Нийгэм
Н.УРТНАСАН: ХАШААНДАА МОД ТАРЬЖ БУЙ АЙЛ ӨРХҮҮДИЙН ЗАРДЛЫГ ШИЙДЭЖ, БОДИТ УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг арваннэгдүгээр дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эхний өдөр “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа бөгөөд хашаандаа мод тарьж буй иргэдээ хэрхэн дэмжих, 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрхэн явуулах талаар ярилцана.
Чуулганы үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
Мод үржүүлгийн газруудад арилжааны банкуудтай хамтран, зээлийн шинэ бүтээгдэхүүн олгох зэргээр ААН-үүдээ дэмжих шаардлагатай. Байгаль орчны салбарт 20 орчим төсөл 130 орчим сая ам.долларын санхүүжилттай хэрэгждэг. Үр дүнтэй үр дүнгүй сургалт явуулдаг, ном хэвлэмэл тараадаг зэрэг үргүй зардлыг багасгаж, бодит төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэх тал дээр өнөөдрийн хуралдаанаар ярилцана.
Уул уурхайн компаниуд 189 сая мод тарьж ургуулах амлалтаа өгөөд байна. Гэр хорооллын айл өрхүүдийг мод тарих боломжтой эсэх талаар томоохон судалгааг өнгөрөгч хавар хийсэн. Нийт 25 мянган суулгацыг нийслэлийн 100 хороонд үнэгүй өгч, мод тарьж өгсөн.
Гэр хорооллын иргэд мод тарих хүсэл сонирхол маш өндөр байна. Харин мод тарихад үүсэж буй зардлыг хэрхэн шийдэх, хэрхэн бодит дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байсан. Цаашдаа бодит урамшуулал олгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай.
Хөрсний бохирдлыг бууруулах, мод тарих ажлыг төрөөс бодлогоор дэмжиж явахаас өөр аргагүй. Салбар яам гэр хороололд мод тарих ажлыг бодитойгоор дэмжинэ.

Нийгэм
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээдийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэн гэж тусгасан.

Нийгэм
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа. Хүүхэд 2025 оны 03-р сарын 01-04-ны өдрүүдэд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.
Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах хэрэгтэйг санууллаа.
Нийгэм
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа