Нийгэм
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусыг Орос улсын дэлхийн шилдэг дээд боловсролын байгууллагад суралцах боломжийг олгоход чиглэсэн хөтөлбөр болно. Нийт элсүүлэх оюутны тоо 300-500 байдаг.
Хугацаа: Жил бүрийн нэгдүгээр сард нээгдэж, хоёрдугаар сард хаагддаг.
Үндсэн шаардлага:
- Бакалаврт суралцах бол 21 нас хүртэлх Монгол улсын иргэн байх; Ахлах сургуулийн голч дүн 80-аас дээш байх;
- Магистр, докторт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны Монгол улсын иргэн байх;
- Орос хэлний бэлтгэл бүрэн хангасан байх, эсвэл Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болон ОХУ-ын их дээд сургуулийг 3.0 оос дээш хувийн амжилттай суралцаж төгссөн байх;
Холбоос: Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ТА ЯМАР Ч ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР БОЛОН ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ӨРГӨДӨЛ ГАРГАХАД ДАРААХ МАТЕРИАЛУУД ШААРДЛАГАТАЙ
Бүрдүүлэх материал:
- IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээний хуулбар. Таны суралцах улс орны хөтөлбөр, сургуулиас хамаарч шаардагдах оноо харилцан адилгүй байна.
- Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын түвшин; эх материалын хуулбар ба англи орчуулга)
- Дипломын хавсралт буюу дүнгийн хавтгай (эх материалын хуулбар ба англи орчуулга)
- Эссэ /Motivation letter/
- Тодорхойлох захидал /Recommendation letter/
- Ямар ч тэтгэлэгт хөтөлбөр хамрагдсан та тус хөтөлбөрийн онлайн өргөдлийн маягтыг бөглөн бусад шаардлагатай баримт бичгийн хамт илгээнэ.
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас.
- Таны сонгосон тэтгэлэгт хөтөлбөр ажлын туршлага шаардаж байгаа бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгтэй болно. Эсвэл ажилд томилсон тушаал болон гэрээгээр баталгаажуулах боломжтой.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны вэбсайтан дээр Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд зарладаг тул байнга шалгаж байхыг зөвлөж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.