Нийгэм
Лавай автобуудал нь Хан-Уул дүүрэгт шилжин байршлаа

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Өмнөговь, Дундговь аймаг чиглэлийн үйлчилгээ 2019 оны нэгдүгээрсарын
Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах үүднээс хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг байгуулаад байна. Төв, Өмнөговь, Дундговь чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ “Лавай” автобуудалд шилжсэнээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж буй юм.
![]() |
Шинэ авто буудал ньMNS 6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй,иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.
“Лавай” автобуудал нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварын урд буюу Бетон Арматур корпорацийн /БАК/ зүүн талд байрлалтай юм.”Лавай” авто буудлын чиглэлд нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус хүрч үйлчилнэ.
“Лавай” автобуудал доорх 8 чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Үүнд:
1.Төв аймгийн Зуунмод сум
2.Дундговь аймгийн Сайнцагаан сум
3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
4.Дундговь аймгийн Сайхан-овоо сум
5.Өмнөговь аймгийн Даланзадгад сум
6.Өмнөговь аймгийн Гурвантэс сум
7.Өмнөговь аймгийн Цогтцэций сум
8.Өмнөговь аймгийн Цагаанхад баг
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.