Connect with us

Нийгэм

TOURISM FORUM 2021: ЦАР ТАХАЛД СӨХӨРСӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАН СЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

Нийтэлсэн

-

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран өнөөдөр аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, оролцогч талуудыг хамарсан “Tourism Forum 2021” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээгээр цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх, бэлтгэл ажил, аялал жуулчлалын хүний нөөц, тээвэр логистик, зочлох үйлчилгээний стандартыг хангах, ковидын үеийн болон дараах аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсыг гадаад сурталчлах зэрэг сэдвүүдийг хөндөн, мэргэжилтнүүд байр суурь, арга туршлагаа солилцож, гарц шийдлийг тодорхойлох юм.

Арга хэмжээний нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Улмаар Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлалын салбарт 1600 гаруй ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсан болохыг анхааруулсан юм. Мөн тэрээр аялал жуулчлалын салбарыг сэргээхэд агаарын тээвэр, нислэгийн тоо, үнэ, тогтмол байдал, дотоодын зам тээвэр, зочлох үйлчилгээний дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудал тулгамдаж байгааг онцоллоо.

Харин хэлэлцүүлгийн үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид цар тахал, хөл хорио, хил нээх, бэлтгэл жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлуудтай холбоотой Засгийн газрын бодлого шийдвэрийн тодорхойгүй байдлыг шүүмжилж байв. Мөн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудал хамгийн хурцаар тулгамдаж байгааг илэрхийлж байв.

МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, Дисковер Монголия Трэйвил ХХК-ийн захирал Б.Барсболд “Цар тахлын улмаас бидний мэдэх Монголын аялал жуулчлалын салбар, бизнесүүд бүхэлдээ сүйрсэн” гэж тодорхойлсон юм.

Цар тахлын өмнө дэлхийн нийт ажиллах хүчний 10 хувь буюу арван хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байв. Гэвч 2020 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 100.8 сая ажлын байр үгүй болсон байна. Үүний талаас илүү буюу 63.4 сая нь манай улс багтдаг Ази-Номхон далайн бүс нутагт хамаарч байгаа юм.

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд жуулчдын тоо 73 хувь буурсан бол Монгол Улсад энэ тоо 93 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсад ирэх жуулчдын тоо буурсан байдал дэлхийн дунджаас 20 хувиар илүү байна.

Тэгвэл салбарын судлаачдын хувьд 2024 оноос нөхцөл байдал цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж. Улмаар дэлхийн хэмжээнд цар тахлын дараах аялал жуулчлалын шинэ үсрэлтийн цонх үе тохиох хүлээлт байгаа юм. Тухайлбал, томоохон улс орнууд аялал жуулчлалын цахим үзэсгэлэн, арга хэмжээнүүд зохион байгуулж, захиалгууд авч эхлээд байна. Цаашлаад олон хүн цугладаг музей, үзмэр, дурсгалт газруудыг үзэхээс илүүтэй цөөн хүний бүрэлдэхүүнтэй байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах тухайлсан зорилтот аяллын шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, санал болгож эхэлсэн.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү үсрэлтийн циклийг ашиглан цар тахлын дараах шинэ хэвийн байдалд стандарт хангасан, гадаадын жуулчдын хүсэл зорилгод нийцсэн аяллыг санал болгож, аялал жуулчлалын салбар зогссоноор алдагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх. Салбараас орж ирэх экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

Гэвч бизнесийн төлөөллүүд аялал жуулчлалыг сурталчлах тал дээр төр хувийн хэвшийн нэг компанийн маркетингийн зардалтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулдаг. Тэр нь тодорхой үр дүнд хүрдэггүй болохыг хурцаар шүүмжилсэн юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  “Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгд, тээвэр логистик. Жуулчид маш богино хугацаанд, хямд өртгөөр Монгол Улсад ирэх ёстой. Хоёрт, жуулчдад зориулсан нийтлэг стандарт байхгүй. Аялал жуулчлалын маршрут дагуу амрах, отоглох цэгүүд, боловсон ариун цэврийн дэд бүтэц, зочлох үйлчилгээний стандарт гэх мэт. Гуравт, Монгол Улсад ирэх жуулчдад бид юуг санал болгох вэ. Тэдний сонирхлыг юугаар татах вэ. Өөрсдөдөө байгаа Монголын уламжлалт нүүдэлчин соёл дээрээ нэмээд юуг зарж болох вэ. Бидэнд бэлэн зүйл юу байна вэ гэдгээ ярих шаардлагатай байна.

Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр зөвхөн яриад суух биш яаж засаж, өөрчлөх вэ. Цар тахлын дараах шинэ хэвийн байдалд аялал жуулчлалыг хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал дээр нэгдмэл стратегиа энэ форумаар боловсруулах юм. Жишээ нь, МИАТ-ийг яаралтай хувьчилж, нислэгийг яаж либералчлах вэ. Жуулчид ирэх зайг яаж богино бас хямд байлгаж болох вэ.

Жуулчид Монгол Улсыг сонирхож, зорьж ирэх юуг санал болгож болох вэ. Магадгүй бооцоот морин уралдаан, казино зэрэг бусад бүтээгдэхүүнийг зоригтой нэвтрүүлэх, шинэчлэх маш олон ажил байна. Мэдээж үүнийг богино хугацаанд хийж боломжгүй. Гэхдээ үе шаттай шинэчлэл хийснээр бидэнд аялал жуулчлалын салбараас орж ирэх экспортын орлогоо нэмэгдүүлэх өргөн уудам боломж байна.

Дэлхийд долоон тэрбум хүн амьдарч байна. Хүн жилд ядаж нэг удаа аялахыг хүсдэг. Хүн бүрийн сонирхол өөр. Зарим нь ан гөрөө хийх сонирхолтой байдаг бол зарим нь зүгээр л байгальд алхахыг хүсдэг. Жуулчдын төлөө улс орон бүр л өрсөлддөг. Жуулчид биднийг зорьж ирнэ гэдэг хэцүү. Тиймээс бид өөрсдөө л очих хэрэгтэй.

Тэгвэл өнөөдөр цар тахлаас шалтгаалан хүмүүс аль болох зайгаа барьж, бусдаас тусгаарлагдахыг чухалчилж байгаа үед бид жуулчдад зүгээр л онгон байгальд алхах хийх аяллын бүтээгдэхүүн санал болгож болох юм. Байгальд ганцаараа алхана гэдэг өнөөдөр хүн бүрийн авч, мэдэрч чадахгүй зүйл. Нөгөө талдаа бид дэлхийн эдийн засгийн төв болж буй, дээр нь аялалд хамгийн их мөнгө зардаг Зүүн өмнөд Азитай хамгийн ойрхон улс. Тиймээс бид энэ зах зээл юуг хүсэж байна гэдгийг мэдэж, урьдчилан санал болгох хэрэгтэй. Ингэж чадвал бидэнд үнэхээр том орон зай бий” гэсэн юм.

Харин БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Хилээ нээж, аялал жуулчлалыг сэргээх асуудлыг харахын тулд цар тахлын нөхцөл байдал болон бусад шалтгаан нөхцөлүүдийг зөв судалж, гаргаж ирэх шаардлагатай байна. Ирэх жилээс гадаадын аялал жуулчлалыг зохих журмын дагуу нээхийн тулд бидэнд төр хувийн хэвшил, ТББ-ууд болон судлаачид хамтран шинэ хэвийн байдалд хэрхэн шилжих стратеги, төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа.

Хил нээхтэй холбоотой асуудлыг хуулийн түвшинд бид үе шаттай тавьж байна. Нөгөө талдаа Монгол Улсыг хүлээж авах орнуудтай харилцан хилээ нээх хэлэлцээрийг хийж, тооцоо судалгаанууд дээр тур оператор компаниуд, ТББ-уудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг нээхэд мэргэжлийн хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Энэ салбар хоёр жилийн хугацаанд тэг зогсолт хийж, хямралд ороход маш олон мэргэжлийн хүний нөөц өөр салбарт шилжих үзэгдэл гарч байгаа. БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирэх хавраас аялал жуулчлалын хүний нөөцийн сургалтын төв нээгдэнэ. Сургалтын төвд жил бүр тасралтгүй 3000 аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх боломж нээгдэнэ.

Аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн хугацаанд материаллаг чанарыг анхаарч ирсэн. Гэтэл хүнээс-хүнд хүрэх үйлчгээ, боловсон хүчний тал дээр бааз, хөрөнгө мөнгөний дутмагшилтай байдлаас шалтгаалж, хүний нөөцөө бэлтгэх, чадвахижуулах асуудлыг бодлогоор дэмжих асуудалд үр дүнд хүрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрчлөлт хийх шаардлагатай” гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.

Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.

Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим