Нийгэм
Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа. 2018 оны 9 дүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр сувилагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Ингэснээр сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Харин өнөөдөр эмч нарын цалинг нэмж, цалингийн шатлалын 6-7-д хүргэлээ. Энэ нь 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр эмч нарын цалин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Мөн сонсгол засагч, дүрс оношлогооны техникч, хоолзүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникч нарын цалинг нэмэв. Үүнээс гадна түргэн тусламжийн 511 жолоочийн 400 гаруй мянган төгрөгийн цалинг 142 928 төгрөгөөр нэмэв. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 8696 хүний цалингийн шатлал ахилаа. Үүн дээр ажилласан жил, үр дүн нэмэгдэхээр эмч нар нэг саяас дээш төгрөгөөр цалинжина гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өглөө.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.