Нийгэм
Гол нэрийн барааны үнэ 4.4 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.4 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 7.9, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7219 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 10987 төгрөг, адууны /ястай/ мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ
Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ
Цагаан будааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ
Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувь, луувангийн үнь 0.2 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн бол сонгиний үнэ 1.3 хувиар буурсан байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ
Өмнөх сараас задгай сүүний үнэ 13.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 0.5 хувь, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурчээ. Өндөгний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна