Улс төр
М.Энхболдын “ноёрхолыг унагах”-ыг эсэргүүцсэн нийслэл дэх МАНАН бүлэглэл С.Амарсайханыг унагалаа

Өчигдөр болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль боллоо. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын УЗ болон Нийслэлийн МАН-ын хороо дэмжиж нэрийг дэвшүүлсэн боловч заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөв. Засаг даргад хоёр төлөөлөгч нэр дэвшиж байгаа тул холбогдох хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсонсанал хураалтын үр дүн гарахад төлөөлөгчид С.Амарсайханд 21 санал, С.Мөнхчулуунд 21 санал тус тус өгч, 1 хүчингүй хуудас гарсан гэв. Хүчингүй гэх 1 саналын хуудсын хувьд С.Амарсайханыг дэмжсэн байсан боловч нэмэлт тэмдэглэгээ хийсэн хэмээн тоологын комиссоос хүчингүй болгосон. Үүний дахаа дахин санал хураалт явуулж С.Мөнхчулуун олонхийн дэмжлэгийг авсан.
Энэ бүхний цаана юу нуугдав.
Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдахыг санаархсан УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй тэргүүтэй Нийслэлийн ИТХ дэх МАН-ын “бүлэглэл”-ийн 14 төлөөлөгч, Нийслэлийн ИТХ дэх АН-ын 10 төлөөлөгчтэй нийлээд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Амарсайханыг унагаж, Ц.Сандуйгийн “гар хөл” бологч С.Мөнхчулууныг дэмжлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар С.Мөнхчулуунийг дэмж гэдэг үүргийг НИТХ дэх 60 тэрбумын “гар хөл” бологч төлөөлөгчид рүү УИХ-ын дарга М.Энхболд нэг бүрчлэн утсаар ярьсан төдийгүй 5 орчим тэрбум төгрөгийн тендер болон бусад ажил нийслэлээс олгож өгнө гэж амласан гэх мэдээлэл байна.
- Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль боллоо. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын УЗ болон Нийслэлийн МАН-ын хороо дэмжиж нэрийг дэвшүүлсэн боловч заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөв. Засаг даргад хоёр төлөөлөгч нэр дэвшиж байгаа тул холбогдох хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсонсанал хураалтын үр дүн гарахад төлөөлөгчид С.Амарсайханд 21 санал, С.Мөнхчулуунд 21 санал тус тус өгч, 1 хүчингүй хуудас гарсан гэв. Хүчингүй гэх 1 саналын хуудсын хувьд С.Амарсайханыг дэмжсэн байсан боловч нэмэлт тэмдэглэгээ хийсэн хэмээн тоологын комиссоос хүчингүй болгосон. Үүний дахаа дахин санал хураалт явуулж С.Мөнхчулуун олонхийн дэмжлэгийг авсан.
Тэдний энэ үйлдэл нь Монголын төрд шургалсан МАНАН бүлэглэл нийслэл хотоос эхлэлтэй гэдгийг тов тодорхой баталсан хэрэг боллоо.
УИХ-ын чуулган дээр АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ыd дарга М.Энхболдооd1 цээжээрээ хамгаалдагтай адилхан үйл явц НИТХ дээр давтагдаж, Э.Бат-Үүл нарын НИТХ дэх АН-ын бүлгийн 10 төлөөлөгч өнөөдрийн хотын даргыг сонгох санал хураалтын үр дүнг 60 тэрбумын талд шийдвэрлэлээ.
Ийнхүү Монголын төрд, Нийслэлд олон жил бугшсан “идээ бээр”-ийг “арилгах”-ын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн Монгол улсын Ерөнхий сайпд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “Хот гэдэг их айл нүүрлэсэн” МАНАН бүлэглэлтэй тэмцэх бас нэг том шалгуур өмнө буй боллоо.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ