Нийгэм
“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо
Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Тал нутгийн чимэг болсон Түмэн адуу”-ны эвент юм. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой.
Адуунд ирмэг Монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос ирж, оролцон олны нүдийг баясгаж онцгойрчээ.
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон энэхүү арга хэмжээг 3 өдрийн турш 5000 гаруй зочид үзэж сонирхсон байна.
Нийгэм
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ.
Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,
- БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
- БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.
Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,
- НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
- “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.
Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийгэм
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ.
Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ.
Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, зургаа дахь алтан медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийгэм
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм4 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм4 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
-
Нийгэм44 мин өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна