компани үйлдвэрлэж байна уу? аль эсвэл гаднаас оруулж ирж зарж байгаа юу?

-Манай компани өөрсдөө үүнийг үйлдвэрлэж байгаа. Хятадаас бид түүхий эд гэгдэх хийх материалаа авдаг. Манай компанид технологид хайртай шинэ технологийг эрэлхийлдэг залуус ажилладаг. Одоогийн байдлаар манайх нийт 15-уулаа үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс  “Робокон” тэмцээнд оролцсон найман хүмүүс байдаг. Тэд нар технологийн угсралт суурилуулалтыг хийдэг.

-Манай улсын техник технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын боловсрол ямар төвшинд байдаг вэ? Зохион бүтээгч залуус хэр бэлтгэгдэж байгаа тухай өөрийнхөө бодлоос хуваалцвал?

-Миний бодлоор технологийн салбар Монголд дөнгөж хөгжих гэж ядаж яваа. Бид эхний ээлжинд технологийг массаар нь шууд үйлдвэрлэх бус сайн судлах хэрэгтэй, үүний дараа цөөхөн тоогоор нь туршиж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайн технологи  хэрэгсэл хэрхэн ажиллаж байна, яаж хийсэн, ямар зориулалттай ашиглаж байгаа талаар судлах хэрэгтэй. Тэгээд өөр ямар зүйлд яаж ашиглах талаар туршилт хийх хэрэгтэй.

Ер нь энд заавал технологи мэддэг хүн ажиллах ёстой гэсэн ойлголтыг би маш өрөөсгөл ойлголт гэж боддог. Энэ салбар руу эмч, сэтгүүлч, эдийн засагч хэн ч байсан тухайн хүн өөрөө сонирхож байгаа л бол зохион бүтээгч болж чадна гэж боддог. Өдөр тутмын амьдралд хэрэглэж байгаа техник, технологиудыг ажиглахаас гадна, сонирхож буй зүйлийнхээ талаар илүү шинжлэх ухааны судалгааны материалууд уншиж судлах нь зохион бүтээгчийг бий болгодог гэж бодож байна. Тухайн хүний туушдаа байдал нь хамгийн том амжилт болдог гэж боддог. Тиймээс хүн ер нь хийж байгаа юмандаа тууштай байх хэрэгтэй.

Бүтээгдэхүүний чинь танилцуулга хийгдсэн харагдсан. Энэ технологийг Монголд цаашдаа хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Анхны бүтээгдэхүүнээ танилцуулаад хэрэглэгчиддээ хүргээд явж байна. Дараагийн технологио эрүүл мэндийн салбар луу чиглүүлсэн байгаа. Манайх ЭМЯ-тай хамтран цус болон шээсний шинжилгээ авдаг газруудад төслөө танилцуулсан. Энэ төслийн тухайд гэвэл хүний цус болон шээснээс хүний биеийн хамгийн хортой бодисууд ялгарч байдаг нь тухайн шинжилгээ авч буй хүмүүсийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлыг дээр дурдсан технологи ашиглан шийдвэрлэх юм. Сорил өгсөн хүний шээс болон цусны дээжийг бид аюулгүй агаарт тээвэрлэх боломжтой технологийг бүтээхээр зорьж байна. Цаашдаа компаниа илүү нарийн автомат технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх бодолтой байгаа. Учир нь өнөөдрийн бидний хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маяг, энэ нийгэм тэр чигтэй дижитал эрин зуун руу шилжин орж байна. Тиймээс бүх зүйлс бүрэн автомат болж байгаа нь манай компанийн үйл ажиллагаа илүү ирээдүйтэй, зөв чиглэлд явж байна гэж бодож байна.

Танай зохион бүтээсэн энэхүү шинэ технологийг хүмүүс хэр их сонирхож байна вэ? Борлуулалт ямар байна?

-Хүмүүс маш их сонирхож байгаа. Ялангуяа бизнесийн чиглэлээр ажилладаг залуу менежерүүд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шинэ зүйлийг эрэлхийлдэг. Харин бид тийм л хүмүүстэй хамтран ажиллаж байна. Мөн манай компани нь шинэ зүйлийг хүссэн, эрэлхийлсэн хүн болгонд нээлттэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ хэлэх нь зөв байх. Ер нь жаахан ч гэсэн маркетинг хийх хэрэгтэй байхаа /инээв/. Манай компанитай холбогдох утас буюу миний дугаар 80088377 шүү.

-Баярлалаа таньд ажлын амжилт хүсье.

https://www.facebook.com/Madmencorp/videos/766331240410844/

Б.Бадралмаа

Ардчилал.мн

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.

Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.

Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим