Нийгэм
Монголын баг түүхэн амжилт үзүүлэв

Перуд болсон авто спортын олимп гэгдэг “Дакар Ралли 2019” уралдаан өчигдөр өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. 41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөнөөс сүүлийн 10 дахь гараа 100 км-т болжээ. Хэдийгээр сүүлийн гараа богино зайд байсан ч гэлээ зам урьдын адил бартаа ихтэй байсан байна.
Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли” 2019 оны нэгдүгээр сарын 06-наас 17−ны өдрүүдэд Перу улсад зохион байгуулагдан өнөөдөр өндөрлөж байна. 41 дэх удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш нийт 5000 км зам тууллаа. Энэ жилийн хувьд уралдаан бүхэлдээ зөвхөн 70 хувь нь элсэн дээр явагдаж буйгаараа онцлог.
Харин манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт 3 тамирчин буюу UTV ангилалд 100 хувь Монголчууд багаа бүрдүүлэн анх удаа хүчээ сорин уралдлаа.
Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт нар SXS ангилалд, CAN-AM брэндийн машинаар, 413 дугаартай оролцож байгаа бол Б.Баттөр тамирчдын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Б.Онон сурвалжлагчаар ажиллаж байгаа.
Харин мотоциклийн төрөлд Н.Лхамаа YAMAHA брэндийн мотоциклоор, 120 дугаартай оролцсон.
Дакар раллид тэмцээний арван гарааны дараа амжилттай барианд орж ирэх нь ялалтын дайтай агшин гэдгийг барианд орж ирэн баярын нулимс барьж ядан байгаа тамирчдын сэтгэл хөдлөлөөс харж болно. Учир нь бартаа, саад ихтэй амаргүй уралдааны бүтэн 10 гарааг дуусгаж чадалгүй дундаас нь өндөрлүүлсэн тамирчин арваар тоологдохгүй.
Энэ удаагийн Дакар раллид Азиас Хятад, Япон, Солонгос, Монгол гэсэн дөрвөн орны тамирчин өрсөлдлөө.
Манай хоёр тамирчны тухайд есөн өдрийн гарааны дараах байдлаар “Ядралт бага байна. Дахин 5 өдөр уралдсан ч хүч байна” гэж ярьж байсан юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.