Connect with us

Нийгэм

Гавьяатын тэмдэггүй гавьяат

Нийтэлсэн

-

Гавьяатын тэмдэггүй гавьяат

Дээлнээс илүү гоёлгүй эгэлхэн монголын минь оюун ухаан дэлхийн хүн төрлөхтөнийг гайхшируулж байна гэж сонсох сайхан. Энгэртээ зүүсэн тэмдэггүй их алдартаны өмнө энгэрт минь зүүсэн тэмдэг ч ичих үе байдаг юм шиг санагддаг. Бидний эцэг дээдэс хийж бүтээх их үйлийн төлөө явсаар ирсэн. Хийж бүтээх их замын харгуйг бидэнд нээж өгссөөр ирсэн. Наян насны босгийг алхсан сайхан буурлын алт шиг сургаалыг дааж ядан сонсох, амьдралд хайрласан ачлалыг нь өргөж ядан хүндэтгэх тийм нандин чанар монгол хүн бүрт бий. Төрийнхөө алтан сүлдэнд залбирч, түмнийхээ халуун итгэлд сүсэглэж гэгээн үйл, ариун хөдөлмөрөө ард олныхоо төлөө зориулсан олон сайхан буурлыг би мэднэ. Тэр л хүмүүсийн нэг нь дэлхийн анагаах ухааны мөнгөн хаалгыг нээж монголдоо анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн алдарт эмч Ж.Цог гуай. Эрүүл мэнд хийгээд, анагаах ухааны салбарынхны дунд амьд домог болсон энэ эрхэмийн алдар хүндийг бид үнэлж амжаагүй яваа нь харамсал мэт санагдсаныг нуух юун. Сэтгэл шигээ цагаанхан халаадтай эмч хүн бүхэнд өргөсөн тангараг, сурсан эрдэмээс нь илүүтэйгээр нэгэн сайхан чанар байдаг. Тэр л чанарыг нь монголын ард түмэн аль эрт таньсан болоод “Алтан гар”-т гэж нэрлэсэн биз ээ. Тэр л алтан гартай ачтаны нэг нь Жамганы Цог хэмээх сайхан буурал юм. Цагийн салхи олон өнгөөр хувирч амьдралын цас олон янзаар бударч он цагийг илээвч энэ ачтан цагаан нөмрөгөө тайлж явсан удаагүй. Эгэл даруухан, эрдэм номын мөр хөөсөн Ж.Цог эмчээр эмчлүүлээгүй зүрх судасны өвчтөн цөөхөн. Аав, ээжийн хүндэтгэж хайрласан нэрнийхээ өмнө “Эмч” хэмээх алдарыг зүүсэн цагаасаа хойш тэр л нандин ариун мэргэжилд сэв, сүүдэр суулгаж явсан удаагүй. Бас нэр алдар, гавьяа шагнал бодож яваагүй нэгэн. Энэ хүнийг харахад сэтгэл өөрийн эрхгүй дулаахан болдог. Тийм л амьдралын нөмөртэй нэгэн хүнтэй уулзаж энгийн сайхан яриан дундаас нь анагаахын шинжлэх ухааны өнгөрсөн цагийн амьд түүх, домгийг сонсч суух сайхан байлаа. Эцэг дээдсийнх нь түүхийн хуудас сөхвөл Аав нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Ээж нь Цэцэрлэг мандалын уулын аймгийн Алдархаан уулын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Нэг үгээр хэлвэл эм тан сайн барьж байсан олон оточийн өлгий, Яруугийн хүрээний удмын хүн.Ийм л гэгээн төөрөгт их хутагтуудын нутгийн үр удам их хүрээнд төрж өсөн эрүүл мэндийн энхийн манаанд амьдралынхаа бүхий л он жилүүдийг илээжээ. Ж.Цог Улаанбаатар хотын унаган хүү. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийг 1970 онд төгсч Анагаах ухааны их сургуулийн мэс заслийн ангид орсон. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд орчихоогүй гэдэг. Тухайн үед Ж.Цог МУИС-ийн тээвэр эдийн засгийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгөөд оноо дутчихсан гэнэ. Тиймээс оноогоо бариад хоёр ч сургуулийн хаалга татаж. Тэр нь ЗХУ буюу одоогоор ОХУ-д цахилгааны мэргэжлээр техник мэргэжлийн сургуульд явах, нөгөө нь Анагаах Ухааны дээд сургуульд оноогороо орох. Тухайн үед ээжийнх нь бие тааруу байсан болохоор ээжийгээ эрүүл болгохын хүсэлд хөтлөгдсөн жаахан хүү Анагаахын сургуулийг сонгосон гэдэг. Ийнхүү ээж хүү хоёрын энэрэл хайраар л эмч мэргэжлийг Ж.Цог сонгосон гэж хэлж болно.

Хундага ороосон могойн сүлдтэй

Хун цагаан барилга миний сургууль… гэж алдар яруу найрагч Т.Очирхүү хэлсэн байдагчлан тухайн үеийн оюутануудын эрхэмлэх нандин зүйл нь хундага ороосон могой буюу эрүүл энхийн таних тэмдэг тэмдэг байсан. Б..Дагданбазар даргатай нэгэн ангийнхан 1976 онд цэгласан. Тэр оюутнуудын нэг нь Ж.Цог байсан. Анагаахын сургуулийн оюутнууд дуутай, дурсамжтай гэгээхэн он жилүүдийн дурдатгал байдаг. Ийнхүү нэгэн ангиар овоглож нэгэн сэтгэлээр ижилссэн тэр л үеийн нэгэн ангийнхан өнөөгийн монголын анагаах ухаан, эрүүл мэндийн томоохон ачааг нуруундаа үүрч явна. Тэр л их ачааны хүндийг үүрч монголд байгаагүй анагаах ухааны салбарын олон сайхан амжилт ололтын нээлтийг энэ л ангийнхан дотроос хийж чадсан. Тэр л хүүхдүүдийн нэг нь Ж.Цог эмч. Анагаах ухааны дээд сургуулийн мэс заслын ангийг 1976 онд төгсөж мэс заслын эмчийн мэргэжил эзэмшин 1983 онд ЗХУ-ын Новосибирск хотын Е.Н. Мешалкины нэрэмжит Зүрх судасны мэс заслын институтд зүрх судасны мэс заслын эмч, 1988 онд Япон улсын Чиба мужийн Кашива хотын Хитачи эмнэлгийн ангиорграфийн төвд судасны мэс засалч, 1994 онд Я\оны Токио хотын Тохо их сургуулийн бөөр шилжүүлэн суулгах төвд бөөр шилжүүлэн суулгах мэс засалч, 2010 онд Өвөр монголын Тунлян хотод үе мөчний өвчин эмчлэх хутган зүүн заслын эмчилгээнд суралцаж мэргэжил эзэмшсэн. Ийнхүү анагаахын салбарын монголын томоохон мэргэжилтэнүүдийн нэг болсон тэрбээр ажил амьдралынхаа гарааг хөдөө орон нутгаас эхэлж 1980 онд Төв аймгийн  Жаргалант сумын сум дундын эмнэлгийн мэс засалын эмчээр ажиллаж эхэлжээ. Хийсэн ажил бүхэн нь сайхан, сайны үрийн дагуулж байдаг болохоор монголын анагаах ухаанд Ж.Цог хэрэгтэй байсан болохоор түүнийг Улаанбаатар хот руу эргүүлэн шилжүүлж 1980-1982 онд Улаанбаатар хотын гэмтлийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 1982-1996 онд Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны мэс заслын секторт мэс засалч, ЭША клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт мэс заслын эмчээр хавсран ажиллаж 1997-2006 онд “Арш “ мэс заслын эмнэлэгт эмч энэ цагаас хойш өнөөг хүртэл зөвлөх эмч хэмээх хүндтэй албыг хашиж байна. Ингэхдээ түүнд монгол хүн бүрийг эрүүл байлгахын хүслэн их. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээс гадна түүнд амьдралын туршлага ч их байсан. Тиймээс л Япон Улсын Токио хотын Тохогийн эмнэлгийн профессор М.Хасегаванг дагалдан сурсан мэдлэг, дадлага дээрээ тулгуурлан Монголд анх удаа Ж.Цог эмч бөөрний судасны эмгэгээс шалтгаалан цусны даралт нь 200-д хүрч байсан эмгэгтэй М.Баянжаргал гэгч бүсгүйд мэс заслын аргаар бөөрний байрлалыг шилжүүлэн суулгах мэс ажлыг анх хийж чаджээ. Ийнхүү монгол улсын анагаах ухааны салбарт нэгэн гавьяатай алтан хаалга Ж.Цог эмчийн эрдэм мэдлэгийн ачаар нээгдсэн юм. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүмэн “Алтан гарт эмч” хэмээн Ж.Цогийг тодотгож Анагаахын салбар хүндэтгэлийн дээдийг ерөөж байсан ч угийн даруу эгэлхэн төрхөөрөө төрийн гавьяа шагналгүй үлдэж. Их үйл хэрэгээ үргэлжлүүлсээр л байжээ. “Монголд мянган хүнийг үхлээс аварсан ачтан бол Ж.Цог эмч. Түүнд мянган зүрх анагааж, мянган өрхийг элэг бүтэн байлгаж, хэдэн мянган хүүхдийг өнчрөх аюулаас хамгаалж чадсан.” Хэмээн өнөөдөр М.Баянжаргал бүсгүй ярьж байна. Ийм л гавьяатан бидний дунд аж төрж буйг төр засаг минь хараахан олж хараагүй байгаа нь харамсалтай. Тиймээ гавьяатын тэмдэггүй гавьяат эгэл түмний минь дунд олон. Тэгэхдээ хийж бүтээх үйл, идэр нас, амьдралынхаа хамгийн гэгээн тунгалаг бүхнийг зон олондоо зориулсан азай буурлынхаа алдарыг хүндэтгэж энгэрт нь ард түмнийхээ халуун сэтгэл шингэсэн гавьяатын тэмдэг зүүгээд өгчихвөл зон олон минь баярлахсан. Нэгэн үе Ж. Цог эмчтэй хөл нийлүүлэн ажиллаж, багшаа, шавиа, ахаа, эгчээ, найзаа гэж яваа Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, рентгений зөвлөх эмч, Монгол Улсын гавъяат эмч Ц.Бадамсэд,  Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Ангиографийн тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зүрхний мэс заслийн тасгийн зөвлөх эмч П.Цэгээнжав, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зөвлөх эмч , Монгол Улсын Ардын эмч Д.Батчулуун, Ач АУИС-н багш, Монгол Улсын гавъяат багш Б.Дагданбазар, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, ерөнхий мэс заслийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат эмч Ганбаатар гээд олон сайхан алтан гартны яриаг энд буулгаж болох ч тэдний нэг л зүйл ижил байлаа. Учир нь Ж.Цог гэдэг хүний хийж бүтээсэн бүхэн зөв байдаг. Хаа нэг өрөөнд нь ороход номын хуудас зөөлөн эргүүлж эрдэм шинжилгээний ажил, сурвалж судалгаа хийж суудаг. Нэг л мэдэхэд түүнийгээ ажил болгон дэлгэрүүлэн дэлбээлүүлж анагаах ухаанд томоохон хувь нэмэр болохуйц олон бүтээл төрүүлчихдэг байсан нь гайхалтай гэж ярих. Найзыгаа, хамт ажилладаг хүнээ, алдарт эмчээ хоосон магтахаас илүүтэйгээс их хүндлэл байдаг нь нууц биш байлаа. Гэхдээ тэр хүн бүрт Ж.Цог эмчийн өмнөөс хүлээдэг нэг л зүйл байдаг нь анзаарагдсан. Тэр нь “Төрд хэлэх үг” буюу төрийн дээд шагналын эзэн нь Ж.Цог гэдэгтэй санал, итгэл, сэтгэл ижил байсан юм. Монголын анагаах ухааны салбарт хийсэн Ж.Цог эмчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэдэн боть номоор хэмжигдээд зогсохгүй ч өөрийнхөө хийсэн бүтээсэн бүхнээр гайхуулж үзээгүй энэ ачтан сайн аав, сайхан хань. Хүнд байдаг хайрлахын нандин чанар Ж.Цог эмчид байдаг юм шиг санагдсаныг нуух юун. Тиймээс ч түүнийг энгэрт эрхлэж өссөн хүүхэд бүхэн нь жаргалтай, эрдэнийн цагаан сэтгэл, эрдэмт чанараар нь эмчлүүлсэн өвчтөн бүхэн нь эрүүл саруул болж энэхэн амьдралыг үүрч яваа.  Ардынхаа дунд ”Ардын эмч” хэмээх алдар зүүсэн Ж.Цог хэмээх азай бууралтай уулзах гэж алхсан зам минь айсуй баярын зөнтэй байсан. Ж.Цог эмчийн томгонд мэхийн хүндэтгээд буцаад алхсан зам минь их хайр энэрэлийн цагаан харгуйтай байсан. Тиймээ гавьяатын тэмдэг энгэртээ хадаагүй ч гавьяа ихтэй хүний сэтгэл нөмөртэй юм билээ.

 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим